“Монгол орны хөгжилд” 9 дүгээр чуулга уулзалтанд илтгэл шалгаруулах удирдамж

Хавсралт 1

Боловсруулсан: 8 дахь удаагийн чуулга-уулзалтын оролцогч Ж.Баасандулам

Инновацийн тухай танилцуулга

Ерөнхий ойлголт
Инноваци нь өргөн агуулгатай, аль ч салбарт үүсэн бий болж тухай салбарыг хөдөлгөгч хүчин зүйлийн нэг байхын зэрэгцээ улс орны хөгжлийн цөм байдаг. Инновацийг өргөн утгаар нь авч үзвэл “тухайн байгууллага, улс орон ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэгсэл, систем болон бодлого хөтөлбөрт шинээр авч хэрэгжүүлж буй шинэлэг санаа буюу зан үйлийг хэлнэ” . Ийнхүү инноваци нь үйл явц байх нь элбэг бөгөөд маш олон хүний оюун ухаанд суурилсан  хамтын ажиллагааны үр дүн байдаг.

Инновацийн гол үндэс нь мэдлэг болон шинэлэг санаа байдаг ба энэ нь бүрдүүлэгч орчин дор үүсэн хөгждөг. Бүрдүүлэгч орчин нь шат дамжсан бүтэц багатай, дээрээс юу хийхийг зааж зааварлах арга барилтай бус харин бие даан ажиллах боломжтой, шинэ санаа, сэргэг шинэлэг ажил дээрээ хамгийн гол анхаарлыг нь хандуулж байх удирдлагын неолиберал аргыг шаарддаг. Түүнчлэн түүнийг дэмжих орчин үеийн техник, технологи шаардлагатай.

Инновацийг “knowledge intensive firms” буюу R&D компаниуд болон мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг фирмүүд,  нарийн мэргэжлийн судалгааны байгууллагууд, их сургуулиуд, зөвлөх компаниуд бий болгодог. Эдгээр нь зах зээлд өөрсдийн өндөр мэдлэгийг худалдаалах, эсвэл өндөр мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллагууд юм.

Инновацийг бүтээхэд улс орны шинжлэх ухааны бааз ямар түвшинд байгаа нь шууд холбоотой. Түүнчлэн тухайн орны боловсролын систем, мэргэжил мэргэшил, мэдлэгээ дээшлүүлэх тогтолцоо, их сургуулиуд болон аж үйлдвэрүүдийн хоорондын харилцаа, ажиллах хүчний зах зээл, хөрөнгө санхүүгийн боломж, хууль эрх зүйн зохицуулалтаас ихээхэн хамаардаг байна.

Олон улсын хандлага
Анх удаагаа 200 жилийн түүхэн хөгжилд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хөгжилтэй орнуудын эдийн засгийг давах хандлага ажиглагдаж буй. R&D-ээр дэлхийд тэргүүлдэг орнуудад эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг орнууд зүй  ёсоороо ордог. Тухайлбал АНУ, Япон, Герман, Франц, Их Британи, Итали гэх мэт. Гэтэл БНХАУ 2-т орсон нь Хятадын эдийн засаг маш хурдтай өсөж байгааг харуулж байна.

Түүнчлэн Хятад улсын R&D зарцуулалт (тэрбум ам.доллараар) байнга өсөж байгаа ба 2015 он гэхэд АНУ-г түрүүлэх төлөвтэй байна (Forbes magazine). Цаашилбал 2006 онд Е7 орнуудыг нэрлэсэн ба үүнд Хятад, Энэтхэг, Бразил, Мехсик, Орос, Индонези, Турк зэрэг орнуудыг оруулжээ (Stern report). 2014 гэхэд Азийн эдийн засгийн өсөлт АНУ болон Европынхаас давах талаар Economist сэтгүүлд бичсэн байна. Энэ нь шинээр үүсэж буй дундаж түвшингийн хэрэглэгчидтэй холбоотой ба энэ нь инновацийн хувьд бүтээгдэхүүний загвар, зах зээлийн дэд бүтэц зэрэг нь эдгээр орнуудад шилжсэнтэй холбоотой ажээ.

Нээлттэй инноваци
Инновацийн талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт бол “Open innovation” буюу нээлттэй инноваци юм. Энэ нь бусдын нээлтэнд тулгуурлах эсвэл зөвхөн өөрсдийн дотоод замаар зах зээлд хүрэхээс гадна компаниуд тухайн технологийг худалдаалахад илүүтэй тохирох бизнес загвартай бусад байгууллагуудыг эрэлхийлэх 2 арга ордог.
Нээлттэй инновацийн үед бүх үйл явц нээлттэй байдаг. Тухайлбал, шинийг эрэлхийлэх, татан оролцуулах болон оролцогч талууд бүгд нээлттэйгээр хамрагдана. Үүнд: Procter & Gamble-ийн “Connect and Develop” нэртэй хамтын ажиллагааг нэрлэж болно.

Pages: 1 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *