13-р чуулган: Хэвлэлийн мэдээлэл

2005 оноос уламжлал болон зохион байгуулагдаж буй, хилийн чанад дахь Монголчуудын “Монгол орны хөгжилд” 13-р чуулган “Монголын боломж” сэдвийн хүрээнд Лондон хотноо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хурлын танхимд 4 сарын 6-ны Пүрэв гарагт болно.

Чуулганы үеэр Монголын Бизнес Мэдээллийн Сангаас зохион байгуулан ирж буй Монголын Бизнес группийн төлөөлөгчид “Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж” салбар хуралдааныг бие даан зохион байгуулах бол, “МЕГА төслүүд” сэдвийн хүрээнд Монголд хэрэгжиж буй, хэрэгжих боломжтой зарим мега төслүүдийн талаар судлаачид, медиа салбарын төлөөлөгчид санал бодлоо хэлэлцүүлнэ. Мөн Монголын ардчилалын шинж байдал, Үндсэн хууль хийгээд өдгөө үүссэн нийгэм эдийн засгийн хямралын хамаарлын талаар “Нийгэм Эрх зүйн төлөвшил” нэртэй салбар хуралдаан болно.

Чуулганд Монголчуудаас гадна Монголын нийгэм, эдийн засгийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын эрдэмтэд, судлаачид илтгэлээрээ оролцож байна

Чуулганы үеэр Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийн уулзалдах зөвлөлгөөн зохиогдох ба төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн талаар Гадаад Харилцааны Яамны холбогдох албанаас танилцуулга хийнэ.

Энэ удаагийн чуулганд нийт 14 орноос 70 гаруй Монголчууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Чуулганыг Элчин Сайдын Яам, Британи дахь Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Бизнес Мэдээллийн Сан, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас хурлын танхимаар ивээн тэтгэж Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Bloomberg TV Mongolia, Buddha Production мэдээллийн хамтрагчаар ажиллаж байна.

——

From its inauguration in 2005, the “Forum for the Development of Mongolia” has become an annual tradition for Mongolians living abroad. The thirteenth Forum will be held under the theme ‘Mongolia’s Opportunities’ and hosted at the Auditorium of the European Bank of Reconstruction and Development on Thursday 6th of April.

Representatives from the Mongolian Business group and the Mongolian Business Database will be independently coordinating a session focused on ‘Business enterprise in Mongolia: Challenges and Opportunities‘. Ongoing large scale projects and future opportunities in Mongolia will be explored within the session “Mega Projects”, by researchers and representatives from the media. Further attention is paid to the nature of Mongolian democracy, the Constitution and its links to societal and economic crisis is examined under the title “ Social and Legal Formation”. As well as Mongolians, the meeting will bring together Russian, America and Australian  experts, who will present their research on the socio-economics of Mongolia. 

The conference for the Council of Mongolians Abroad will also take place during the Forum and the implementation of governmental policies regarding Mongolians living abroad will be introduced by the Ministry of Foreign Affairs. In this year’s Forum, the attendance of over 70 Mongolians from 14 different countries is currently confirmed.

The Forum is jointly organised by the Embassy of Mongolia, Mongolian Association in the UK, Tsahim Urtuu Kholboo NGO, Mongolian Business Database and the Council of Mongolians Abroad. The venue is kindly provided by the European Bank of Reconstruction and Development. In the spirit of unity, the Mongolian Association in Sweden have given financial contribution. Bloomberg TV Mongolia and Buddha Production will be jointly working as media partners. 

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих


CAPTCHA Image
Play CAPTCHA Audio
Reload Image

XII чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Хэргийн Яам
Монгол улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ
Монгол улсаас Их Британи Умарт Ирландийн нэгдсэн Вант Улс дахь ЭСЯ

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо


Galaries Lafayette French department store company

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XII чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



cim-logo-en
Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung


cim-logo-en
Centre for International Migration and Development


Монголын медиа корпарацийн Eagle.mn сайт
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо





Creative Curating
cim-logo-en
Хөх Монгол Хэвлэлийн газар
rat-logo-en
ХБНГУ
ТББ-уудын Зөвлөл