Монгол орны хөгжилд 11 чуулганы зар

poster3

“Монгол орны хөгжилд” 11 чуулган нь 6 сарын 6-ны Бямба гарагт Лондон хотноо “Гадаад дах Бизнэс эрхлэлтийн орчин, туршлага” сэдвийн дор зохион байгуулагдана.

11-р чуулганы зорилго нь хилийн чанадад бизнес эрхэлж буй Монголчуудынхаа санаа бодлыг сонсох, Монгол оронд  бизнес эрхлэлтийг үр бүтээлтэйгээр дэмжин хөгжүүлэх санал боломжуудыг гарган тавихад оршино.

Илтгэгч нь бизнес эрхлэж буй салбарынхаа эрх зүйн орчин,  зах зээлийн чиг хандлага, өрсөлдөөнт байдал, санхүүгийн таатай болон тааламжтай бус нөхцөл,  ажиллах хүчний чадамжит байдал, өөрийн бизнеэсээрээ Монгол орондоо ямар үр өгөөж үзүүлж буй, түүнчлэн Монгол орны хувьд тухайн төрлийн бизнесийг амжилттай хөгжүүлэхэд анхаарч хэрэгжүүлүүштэй саналуудыг гаргаж тавьсан байна.

Чуулганд илтгэлээрээ оролцохыг хүсэгчид 5 сарын 8-ны дотор илтгэлийнхээ агуулгыг ирүүлэх ба сонгодсон илтгэлүүд 5 сарын 20-ны дотор илтэлийн агуулгаа нэмэж засварлан Монгол Англи хэл дээр,  6 сарын 1-ы дотор илтгэлээ Power point эсвэл  Prezi  хэлбэрийг тус тус  chuulga@gmail.com хаягаар ирүүлнэ.

Британиас гадна амьдардаг визийн шаардлагатай шалгарсан  илтгэгчид, оролцогчидод элчин сайдын яамнаас урилга илгээнэ.

Чуулганд биечлэн оролцох боломжгүй илтгэгчид цахим хэлбэрээр (видео бичлэг эсвэл дуут  powerpoint файл ) оролцож болно.

Чуулганыг Зохион байгуулах баг

  • Элчин Сайдын Яам
  • Британи дах Монголчуудын Холбоо
  • Цахим Өртөө Холбоо
  • Британи Монголын Оюутны Холбоо

  .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *