Зөвлөл нь үүсгэн байгуулсан, эвлэлдэн нэгдсэн олон холбоодын хэтийн зорилт болох оюун санааны нэгдмэл байдлыг хангах их зорилгыг агуулсан өргөө

SONY DSC

Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” сэдвийн дор зохиогдох “Монгол орны хөгжилд” XII чуулганыг хамтран зохион байгуулж буй Хилийн Чанад дах Монголчуудын Зөвлөлийн үйл ажиллагаа,  чуулган дах оролцооны талаар уг  Зөвлөлийн тэргүүн  Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

 “Монгол орны хөгжилд” XII чуулган удахгүй Парист болно. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл энэ арга хэмжээтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

Монгол орны хөгжилд чуулган өөрийн хөгжлийн дараагийн үедээ хүрч зохион байгуулалт, цар хүрээ нь өргөжиж буйн нэг илрэл нь 10 дахь чуулган хүртэл чуулган бүр сонгосон нэг сэдвээр явагддаг байсан бол одоо “Гадаад дахь Бизнес эрхлэлтийн орчин“ гэхэд жил бүр явагддаг тусдаа нэг салбар болж байгаа явдал юм.

Энэ жилийн үндсэн чуулган тун удахгүй Парист “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил“ нэрийн болох гээд бэлтгэл ажил ид ундарч байна. Зөвлөлийн зүгээс үндсэн болон салбар чуулганд аль алинд нь идэвхтэй хамтран оролцож байна.

Бөмбөрцгийн зөвлөл гэж товчлон нэрлээд байгаа танай байгууллага миний мэдэхээр 2014 онд болсон “Монгол орны хөгжилд” Х чуулганаас үүсэлтэй санагдана. Байгууллагынхаа эхлэл, хөгжил, ирээдүйн талаар мэдээлэл өгнө үү?

logoХилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийг товчдоо Хилийн чанадад суугаа Монголчуудын ТББ-уудын нэгдэл гэж нэрлэж болох юм. Тэгэхээр энэ төрлийн байгууллагуудын үүсэл хөгжил, үйл ажиллагааны үндсэн зарчим хэрхэн явагддаг талаар дурдахыг хүсэж байна.

Бидний амьдарч буй Бөмбөрцөг дээр анхны холбоод 1413 оноос эхлэн үүссэн байдаг бол 17 зууны дунд үеэс орчин үеийн төрийн бус байгууллагын хэлбэр, холбоодын түүх эхлэлтэй гэж үздэг. Сонирхуулж хэлэхэд ХБНГУ-д дэлхий дээрх хамгийн олон холбоо байдаг. Гурван Герман хүн уулзахаараа нэг холбоо үүсдэг гэдэг хошин яриа хоосон зүйлээс төрөөгүй нь лавтай.

Харин 19 зууны эхэн үе гэхэд олон сайн дурын байгууллагууд төрийн оролцоо  хүрч чадахгүй буюу оролцоо дутмаг салбарт үүрэг ролио хэдийн гүйцэтгэж, байр сууриа эзэлсэн нь түүхэнд бичигдэн үлджээ.

Энэ үеэс буюу үйлдвэрлэл ид хөгжиж байсан он жилүүдэд ижил төрлийн холбоод сонирхлоо нэгтгэх, нэгдсэн байдлаар хамтран ажиллах зүйлгүй шаардлага урган гарч Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчний эвлэлээс үүдэлтэй холбоодын дээвэр байгууллага үүсэн гарсан процесс эхэлсэн байдаг.

Дээвэр байгууллага ч гэж хэлж болох холбоодын нэгдсэн байгууллага үндсэн 2 үүрэгтэй байдаг. Энэ нь хамтын сонирхлыг гадагш нэгдсэн байдлаар илэрхийлэх, гишүүддээ мэдээллээр хангах дотогшоо чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулах юм.

Хилийн чанад дахь монголчуудын Зөвлөл маань мөн ийм байгууллагын нэг бөгөөд үүсгэн байгуулсан, чухал үүрэг, голлох эх суурийг гаргаж өгсөн олон холбоодын маань хэтийн зорилт болох оюун санааны нэгдмэл байдлыг хангах их зорилгыг агуулсан өргөө гэж хэлж болно.

Дээр дурдсан үндсэн гол үүрэг даалгавраа биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа зөв зарчим тогтоон, түүнийгээ хэвшүүлэх, барьж ажиллах  нь нэн тэргүүний шаардлага бөгөөд одоогоор тогтмол үйл ажиллагаатай болгох талаас ажиллаж байна.

Зөвлөлийг дэмжиж, нэгдэх, хамтран ажиллах, туслан дэмжиж буй холбоо, байгуулагчуудын тоо улам бүр нэмэгдэж байгаа нь бидэнд байнга урам өгч байгаа. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн анхдугаар хурлын өмнөх судалгаагаар харахад 114 холбоод байдаг бол бид одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 холбоотой харилцаатай ажиллаж байна.

ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар Зөвлөлийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд харилцаа улам идэвхтэй өрнөж буйг онцлон дурдъя.

Мөн Зөвлөлийн үйл ажиллагаагаа маш ил тод нээлттэй явуулах талаар онцгой анхаарч байгаа бөгөөд удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 23 ээлжит бус хурлаар Зөвлөлийн ажил, уялдаа холбоо, хэтийн чиг бодлогыг 2016-2020 оноор батлан гаргасан баримт бичиг болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг www.mongoliansabroad.org цахим хуудсандаа байрлуулаад байна. Мэдээж хэрэг Санхүү данс маань хүртэл „шилэн“ байхаар бэлтгэгдээд байгаа.

Бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөх, оновчтой болгосноор гишүүн байгууллага холбоодын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар зайлшгүй хийх нэлээдгүй ажлууд бий.

Гэвч аливаа шилжих хөдөлгөөн, нэгдэх процесс цаг хугацаа шаардсан асуудал байдаг болохоор тухайн үед оруулаа хэлэлцээд, хамгийн зөв хувилбар хэмээн баталсан энэ бүтцийг өөрчлөх талаар ихэд болгоомжтой хандаж байна. Олон хүний хөдөлмөр, үйл ажиллагааны үр шимээр боссон гэрийнхээ баганаараа хамаагүй наадаж болохгүй. Энэ талаар төлөвлөгөө саналууд боловсруулагдаж буй бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн 2-р чуулганаар энэ асуудлаар болон гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хувьд урагш алхсан шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын харилцаа холбоо, сүлжээнээс Цахим өртөө үүсч, Цахим өртөөнөөс Бөмбөрцгийн зөвлөл гарсан гэж ойлгодог. Энэ хоёр байгууллагын хамтын ажиллагаа яаж өрнөж байна? Бодитой нэрлэх жишээ, туршлагууд бий юу?

2014 онд ГХЯ-наас санаачлан Хилийн чанад дахь монголчуудын ТББ-уудын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулах болон Британийн Монголчуудын санаачилгаар үүссэн Монгол орны хөгжилд чуулга уулзалтын 10 дахь удаагийн чуулганыг эх орондоо хийх зохион байгуулалтын явцдаа дээрх 2 чуулганы зорилго, чиглэл нийлж байсан тул хамтруулан “Бүтээмжит хамтын ажиллагаа“ нэрийн дор зохион байгуулсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй алхам болж, тэндээс зөвлөл байгуулах санаачилга, үндэслэл бүрэлдэн Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Хилийн чанадад дахь ТББ-уудаас нийт 41 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үүссэн түүхтэй.

1090914_558498247616246_4452179624901982423_oЦаг үеэ олсон байна гэдэг Зөвлөлийг үүсгэн байгуулах урьдчилсан нөхцөл бүрэлдсэн үеийг нарийн мэдэрч, шийдэл хайсан гэсэн санаа юм л даа. Өөрөөр хэлбэр тухайн үед хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын үйл ажиллагаа өөрийн хот, улсын хүрээнээс хэдийнээ хальж, эвлэлдэн хамтран ажиллаж, уялдаа холбоо үүсгэснээр илүү дэвшилтэй ажиллах эрмэлзэл болон нэгдэл хэдийн явагдаж эхэлсэн байсныг Европ Монголын нийгэмлэг, ХБНГУ дахь Монголчуудын ТББ зөвлөл зэрэг байгууллагуудаар дурдаж болох юм.

Зөвлөлийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байгууллагад Цахим өртөө холбоо зүй ёсоор тооцогдох бөгөөд одоо ч хамтын зорилгодоо хүрэх, шинэ залуу Зөвлөлийн үйл ажиллагааг хөл дээр нь босгох үйл хэрэгт чухал үүрэгтэй гар бие оролцож буй төдийгүй хоёр байгууллагын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг маш эрчимтэй явагдаж байна.

Хамтын ажиллагааны хамгийн эхний жишээ нь одоо болж буй Монгол орны хөгжилд чуулганы зохион байгуулалтад гар нийлэн ажиллаж буйг дурдаж болох юм. Зөвлөлийн удирдах зөвлөл, салбар хороодод  Цахим өртөө холбооны олон туршлагатай гишүүд бий бөгөөд цаашид бидний өмнө улам их боломж бий.

Хэдийгээр алс орнуудад суугаа ч хилийн чанад дахь монголчуудын санаа санаачлага, зохион байгуулж буй ажлууд эцэстээ эх орон руугаа чиглэсэн хөрөнгө оруулалт болно гэдгийг төр засаг ч анзаарч буй болтой. “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар асуух гээд байна л даа? Та бүхэн хэр оролцоотой байна?

2016 оны Засгийн газрын 1 дугаарын тогтоолоор батлагдсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр батлагдаж буй мэдээгээр манай зөвлөлийн энэ оны үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ хөтөлбөр төдийгүй шинээр батлагдсан Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрт зөвлөлийн буюу та бидний үүрэг роль өндрөөр тавигдаж буй билээ.

Тус хөтөлбөр 2016-2020 онд хэрэгжих бөгөөд манай зөвлөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний комисст Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл орж ажиллаж байна. Энэ нь бидэнд том боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий  үндэсний Зөвлөлийн ажлын хэсгийн анхдугаар хурлаар хийгдэх ажлын төлөвлөгөөг гаргаад буй бөгөөд манай зөвлөлийн зүгээс саналаа хүргүүлэн 4 зүйл хэсэгт хамтран ажиллахаар төлөвлөгдөж буй. Тус ажлын хөтөлбөр удахгүй Засгийн газрын хуралдаанаар орж батлагдах байхаа гэдэгт итгэлтэй байна.

ХЧМХ-ныхон яг ийм үр дүн гарсан, ийм ач холбогдол үзүүлнэ гээд нэрлэчихээр хийсэн ажлууд бий юу?

Олон ажлууд эхлээд явагдаж байна. Тодорхой үр дүн гарч ирэхээр харагдаж буйгаас дурьдвал:

surguiliМанай Боловсролын хорооноос Монгол хэлний 14 орны 39 сургууль 102 багшийн дэлгэрэнгүй мэдээлэл судалгаа гаргасан байгаа.   Монгол хэл, монгол хэлний багш нараас ирүүлсэн санал, асуултыг нэгтгэж, саяхан ГХЯ наас БСШУЯ-ний холбогдох ажилтнуудыг оролцуулан хийсэн цахим хурлаар хэлэлцэх нэн шаардлагатай асуулт болон саналыг тоймлон хүргүүлсэн. Эдгээр саналуудыг манай зөвлөлийн www.mongoliansabroad.org цахим хуудаснаас үзэж танилцах боломжтой. Цахим хурлыг үр дүнтэй болгох талаар Боловсролын хорооноос хүч чармайлт гарган ажилласан. Гарсан үр дүн бол маш тодорхой байгаа. Гадаадад монгол хэл зааж буй багш нар БСШУЯ-ны  Гадаад оршин суугаа монгол иргэдийн хүүхдэд зориулсан эх хэл, соёл, түүх, зан үйлийн ойлголтыг таниулах, сурахад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах багийн гишүүдтэй сурах бичгийн агуулгын талаар санал бодлоо хуваалцах, олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан танилцуулж байхаар болсон.

Хилийн чанад дахь ТББ-уудын хөгжил, түүх, хийж буй ажлуудыг товхимол гаргах ажил төлөвлөгдөж байна.

МҮОНРТВ-н Монголын Мэдээ сувгаар удаа Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын тогтмол мэдээллийн цаг гаргах хүсэлт гаргаад, эхний дугаараа 5 сараас эхлүүлэхээр товлоод байна. Алсдаа долоо хоног бүр тогтмол нэг цагт гаргах тус мэдээллийн цаг нь Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд, ТББ-уудын үйл ажиллагаа, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, гадаад сурталчилгаанд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, түгээх том боломж юм.

Мөн Хилийн чанад дахь суугуул Монгол иргэд, сурвалжлагч нарт энэхүү боломжийг  бүрэн ашиглах боломжийг нээж МҮОНРТВ-тэй холбох, тухайн оронд нь оршин сууж буй Монгол хүний нүдээр харуулсан нэвтрүүлэг, Дэлхийн улс оронд бүрд болж буй онцлог үйл явдал, түүхэн өдрүүд, амьдралын хэв маяг, хөгжлийн чиг хандлага  болон цаг үеийн асуудлаар хилийн чанад дахь Монголчуудтай шууд нэвтрүүлэг хийх зэргээр нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Оюутан Залуучуудын хорооноос нийт  гадаад дахь оюутны холбоодтой идэвхтэй хамтран ажиллаж буй бөгөөд Бүгд Найрамдах Хятад Улс дахь Монгол оюутны холбооноос санаачлан “Зүүн Азийн орнуудын Монгол оюутны холбоодын нэгдсэн чуулга уулзалт“-ыг Бээжин дэх ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. Дээрх арга хэмжээ нь Олон улс дахь Монгол оюутан залуусын анхны том чуулган бөгөөд хийж бүтээх эрмэлзэл нь багтаж ядан буй оюутнуудын ирээдүйн томоохон хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй.

Гадаадад байгаа Монголчууд болон хүүхдүүддээ зориулан Монгол номуудыг гэрээр унших боломжтой НОМЫН САН байгуулах үйл хэрэгт ном цуглуулах, илгээх нөгөө талаас Монгол дахь хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор “Гадаад номын төрөлжсөн сан байгуулах“ үйл ажиллагааг дэмжих, ном цуглуулах, илгээх талаар ТББ-уудтай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Одоо хийгдэж буй ажлуудын хэсгээс дурдахад ийм байвч эхлээд төлөвлөж буй ажлууд маш их байна. Хоёр жишээ дурьдахад эрх нь зөрчигдсөн иргэд болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн, Монголын нэр нүүр болсон ирээдүйн залуусын хүмүүжил, алдарт тамирчид төрүүлэх, бэлтгэх их үйлст хувь нэмрээ оруулахаах бас нэг ажил төлөвлөгдөж байна.

Эргээд чуулганы үйл ажиллагаа руу ороё. Та энэ арга хэмжээг хэдийнээс мэдэх вэ? Ямар ойлголт, байр суурь, үнэлгээтэй явдаг вэ? Энэ удаа хичнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар үүрэгтэй оролцох гэж байна вэ?

Тус чуулганд анх удаа биечлэн оролцох гэж байна. Урьд нь байнга мэдээлэл авч, мөн цааш түгээж  байсан. Цахим өртөөчид маань бүтэн жилийн турш онлайн хэлбэрээр санал солилцож, асуудал дэвшүүлэн хэлэлцэж, шийдэл дэвшүүлж байдаг энэ Виртуал хамтын ажиллагаа биет төлөв рүү орж буй үзэгдэл нь энэ чуулган юм хэмээн миний хувьд харж байсан.  Өөрөөр хэлбэл материаллаг болж буй Чуулганы хамрах цар хүрээ, сэдэв улам өргөн болж, олон орноос төлөөлөгчид оролцож буй нь Чуулган хөгжлийн дараагийн шатандаа ороод буйг дахин батлан харуулж байгаа болуу.

SONY DSCБид энэ удаад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй бас үүрэг хариуцлагатай оролцож байна. УЗ-ийн 4 гишүүн зохион байгуулалтад, түүнээс гадна ХБНГУ дахь Монголчуудын ТББ зөвлөлийн бүх холбоодын төлөөлөл оролцоно. Энэ нь Германаас гэхэд 12 орчим холбоодын төлөөлөл оролцоно гэсэн үг. Тус бололцоог гарган, дэмжлэг үзүүлж буй Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв буюу товчоор СИМ-д талархлаа энэ дашрамд илэрхийлье.

Аливаа үйл ажиллагааны мартаж болохгүй нэг хэсэг нь үр дүн, тайлан мэдээлэл байдаг. 12 дахь чуулганы үйл ажиллагаа болон тайлан нэгтгэл бэлтгэх боловсруулах, хэвлэх түгээх дээр бид онцгойлон оролцохоор болсон.

Чуулганы үеэр дагалдах томоохон нэг үйл явдал нь 4 сарын 29 нд Европын бүс нутгийн Монголчуудын ТББ-уудын мэдээлэл солилцох уулзалтыг Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-ны байранд хийх бэлтгэл ажил эхлээд байна. Тус арга хэмжээг  зохион байгуулалттай, бүсийн уулзалт хэлбэрээр зохион байгуулснаар “Дэлхийн Монголчууд”, “Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” – үүдийн талаар дэлгэрэнгүй сурталчлах, гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллага болон хилийн чанадад байгаа иргэд, эх орондоо   байгаа   иргэдийн   хооронд   харилцах   нэгдмэл   ойлголт,   байр суурийг бүрэлдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн бид үзэж буй.

europaНөгөө талаас 2011 оноос хойш тус чуулганы оролцогч нараас Европ-д үйл ажиллагаа явуулж буй байгууллага, холбоодын төлөөлөгч нар чуулганы үеэр уулзалт хийж, үйл ажиллагааг нэгтгэн хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран бололцооны талаар хэлэлцэж ирсэн уламжлалтай билээ.

Нэг зүйлийн энд онцолж хэлэхэд үүгээр нэг ТББ, холбоодын үйл ажиллагааг тайлагнах бус, орон бүрийн ТББ төлөөлөл тухайн орныхоо ТББ-уудын хамтын ажиллагааны одоогийн байдал, шинээр гарч буй хөгжил, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Европд гэхэд 40 гаран мянган Монголчууд тархан суурьшиж, тэдний үүсгэл санаачилгийн 60 гаран ТББ үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор тус уулзалтад 30 орчим хүн оролцохоор төлөвтэй байгаа. Энэ маань эргээд 9 сард болох Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын 2 дахь Чуулганы томоохон бэлтгэл суурь болох тул бид өндөр ач холбогдол өгч байгаа.

Ер нь хилийн чанадад суугаа монголчууд хоорондоо хэр зэрэг харилцаа холбоотой байна? Тухайн амьдарч буй улсдаа болон эх орондоо оруулж буй хувь нэмэр, иргэний үүргийн талаар та юу хэлэх вэ?

uilajillagaa_ttbbБи энд хилийн чанад дахь Монголчуудын холбоодоо магтан сайшаах ёстой гэж бат итгэлтэй байдаг. Товчхондоо юу хийж болох, эхлүүлж болох “бүгдийг“ хийсэн байна. Хийж ч байгаа. Тэд маань маш олон төрлийн оновчтой үйл ажиллагаа явуулж байна. Хилийн чанадад Монгол улсыг Монгол хүн өөрөөрөө таниулж ч байна. Гадаадад өндөр чадвартай эрдэмтэн, нарийн мэргэжилтнүүд, инженерүүд, урлаг соёлын манлайлагч нартай мөр зэрэгцэн, бүр тэндээс хол илүү амжилт үзүүлэн Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа хүмүүс маш олон байдаг.

urlag

Манай язгуур урлагын хамтлаг, уран бүтээлчид гэхэд аль нь ч тэр дэлхийд ганцхан Монгол орны гайхамшигт урлаг, соёлыг  хилийн чанадад сурталчилж яваа.  Тэд бол бүгд “Монгол улсын элчин сайд“ –

SONY DSC

ын хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Мөн энд  Монголчуудын ТББ-ууд, иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа, санаачлага, дэмжлэг салшгүй холбоотой болохыг  дурдах ёстой.

Төрийн гар хөл тэр бүр хүрч хэрэгжүүлэх боломжгүй буй ажлуудад ТББ-ууд хийж гүйцэтгэх их боломж хүч бололцоо байдаг.  Энд дутагдаж буй гол зүйл маань ижил сонирхлын дагуу явагдаж буй урсгалуудыг нэгтгэх уялдуулахад явдал. Үүнийг зөв хослуулах  өргөө гэр нь Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл юм. Түүний галыг асааж халуун дулаан орчин үүсгэх, зөв залж, үндсэн зарчмаа барьж ажиллах нь бидний үүрэг юм хэмээн эцэст нь  хэлэхийг хүсэж байна.

Ярилцсан Г.Солонго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *