Арван хоёрдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө

chuulganHallMонгол орны хөгжилд 12 дах удаагийн чуулган Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Улс үндэстэн нь бусдаас ялгаран танигдах өөрийн өвөрмөц “соёлын толбо” хийгээд оюуны чадамждаа тулгуурлан хөгжих боломжтойг нотолдог бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн талаар чуулсан нь “Монгол улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөр, хилийн чанадад суугаа монголчуудынхаа боломж бололцоог улс орны хөгжилд чиглүүлэхтэй холбоотой “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр батлагдан гарсан үед зохион байгуулагдсанаараа агуулгын хувьд цаг үеэ олж чадав.

PurevsurenSaid12 дугаар чуулган нь “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн нэг ажил болж Гадаад Хэргийн Яам, элчин сайдын яамдын оролцоо дэмжлэг улам бүр нэмэгдсэн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Хэргийн сайд өөрийн биеэр ирж оролцсон,  10-р чуулгантай давхцан хийгдсэн ТББ-дын анхдугаар чуулганаас мэндэлсэн Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл нь чуулганыг зохион байгуулж ирсэн уламжлалт байгууллагууд болох Британи дах Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоотой нягт хамтран ажилласан гээд төр, төрийн бус байгууллагуудын өөр хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг батжуулсан, зохион байгуулалтын хувьд шинэ хэлбэрийг олсон чуулган боллоо.

13086905_1115004105187291_1357055089767943394_oЧуулганы ажиллагаанд 3 тивийн 15 орны 130 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон нь чуулган хилийн чанадад зохион байгуулагдах үед тохиосон бас нэгэн шинэ үзүүлэлт юм.

MediaBagЧуулганы ажиллагааг анх удаа цахим ертөнцөөр шууд дамжуулах ажиллагааг туршсан нь чуулганыг бусад улс оронд суугаа хүмүүст шууд хүргэх гэсэн шинэлэг оролдлого байв.

NGOsЧуулганы өмнөх өдөр хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалт Парис дахь элчин сайдын яаманд зохион байгуулагдаж, өөрсдийн ажил үйлсээ танилцуулж, санал бодлоо солилцсон нь Хилийн Чанад дах Монголчуудын зөвлөлийн үйл ажиллагааны чигийг тогтоох, байгууллагууд өөр хоорондоо хамтран ажиллах учир шалтгаан, боломж нөхцөлийг ойлгуулснаараа нэн чухал ач холбогдолтой болов.

Чуулганы явцад бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж бүтээж буй монгол залуусынхаа ажил туршлагаас сонсож, хийж бүтээхийн эрч хүчийг бие биедээ өгсөн авсан,  хамтран ажиллахын утга агуулгыг улам бүр ухаарсан үг яриа, санал бодлууд сонсогдож байсан нь  чуулганы утга, ач холбогдлыг илэрхийлсэн хэрэг байлаа.

Энэ жилийн чуулганыхаа алдаа оноог дэнслэн ирэх жилийн чуулганаа амжилттай зохион байгуулцгаая.

2017 оны хавар Лондон хотноо уулзацгаая!

Tалархал

Чуулганы ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажилласан Гадаад Хэргийн сайreceptionд Л.Пүрэвсүрэн, тус яамны Гадаад Сурталчилгаа Мэдээллийн Газрын хамт олон, захирал Х. Мандахцэцэг, Монгол Улсаас БНФУлсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Батсайхан, зөвлөх У.Нямхүү, элчин сайдын яаманд хийгдсэн ТББ-дын уулзалт, чуулганы оройн хүлээн авалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсан тус элчин сайдын яамны нийт хамт олон, чуулганы бэлтгэл ажиллагааны турш зөвлөж, хамтран ажилласан Монгол улсаас ИБУИНВУлсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, тус яамны хамт олонд гүнээ талархъя.

Энэ удаагийн чуулганыг хүлээн авч амжилттай зохион байгуулагдах бүхий л боломжоор хангасан Galeries Lafayette компани, түүний Гадаад зах зээлийн албаны менежер Ц.Азбилэгт гүн талархлаа илэрхийлье.

ILtgegchidЧуулганыг эрдэм оюуны чуулган болгох гол ачааг үүрч цаг сэтгэл гарган газар газраас хүрэлцэн ирж оюуны хураа буулгасан илтгэгчид Ц.Азбилэг, Г.Оюунтунгалаг, Др С Аянаа, О.Оюунтуяа, Ц.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Солонго, Д.Ариундэлгэр, С.Бадрал, П.Амарбат, Ч.Маргад Др.Д.Уянга нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж гүнээ хүндэтгэн мэхийе.

Чуулганыг зохион байгуулахад байнгын холбоотой нягт хамтран ажилласан Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл(ХЧМЗ), тэргүүн Б.Энхтүвшин,  мѳн тус Зөвлөлийн Соёлын менежмент, Аялал жуулчлалын хорооны дарга, Монгол улсын Соёлын элч Ж.Өнөрмаа, ерөнхий анносийн загварыг урлаж, шилжин явах тугийг хийж ирүүлсэн ХЧМЗ-ийн УЗ-ийн гишүүн, Турк улсад суугч Я.Бямбажав, дэмжиж хамтран ажилласан Зөвлөлийн бусад гишүүддээ гүнээ талархъя.

TsahimurtuuchidЧуулганы зар сурталчилгааны болон илтгэгчид зохион байгуулагчдын танилцуулга зурагт хуудаснуудыг цаг тухай бүр түргэн шуурхай бэлтгэн гаргаж, хамтран ажилласан Цахим Өртөө Холбоо ТББ-ийн Британи дах бүс нутгийн зохицуулагч У.Ганзориг, чуулганд оролцогсдын бүртгэл зохицуулалттай холбогдох бүхий л ажлыг санаачилга зүтгэлтэйгээр гардан хийсэн Цахим Өртөө Холбооны гишүүн Ж.Гандолгор, Т.Маргад нар, чуулганы мэдээлэл сурталчилгааг хариуцан ажилласан Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүн Г.Солонго, чуулганы Танилцуулга товхимолыг Монгол Англи хэл дээр нэгтгэж бэлтгэсэн Цахим Өртөө Холбооны гишүүн Др.Ц.Базаррагчаа, дүрс бичлэгийн холбогдолтой ажилбаруудыг удирдан Gursedзохицуулж ажилласан, Будда Продакшнийн захирал Гүрсэд, зураглаач Ш.Туяа, Д.Цэрэнжав, шууд дамжуулах эрхээр хангасан Францад суугаа Г.Ганзориг, чуулганы танхимын дотоод ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн Францад суугаа Б.Энхманлай, Б.Дэлгэрмаа, чуулганы талаархи урьдчилсан ярилцлагуудыг хүргэсэн eagle tv,  анносийг хэвлэж ивээн тэтгэсэн Хөх монгол хэвлэлийн компани,  фото болон дүрс бичлэгийн сурвалжлалуудыг хийсэн Белгид суугаа Б.Батбаяр, Лондон дахь Азаа студийн захирал Ц.Азхүү нартаа гүн талархлаа илэрхийлье.

Galeries LaffayetteЧуулганы ажиллагааг амжилттай хийх боломжоор хангасан Galeries Lafayette, ТББ-дын уулзалт, чуулганы хүлээн авалтыг зохион байгуулж, ивээн тэтгэсэн  Гадаад Хэргийн Яам, БНФУ дахь Монгол улсын Элчин сайдын яам, Германаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд болон чуулганы хэвлэл мэдээллийн ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Германы CIM(Centre for International Migration and Development), Британиас оролцогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ИБУИНВУлсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам, чуулганы ажиллагаанд байнга санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Швед дах Монголчуудын Үндэсний Холбоо болон хандив өргөсөн нийт оролцогчид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Д.Цэрэнбат. Цахим Ѳртѳѳ Холбоо ТББ-н тэргүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *