Т.Тэрбиш PhD,MPH (Холштайн муж улсын Килийн АУИС-ийн эмнэлгийн мэс засалч, ХБНГУ)
Монгол орны хөгжилд 15 дахь Форум энэ жил Эрүүл мэндийн бодлого, тогтолцооны чиглэлээр Польш улсын нийслэл Варшав хотноо амжилттай болж өнгөрлөө.
Улс орны хөгжил гэдэг тасралтгүй процесс юм. Гадаадад байдаг монголчууд энэхүү процесст нь шинэлэг уур амьсгал оруулах, цус сэлбэж, өндөр хөгжилтэй орнуудын шийдлүүдийг шигтгэж өгч байх үүрэгтэй гэж боддог. Технологийн трансфер хамгийн хүнд бөгөөд чухал зүйл.
Миний хувьд форумд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухаан хөгжлийн дараагийн шатандаа одооноос бэлдэх хэрэгтэй гэдэг мэссэж өгөхийг зорьсон билээ. Тодруулбал, тодорхой хэрэгжүүлж болох 10 санал дэвшүүлсэн юм. Эрх зүйн шинэчлэл, донорын цар хүрээг тэлэх, бүтэц, санхүүжилт болон хариуцлага, back up тогтолцоог хамарсан эдгээр саналуудаа удахгүй Монголын эрхтэн шилжүүлэн суулгах алба, баг болон бодлогын түвшний хүмүүст үргэлжлүүлэн тусад нь танилцуулах болноо. Бид технологийн трансферийг үлгэр жишээч хийдэг, хэрэгжүүлж чаддаг орчин цагийн шинэ салбар гдгээ харуулна гэж бодож байна.
Чуулган дээр олон сайхан илтгэл, хэлэлцүүлэг сонсох сайхан байлаа.
Товчлоод хүргэвэл:
1 рт эрх зүйн шинэчлэлд үнэхээр хурд бас чанар хэрэгтэй бгааг илтгэл бүрээс харж болох байв. Асуудлууд маань явж явж бүгд л хууль дээрээ бүдэрч байв. Бид санхүүжилт болон дагалдах цогц асуудлуудыг нь хамт шийдэж бхгүй бол зүгээр л нэг уриа төдий хууль болоод бна.
2 рт Эрүүл мэндийн салбар бодлого, Vision чиглэлээ илүү нарийн боловсруулах, тэр дундаа салбарын санхүүжилтын асуудлыг цэгцлэхгүй бол холимог системээр аргалж явах нь гал унтрах төдий ба эргээд сөрөг үр дагаврыг авчирч байна
3 рт аливаа технологийн трансферийг хийхдээ санхүүжилт, үнэлгээ, эрх зүйн орчин, боловсон хүчин, хэрэгжүүлэх хурд, хугацаа гээд цогцоор нь авч шийдэж бхгүй бол үр дүн муу, сунжирсан зүйл болж бна
4 рт чуулганы 3 дахь хэсэг нь Монголын уламжлалт анагаах ухаанд зориулагдав. Польш улсад Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, хүлээн зөвшөөрүүлнэ гдг нь урт удаан үйл явц байжээ. Монгол эмнүүдээ тус улсад импортлох эрхээ авах, эмчлэх, эмнэлэг байгуулах эрхээ авна гээд түмэн асуудлуудаа тодорхой хэмжээнд тэд шийдэж чаджээ. Амжилтанд хүрчээ. Одоо дараагийн алхамууд хэрэгтэй. Нэн ялангуяа эрдэм шинжилгээ судалгаа, нотолгоонд тулгуурласан анагаах ухаан байж л өндөр хөгжилтэй орнуудад цааш дэлгэрэх тул үүнд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Товчдоо Уламжлалт анагаах ухааны судалгаанд хөрөнгө оруулалт хүсч байна.
Мөн чуулган дээр ДЭМБ-гт олон жил ажиллаж бгаа Д. Баярсайхан гуайтай уулзаж олон зүйлсийг ярих схн байлаа. Салбарт олон сайхан залуус гарч ирж бнаа. Тэдэндээ улам их амжилтыг хүсэн ерөөе! Хамт анагаахад сурч, нэг тавганаас хоол идэж бсн анд найз нартайгаа таарч тэрүүхэндээ баяр хөөр болов.
Эцэст нь Чуулган зохион байгуулсан “Хилийн чанад дахь Монголчуудын Холбоо”, Элчин сайд Батаа, мөн Цэрэнбат, Номун-Эрдэнэ, Цэрэндэмбэрэл болон түүний багт талархал илэрхийлье!
Жич: Монголдоо яг хөрсөнд дээр нь ажиллах нэг өөр, нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй хэт шүүмжлэх нь буруу ба ёс зүйд нийцэхгүй гэж боддог. Тиймдээ ч чуулганд улс төрийн ямар нэгэн явуулга бхгүй, зөвхөн монголчууд Монголынхоо хөгжлийн төлөө дэвшуулж буй САНАЛууд гдг үүднээс харж, авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. Зөв сэдэл өгч байвал эхний алхам юмаа.