“Монгол орны хөгжилд XII: Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвт чуулга уулзалт 2016 оны 6-р сард Торонто хотноо зохион байгуулагдана

CMCC_logo_final_2_screen

logo2016 оны 6-р сард Торонто хотноо зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд XII: Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвт чуулга уулзалттай холбогдуулан Канад улсад үйл ажиллагаагаа явуулж буй British Columbia, Alberta, Saskatoon, Ontario, Montreal, New Brunswick зэрэг мужуудын ТББ-ууд болон хувиараа бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү чуулга уулзалт нь та бүхний үйл ажиллагааг Монгол эх орондоо болон  Канад улс цаашилбал дэлхий дахинд таниулах, өөр хоорондоо харилцан танилцаж,  туршлага солилцох боломжоор хангах  зорилготой юм.

Чуулга уулзалтын үеэр:

1) Канад дахь “Монголчуудын холбоо”-ны анхдугаар уулзалт

2) Канад дахь жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт семинар

3) “Made in Mongolia-Торонто” үзэсгэлэн худалдаа

4) Монгол улсаа сурталчлах урлаг соёлын арга хэмжээ

5) Канадад урилгаар болон мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийн танилцуулга, туршлага, зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Монголчууд та бүхэндээ энэхүү сайхан мэдээг хүргэхийн ялдамд өргөнөөр оролцохыг урьж байна.

Ерөнхий Зохион байгуулагч: Канад-Монголын худалдааны танхим

Хамтран зохион байгуулагч: 

– Канад дахь Монгол улсын Элчин Сайдын Яам

– Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Бизнесийн Хөгжлийн Хороо

– Цахим Өртөө Холбоо

– Их Британи дахь Монголчуудын холбоо

Та бүхэн мэдээллээ илгээнэ үү!

Bolor Sambuu: Executive Director of Canada Mongolia Chamber of Commerce

E: canadamongoliachamber@gmail.com

C: +1 (647) 447-0214

Uyanga Batbold: New Brunswick Representative of Canada Mongolia Chamber of Commerce

E: uyangaa_g@yahoo.com

C:  +1 (506) 647-0526

canada-toronto-skyline-night . .

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд