“Монгол орны хөгжилд” 12 дах удаагийн чуулга уулзалтын зар

logoБритани дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны зүгээс тухайн улс орон дахь элчин сайдын яамтай хамтран төрийн болон бусад байгууллагуудын тал бүрийн дэмжлэгтэйгээ жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулган “Бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн дор 2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт Францийн нийслэл Парис хотноо 2015-7-12-minghui-falun-gong-galeries-lafayette1алдарт Galeries Lafayette дэлгүүрийн төв байрны 4 давхарт байрлах ‘Salon Opéra’  танхимд зохион байгуулагдана.

Энэхүү сэдвийн хүрээнд

  • аялал жуулчлал,
  • урлаг соёл,
  • мэдээлэл харилцааны технологи,
  • дизайн-архитектор зэрэг чиглэлүүдээр хөгжилтэй оронд ажиллаж, суралцаж буй Монголчуудын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

Энэ удаагийн чуулга уулзалтыг Хилийн чанад дах Монголчуудын Зөвлөлийн Соёлын менежмент, Аялал жуулчлалын хорооноос  Франц улсад суугаа Элчин Сайдын Яам, Гадаад Хэргийн Яамны Гадаад Сурталчилгаа, Мэдээллийн Газар, Будда Тур Студио, Цахим Өртөө Холбоо  байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагаатайгаар зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй хөтөлбөр, мэдээллийг удахгүй хүргэх болно

Чуулганыг зохион байгуулах баг . .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *