Монгол орны xөгжилд оруулаx xүн бүрийн оролцоо эрxэм чуxал

Нямжавын Номун-Эрдэнэ. МУИС- ийг Улс төр судлаач-нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүнээр 2010 оноос,  Европ-Монголын нийгэмлэгийн тэргүүнээр 2011 оны 11-р сараас ажиллаж байна.
Та нийгэмлэгийнхээ зорилго, үйл ажиллагааг танилцуулна уу?
Манай нийгэмлэгийг хоёр агуулгаар ойлгож болох юм. Нэг талаас, Европ дахь монголчуудын нэгдэл зохион байгуулалт, нөгөө талаас, Монгол- Европын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөөх Монгол, Европын иргэдийн нэгдэл юм. 2011 онд Лондон хотноо Британийн монголчуудын санаачилсан “Монгол орны хөгжилд” 7-р чуулганы үеэр Европын зарим оронд ажиллаж байгаа монголчуудын холбоо, байгууллагын төлөөлөл уулзаж Европын монголчуудын нэгдмэл байгууллага байгуулах талаар яриа хөөрөө өрнүүлж эхэлсэн юм. Маш олон чиглэлээр ажилладаг олон нийтийн  байгууллагууд байна л даа. Монголын соёл уламжлалыг сурталчлах, спортын, оюутны, бусад нийтлэг үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагыг холбож, бие биеэсээ суралцах, зарим үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, хилийн чанадад байгаа монголчуудынхаа талаар төрөөс баримталж байгаа бодлогод байр сууриа илэрхийлэх, хэрэгжүүлэхэд нь оролцох зэрэгт дэмжлэг үзүүлэхэд  Европ-Монголын нийгэмлэгийн үйл ажиллагаа чиглэнэ.
Та бүхэн ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
Xолбогдоx байгууллагаас албан ёсны бүртгэлээ авлаа. Мөн хамтран ажиллах саналаа төрийн болон олон нийтийн байгууллагуудад тавьсан, тэд тун нааштай хүлээж авсан шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад байгаа иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Монгол Ардын нам, Ардчилсан нам,  Иргэний зориг-Ногоон нам,   Цаxим Өртөө xолбоо ТББ  байгууллага, субьект хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарч хийх ажлынхаа талаар санал солилцож эхлээд байна. Европын монголчуудын нэгдсэн вэб хуудас нээх талаар судалгаа явуулж байгаа. Мөн 2012 оны 5-р сарын 5-нд Шведийн Стокхольм хотноо манай нийгэмлэгээс “Монгол орны хөгжилд” 8-р чуулга уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ чуулганыг Британийн монголчууд анх санаачлаад 7 удаа Лондон хотноо амжилттай зохион байгуулсан, 8 дахь удаагаа өөр оронд буюу миний ажиллаж амьдарч байгаа Швед улсад зохион байгуулагдах гэж байна.  Эx орныxоо xөгжлийн төлөө оюуны чуулган xийxээс гадна 5 сарын 4-ний өдөр Европ-Монголын нийгэмлэгийн ажил xэргийн зөвлөлдөx уулзалт xийж, Ерөнxий сайдын дэргэдэx Xилийн Чанадад байгаа Монгол улсын иргэдтэй xамтран ажиллаx зөвлөлтэй xамтран ажиллаx зөвлөлтэй xамтран ажиллаx санамж бичигт гарын үсэг зураx юм.  Олон байгууллага болохоор өдөр тутам юм хийгээд байх боломж хэцүү ч санаачлагатай ажиллаж байгаа хүмүүсийнхээ хүчээр ажил урагштай л байна.
Танай нийгэмлэгийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход юу хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Европын орнуудад ажиллаж байгаа олон нийтийн байгууллагууд Mонгол иргэдийнхээ төлөө, Монголоо сурталчлах талаар өөрсдийнхөө хүчээр, ёстой бүхий л бололцоогоор ажиллаж байна. Үүн дээр нь төрийн байгууллагууд маань үр дүнтэй хамтраад өгвөл болох юм шиг санагддаг. Ер нь дипломат төлөөлөгчийн газрын нэг чухал үүрэг нь иргэдээ хамгаалах, тэднийг дэмжих юм шүү дээ. Үндсэн ажлынхаа хажуугаар, хувийн амьдралын цагаасаа хуваалцан байж олон нийтийн ажлыг явуулж байгаа хүмүүс бол хамгийн буянтай ажил хийж байгаа хүмүүс гэж би боддог. Ийм хүмүүсээ дэмжиж, урамшуулж ажиллана гэж бодож байгаа. Монгол Улсын иргэдийн багагүй төлөөлөл нь Европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа болохоор төрийн дэмжлэг, туслалцаа иргэддээ хүрэх л ёстой гэж үздэг.

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих


CAPTCHA Image
Play CAPTCHA Audio
Reload Image

XII чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Хэргийн Яам
Монгол улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ
Монгол улсаас Их Британи Умарт Ирландийн нэгдсэн Вант Улс дахь ЭСЯ

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо


Galaries Lafayette French department store company

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XII чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



cim-logo-en
Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung


cim-logo-en
Centre for International Migration and Development


Монголын медиа корпарацийн Eagle.mn сайт
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо





Creative Curating
cim-logo-en
Хөх Монгол Хэвлэлийн газар
rat-logo-en
ХБНГУ
ТББ-уудын Зөвлөл