“Тогтвортой Хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд” 16 дугаар чуулга уулзалтын илтгэлийн ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

2015 онд НҮБ-аас гишүүн орнууддаа зориулан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030 17 зорилтыг боловсруулан дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Монгол улс ч Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал-2030 боловсруулан УИХ-аар 2016 онд батлан гаргасан билээ.

Дэлхий нийтийн энэхүү чиг хандлага хийгээд Монгол улсын зүгээс гаргасан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы 16 дахь дугаар “Тогтвортой хөгжил” сэдвийн дор 2020 оны 5 сарын 1-ны Баасан гарагт Лондон хотноо зохион байгуулагдана.

Иймээс өөрийн ажил мэргэжлийн салбартаа дээрхи тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусган ажиллаж буй та бүхнийг чуулганы ажиллагаанд өөрийн илтгэлээрээ оролцохыг урьж байна.

Илтгэлийнхээ абстракт (500 үгт багтаан) болон өөрийн товч танилцуулгыг Монгол Англи хэл дээр 2 сарын 15-ны дотор Хөтөлбөрийн багт (chuulga@gmail.com) хаягаар ирүүлэх ба таны илтгэл сонгогдсон талаархи хариуг 3 сарын 1-ны дотор эргүүлэн мэдэгдэх болно.

Сонгогдсон илгэгчид чуулганаас хэвлэн гаргах Эмхэтгэлд зориулан илтгэлүүдийн дэлгэрэнгүйг 3 сарын 15-ны дотор, илтгэлийн power point хувилбараа 4 сарын 10-ны дотор тус тус ирүүлнэ.

Чуулганд тавигдахаар сонгогдсон илтгэлүүдийн хамрах сэдэв чиглэлээс хамааруулан чуулганы панелуудын нэршлийг тогтох ба панел тус бүрт 3-4 илтгэл хэлцэгдэнэ.

16-р чуулганыг зохион байгуулах баг

Advertisement

Сэтэгдэл бичих боломжгүй.

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд