Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, семинар

ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Цахим Өртөө холбоо , ХБНГУ дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл хамтран 2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд Монгол орны хөгжилд чуулга уулзалтыг зохион байгуулна.

Тус чуулганы үйл ажиллагааны хүрээнд Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, семинарыг ГХЯ, БСШУСЯ, БМДИ -ийн дэмжлэгтэйгээр “Гадаад хэлтэй орчинд монгол хэлийг заах” сэдвийн доор зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын агуулгад төлөвлөж буй сэдвүүүдэд:

• Бага насны хүүхдэд заах арга зүй, сургалтын онцлог
• Хилийн чанадад төрж, өсөж буй монгол хүүхдүүдийн онцлог, түүнд тохирсон төрөлх хэлний сургалт
• Гадаад хэлтэй орчинд төрөлх монгол хэлийг заах онцлог, өвөрмөц туршлага
• Орчин цагийн Монгол хэлний дүрмийн шинэ мэдээлэл, журам
• Төрөлх хэлний сургалтыг энгийн тоглоомын аргаар заах
• Монгол улсын Засгийн газрын бодлого, Боловсролын тухай хуульд Хилийн чанадад суугаа хүүхдүүдэд баримтлаж буй бодлого

Сургалт семинарын дараа нийт оролцогч багш нарыг хамруулсан Монгол сургууль, Монгол хэлний сургалтад нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн багш нарын туршлага солилцох чөлөөт ярилцлага явагдана.

Сургалт, семинар 2018 оны 4 сарын 27ны өдөр чуулга уулзалт Берлин хотын захиргааны байранд чуулга уулзалттай зэрэг явагдах бөгөөд зөвхөн Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулийн багш нар оролцох ба дараах линкээр бүртгүүлнэ үү.
https://goo.gl/forms/5DrC6fOpHVH95cF72

Зарыг Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, семинар – Мэдээлэл, бүртгүүлэх линкийг улс болгоны Монгол сургуулиудын багш нарт түгээнэ үү.

Сургалт семинарыг явуулах багш, мэргэжилтэн, сургагч нарын талаарх мэдээллийг 2018 оны 2 сарын 15 дотор та бүхэндээ хүргэхээр ажиллаж байна. Цаг зав болон унаа тэргээ зохицуулах үүднээс ерөнхий агуулга, товыг хүргэж буйг ойлгоно уу.

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XIV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Харилцааны Яам
Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын зөвлөл

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XIV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



rathaus-logo-en
Der Regierende Bürgermeister von Berlin - Senatskanzlei





Tuvd agentur


gobi-logo-en
Gobi Cashmere Europa GmbH


Mongolian Economy сэтгүүл


МҮОНРТ
rat-logo-en
Hotel am Buschkrugpark
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо
logo-en
Agentur für Unternehmen

logo-en
Mongolei Zentrum Bonn
logo-en
Монос хүнс ХХК