“ГАДААД ДАХ БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙН ОРЧИН, ТУРШЛАГА” сэдэвт “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” XI чуулганы илтгэл болон илтгэгчдэд тавигдах шаардлага

PosterZB

Илтгэлийн агуулга:

Бизнес эрхэлж буй салбарынхаа эрх зүйн орчин,  зах зээлийн чиг хандлага, өрсөлдөөнт байдал, санхүүгийн таатай болон тааламжтай бус нөхцөл,  ажиллах хүчний чадамжит байдал, өөрийн бизнесээрээ Монгол орондоо ямар үр өгөөж үзүүлж буй, түүнчлэн Монгол орны хувьд тухайн төрлийн бизнесийг амжилттай хөгжүүлэхэд анхаарч хэрэгжүүлүүштэй саналуудыг гаргаж тавьсан байна.

Хураангуйн (abstract) формат:

  • Чуулганы өмнө хэвлэгдэн гарах танилцуулга товхимолд орох 300 үгэнд багтсан хураангуй Монгол Англи хэлээр бичнэ. Үүнд дээр дурдсан санаануудыг багтаан оруулсан байна.
  • Хураангуйг Монгол хэлээр Arial фонт, 12 хэмжээтэйгээр шивнэ.
  • Хураангуйг 2015 оны 5 дугаар сарын 17-ний дотор ирүүлнэ.

Илтгэл:

  • Илтгэл нь ганцаарчилсан, ижил төрлийн бизнесийн хувьд хамтарсан хэлбэрээр тавигдаж болно
  • Чуулган дээр илтгэх үзүүлэн илтгэлээ (презинтаци) MS Power Point эсвэл Prezi програм дээр хийнэ;
  • Зураг, дүрс тод байхаас гадна ойлгомжтой, гарчиг, тайлбар зэргийг багтаасан байна;
  • Илтгэлийн MS Word хэлбэрт оруулан бичсэн хэлбэрийг 5 дугаар сарын 20 ний дотор  info@md-forum.eu хаягаар ирүүлсэн байх. Энэ нь чуулганы дараа хэвлэгдэх илтгэлүүдийн нэгдсэн товхимолд болон чуулганы цахим хуудаснаа нийтлэгдэнэ.
  • Илтгэлийг хадгалж нэрлэхдээ өөрийн нэр, илтгэх цагаа (хөтөлбөр бэлэн болонгуут илтгэх цаг тодорхой болно) оруулсан байх. Жишээ нь: Tsetsegee_14:30 гэх мэт.

Илтгэгчид:

  • Өөрийн тухай танилцуулгыг ирүүлэх. Овог нэр, ажлын газрын хаяг, холбоо барих утас, и-майл, зэрэг цол, эрхэлдэг ажил, ажлын чиглэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м. зүйлсийг товч бөгөөд тодорхой бичиж өөрийн зурагтай хамт ирүүлэх;
  • Илтгэлийн гол агуулга, дүгнэлтийг Монгол хэлээр 15 минутад товч тодорхой илтгэж, 15-20 минутын хэлэлцүүлэгт оролцоно;
  • Илтгэх цагаа хатуу баримтлах. Үүний тулд 1PP slide-д 2 минут ойролцоогоор зарцуулах жишээтэй илтгэлээ бэлдэхийг зөвлөж байна.
  • Хэт их слайд хийхээс татгалзана уу. Нийтдээ 10-12 слайд хангалттай гэж зөвлөж байна.
  • Чуулганд оролцогсдод өөрийн илтгэлээ тарааж болох ба хэвлэхтэй холбоотой асуудлыг илтгэгч өөрөө хариуцна.

Монгол болон бусад гадаад орноос цахим хэлбэрээр оролцогчид:

Чуулганд биеэр хүрэлцэн ирэх боломжгүй илтгэгчдийн хувьд илтгэлээ цахим хэлбэрээр ирүүлэн оролцож болно. Цахим хэлбэрээр гэдэг нь илтгэлээ дээрх шаардлагын дагуу бэлдээд илгэх үйл явцаа заагдсан хугацаанд багтаан видео бичлэг эсвэл дуутай power point хэлбэрээр илгээж оролцохыг хэлнэ.

Мөн илтгэгч хүсвээс өөрийн илтгэлийн хэлэлцүүлэгт шууд skype холболтоор оролцох боломжтой

Онлайн хэлбэрээр оролцох илтгэлүүдийн урьдчилсан байдал 5 сарын 25-нд эцэслэгдэн тогтсон байна.

Чуулганыг Зохион Байгуулах Баг .

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд