Д.Цэрэнбат: Анагаах ухааны салбарынханы оюун бодол түгсэн 15-р чуулган

Эрүүл мэндийн салбарын одоо ирээдүйг хэлэлцсэн 15-р чуулган сонгосон сэдвээр оролцсон түмний нүд чихийг онгойлгосон, өвлөж ирснийг баяжуулсан, өөрийн гэсэн онцлогтой, өргөн дэлгэр сайхан боллоо. Цомхон тэмдэглэл бичсэнээ хуваалцая. Оролцогсод зохион байгуулагчид өөр өөрийн сувгаар мэдээ тэмдэглэл бичиж түгээж буй тул бусад мэдээллийг тэр бүгдээс гүйцээж нөхөж мэдэж болох буй заа
Уламжлагдаж, дэлгэрч буй онцлогууд·        Зохиогдож буй орны зочид хүндэтгэн оролцов – (БНПУ-аас Монголд суух шинэ элчин сайд, БНПУ-ын Эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга нь эрдэмтэн судлаачтайгаа ирж оролцов )·       Илтгэл хэлэлцүүлгийн чанар өндөр байв- Эрүүл мэнд, анагаах ухааны онол, практикийн өргөн сэдвүүдийг хамарч эх орондоо юуг анхаарах хэрэгжүүлэх талаар нухацтай санал дүгнэлтүүд гаргасан чуулган болсныг оролцсон сонссон хэн хүнгүй харлаа үзлээ. Одоо ажил болгоход тал талаасаа мэрийн хичээх үлдэв

·       Синхроны орчуулга 2 дохоо хийгдэв – Берлингээс эхлэлтэй энэ уламжлалыг Польшийн чуулган үргэлжлүүлж, спорт болон анагаахын салбарт олны хүндлэл xүлээсэн Мөнхсайхан ах мөн ч дадамгай хийлээ. Польшийн талын оролцогч түүнд тусгайлан талархалаа илэрхийлж буй харагдав 

·        Солонгос дахь Монголчуудын бүрэлдэхүүн 3 дахиа ирэв – 13-р чуулганаас эхэлж Азийн төлөөлөл болон ирдэг Солонгосоос 10 гаруй төлөөлөгч иржээ. Илтгэлээрээ ч оролцлоо. Ази тивийн бусад орнууд дахь Монголчуудын идэвхитэй оролцоо араас нь залгана гэдэгт итгэнэ
Цоо шинэ онцлогууд·       Зүүн Европод анх удаагаа болов – Баруун Европын орнууд Ази Америк тивийн улсуудад болж байсан чуулган хyyчин соц үеийн ойр дотно харьцаатай байсан зүүн Европын орнуудаас анх удаа БНПУлсад зохиогдлоо. 80-90-ээд оны Улаанбаатарыг санагдуулам Орос загварын барилга байшин, өргөн гудамж цаана аа нэг дотно

·     Зүг зүгийн эмч нар цугларав – Чуулганаа сэдвээ дагаад дэлхийн орон оронд ажиллаж буй эрүүл мэнд, анагаахын салбарын төлөөлөгчид өргөнөөр цуглав.  88, 98 оны АУИС-н төгсөгчдөөс тус бүр 10 гаруй хүн ирсэн нь төгсөлтийн нийллэг болж байна уу гэж хүртэл бодогдохоор· Чуулганы нэрэмжит анхны гүйлт болов – Польшийн чуулганаас 5км-ийн гүйлт санаачлагдан хийгдлээ. Хандивын энэхүү гүйлтэд 30 гаруй төлөөлөгчид гүйж цугларсан хандивыг Лантуун дохио 2 төсөлд өргөхөөр тогтов. Ирэх жилүүдийн чуулганд энэ гүйлт уламжлагдан үлдэнэ.

Талархал

Нэгэн зорилгод эвсэн нэгдэж хамтран ажиллаж чуулганыг амжилттай зохион байгуулсан зохион байгуулах багийнханд гүнээ талархая.  Чуулганы танхимын сонголт засалт, хүлээн авалтын ажиллагаа, оролцогсдод хүртээсэн энгэрийн тэмдэг, гарын бэлэг, бэлтгэсэн  мэдээ материал, урлаг соёлын арга хэмжээнд оролцогсод зэргийг харахад тэд хэрхэн гар сэтгэл нийлж ажилласан нь илэрхий. Польшийн Монголчууд тоо цөөн ч (гайхмаар нь олон жилийн хамтын ажиллаганы түүхтэй Польшид өдгөө 1000 хүрэхтэй үгүйтэй Монголчууд байдаг гэнэ) чансаа өндөр ажээ
Н.Батаа сайдын дэмжлэг оролцоо 3 чуулганд, 3 улсад суухад нь 3 дахиа бий болов.

Тэрээр Лондон ажиллаж байх даа 9-р чуулганыг Элчин Сайдын Яамны зүгээс гардан хариуцаж дэмжин ажилласан бол ГХЯамны Консулын Газрын дэд дарга ахуйдаа 10-р чуулганыг Улаанбаатарт зохион байгуулахад, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийг эх барьж авахад ГХЯамны гол харьцах суваг хамтран ажиллагч дэмжигч маань байв. Энэ удаа өөрийн бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж буй БНПУ-д чуулганыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаа. Гүнээ талархая

Улс орон бүрт чуулганыг зохион байгуулах багаа удирдан чиглүүлэгч нэгэн манлайлагч тодордог Өнгөрсөн жил Берлинд Энхтүвшингийн энэ чадварыг үнэлж асан бол энэ удаа Цэрэндэмбэрэлийнхээ дотоод гадааддаа мэргэжлийн хэлхээ холбоо сайн, хүний эвийг олдог, ажлыг бүтээж чаддаг болохыг харав бахдав. Баярлалаа. Ийм хүмүүсийн ард бас итгэж дэмждэг, элдэв ачааллыг хамт үүрэлцдэг, асаалттай танк болсон гэр бүл байдаг.  Түүнийг ч анзаарав. Энхжаргалдаа болон охид Алтаргана Хүслэнзаяа нартаа баярлалаа
Хилийн чанад дахь Монголчууд бидний эх орныхоо төлөө хийхсэн бүтээхсэн гэсэн хүслийн нэгэн уулзвар болж тогтсон жил бүрийн чуулганы 15 дахь удаагийнх ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

Ирэх жил Тогтвортой Хөгжил сэдвээр эл чуулган эх аван урссан Лондон хотноо 2020 оны 5 сарын 2-нд зохион байгуулагдана. Баяртай уулзацгаая!
Тайлбар: Чуулганы ажиллагааг сурвалжилсан МҮОНРT-ын Лондон дахь сурвалжлагч, Azaa studio-ийн Ц.Азхүүгийн авсан зургуудыг ашиглав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *