М.Болорцэцэг (Ph.D.)

Америкийн Байгалийн Түүхийн Музей

Монголын Музейн Нэгдсэн Холбооны УЗГ

Цахим Ѳртѳѳ Холбооны гишүүн

mbolor2001@yahoo.com

 Товч агуулга

Манай улсад музейг соёлын байгууллага гэж үздэг тиймдээ ч музей нь соёлын асуудал хариуцсан яамд харъяалагддаг.Гэтэл олон улсад музейг соёлоос гадна боловсролын байгууллага гэж үздэг.Музей нь насан туршийн боловсрол олгодог байгууллага тийм ч учраас музейг бага наснаас авахуулаад тэтгэврийн насны хүмүүс үзэж, мэдлэг мэдээлэл авах дуртай байдаг.Музейн үзмэрээс дан ганц мэдлэг мэдээлэл авах нь тэр болгон хангалттай биш байдаг Тиймээс музейн боловсролын салбар нь эрдэм шинжилгээний ажлын үр дүн дээр үндэслэсэн үзэсгэлэн болон сан хѳмрѳгтѳѳ байгаа ѳв соёлыг таниулах зорилгоор боловсрол, олон нийтийн хѳтѳлбѳрийгбүх насны хүмүүст зориулан байнга зохион байгуулж байдаг.Монголын музейн хѳгжилд музейн боловсролын салбарыг хѳгжүүлэх нь музейн тогтвортой хѳгжихѳд нѳлѳѳлѳхѳѳс гадна боловсролын системд музейн боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно.Энэ ѳгүүлэлд музейн боловсрол олон нийтийн хѳтѳлбѳрүүдээс ерѳнхий боловсролын сургууль болон музей хоорондын харилцан холбоо, олон нийтийг музейн үзэсгэлэн хийхэд мѳн сайн дурын ажилтан хийх замаар музейн үйл ажиллагаанд хэрхэн оролцуулах талаар АНУ жишээнээс оруулж бичлээ.

In Mongolia museums are considered cultural institutions and therefore are governed by a ministry that focuses on the preservation and enhancement of Mongolian culture. However, in many other countries, museums are viewed as educational institutes. In this role, museums offer a variety of public educational programs for diverse ages and provide unique opportunities for lifelong learning. Exhibits in these countries are viewed as important but insufficient vehicles for education, and it is necessary to supplement the exhibits with a wide range activities and programs that utilize the exhibits and collections to achieve educational objectives in history, culture, and the sciences. Such educational activities are largely lacking in Mongolia. Establishing education departments in Mongolian museums would help them become self-sustaining and would also highlight the important role museums can play in the Mongolian educational system. In this article, I use examples from US museums that demonstrate how important education departments in museums can be, with a particular focus on public school groups and museums. I also show how the encouragement and involvement of the public in creating exhibitions, and training of volunteers can increase civic engagement in museums.

Удиртгал

 Музейг хүмүүс яагаад үздэг вэ.Мэдээж янз бүрийн шалтгаантай байгаа.Миний хувьд зочлон очиж байгаа орон нутаг, улс орны соёл заншил, түүхийн талаархи цэгцтэй, товч, сонирхолтой мэдлэг мэдээлэлийг би музейгээс нь олж авдаг.Мѳн аялан явахгүйгээр амьдран байгаа хотынхоо музейгээсээ дэлхийн соёл түүх, шинжлэх ухааны нээлтийг мэдэж суралцдаг.Тэгэхээр музейг бас мэдлэг боловсрол олгодог боловсролын байгууллага гэж тодорхойлж болно.Боловсролыг хүн дан ганц сургуульд сууж диплом авсанаар эзэмшихдээ биш бас ѳѳрийгѳѳ олон хэлбэрээр боловсруулж, олсон тэр мэдлэгээ мэргэжлийн ажлаас гадна амьдралдаа хэрэглэж чаддаг байх нь чухал.2014 онд АНУ-ын Музей, Номын сангийн институтээс гаргасан тоон мэдээлэлээр тус улсад одоогоор 35,144 идэвхтэй ажиллаж музей байгаа бѳгѳѳд 1990-ээд оны тооноос 2 дахин нэмэгдсэн болохыг тус институт онцолсон байна. Энэ тоо нь Макдоналдс (14000) болон Старбакс кофег (11000) нийлүүлсэнтэй тэнцэх тооны музей энэ улсад байна гэж сонин сэтгүүл дээр хүртэл бичсэн байх юм. Тус институтийн захирал хэлэхдээ “…Америк дахь музейнүүд нь байгаа газрууддаа боловсрол, эдийн засаг, нийгмийн ѳѳрчлѳлт, ѳсѳлтийн хүчирхэг чиглүүлэгч байдаг… “гэж хэлсэн байна. Мѳн тус улсад музейг албан бус боловсролд маш чухал үүрэг гүйцэтгэдэг олон нийтэд үйлчлэх байгууллага гэж үздэг.

Боловсрол музейн үйл ажиллагааны чухал хэсгийг эзэлдэг.Хүүхэд залуучууд, олон нийт музейд очиж танхимын бус хэлбэрээр олон сонирхолтой мэдлэг мэдээлэлийг ѳѳрсдийн сонгосон арга замаар (үзэсгэлэнгийн танхимийн тайлбартай аялалд оролцох, музейн боловсролын сургалтад оролцох, музейн судлаачдын лекц сонсох, сайн дурын ажил хийх г.м) мэдлэгийг олж суралцдаг.Музейн боловсролын онцлог нь бага наснаас тэтгэврийн насны бүх хүмүүсийг хамарсан байдаг ба олон улсад музейг насан туршийн боловсрол олгодог байгууллага гэж тодорхойлдог түүнээс гадна музейг албан ёсоор ерѳнхий боловсролын сургалтын анги танхимаас гадуур мэдлэг олгох суурь бааз болгох нь олон улсад нийтлэг туршлага болооод байгаа.Анги танхимд дутагдалтай байдаг материаллаг бааз музейд байдаг ба танхимаас авсан мэдлэгийн хүрээг музейн үзэсгэлэн, үзмэр болон боловсролын сургалтаар тэлэх боломжтой.Манайд музей нь байгаль ба соёлын ѳвийг хадгалж хамгаалахаас гадна олон нийтэд үнэт ѳвүүдийг танин мэдүүлэх зорилготой гэдгийг хүн болгон гадарладаг.Гэхдээ боловсролын системдтанхимаас гадуур сургалт, насан туршийн боловсрол олгох музейн эдгээр боломж бололцоог манайд тэр болгон ашиглахгүй байна.

Түүнээс гадна зѳвхѳн музейгээс олон нийт, нийгэм руу хандахаас гадна эсрэгээр олон нийт музейн үйл ажиллагаа руу хандаж, биеэр оролцох нь сүүлийн үеийн музейн хѳгжлийн гол хандлага болоод байна.Энэ нь музейд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна музей болон олон нийтийн эерэг харьцааг бий болгож, олон нийтэд музейн үүрэг, хариуцлагыг зѳвѳѳр ойлгуулах боломжийг олгодог байна.Олон нийтийн оролцоо янз бүрийн хэлбэртэй байж болно.Жишээ нь музейд сайн дурын ажил хийх, зарим тохиолдолд музейн үзэсгэлэн хийх тѳсѳлд гардан оролцож, шийдвэр гаргах түвшинд хүртэл оролцож байх жишээтэй.

Энэ ѳгүүлэлд Монголын Музейн Нэгдсэн Холбооноос 2014 онд Монголын музейн боловсрол, олон нийтийн хѳтѳлбѳртэй холбоотой хийсэн асуулга судалгааны зарим нэг үр дүнгээс орууллаа.Мѳн Монголд музей болон ерѳнхий боловсролын сургуулийн тогтвортой хамтын ажиллагааг сайжруулахад Монголд нийцсэн загварыг бий болгох зорилгоор АНУ ын музейнүүдэд хэрэглэгдэж буй ерѳнхий боловсролын сургууль болон музейн хоорондын харилцаан дээр тулгуурласан 6 нийтлэг загваруудаас товчлон оруулсан байгаа. Түүнээс гадна олон нийтийн хѳтѳлбѳрѳѳс нийтийн оролцоог хэрхэн музейд бий болгох түүний ач холбогдол дээр АНУ-ын музейгээс 2 жишээг энд дурдлаа.

Музейн боловсролын хѳтѳлбѳр

Ерѳнхий боловсролын сургууль ба музейн харилцан холбоо

 ССАЖЯ-ны цахим хуудаснаас авсан мэдээлэлээр бол Монголд нийт 53 музей байдаг байна. Үүнээс 1 Үндэсний статустай музей, 11 Улсын музей, 24 Орон нутгийн музей, 11 нь хувийн хэвшлийн музейнууд. Монголын Музейн Нэгдсэн Холбоо (ММНХ)-ны 2014 онд хийгдсэн музейн боловсрол,олон нийтийн хѳтѳлбѳртэй холбоотойгоор асуусан асуулга сүдалгаанд нийт 20 музей оролцсоноос 1 үндэсний, 6 улсын, 13 орон нутгийнх байлаа.ММНХ ын судалгааны үр дүнгээс харахад боловсрол, олон нийтийн байнгын хѳтѳлбѳр хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудад дараахь зүйлүүд орсон байна. Үүнд:Нийт музейд боловсролын хѳтѳлбѳрт зориулсан тѳсѳв байдаггүй. Тиймээс зарим музейд орон тооны боловсролын ажилтан байхгүй, боловсролын ажилтны орон тоо байхгүй шалтгаан нь мѳн цалингийн фонд нь хүрдэггүйтэй холбоотой байдаг.Эдгээр музейнүүдийн хувьд тайлбарлагч, арга зүйч эсвэл эрдэм шинжилгээний ажилтан боловсролын ажлыг хийдэг.Боловсролын ажилтантай боловч боловсролын ѳрѳѳ танхим байдаггүй музейнүүдийн хувьд үзмэрийн танхим эсвэл сургуулиуд дээр боловсролын сургалтуудаа хийдэг байна.Асуулгад орсон музейн дийлэнх нь боловсролын ажлаа түүх соёлын сэдвээр явуулдаг ба ихэнх нь ерѳнхий боловсролын сургуулиуд, цѳѳхѳн тохиолдолд их дээд сургуулийн оюутнуудад зориулсан байдаг байна.

Энэ асуулгын үр дүнгээс харахад юуны ѳмнѳ музейд боловсролын хѳтѳлбѳрт зориулсан тѳсѳв суулгаж ѳгвѳл одоогоор хѳтѳлбѳр хэрэгжүүлж байгаа музейнүүдэд дэмжлэг болохоос гадна бусад музейнүүд боловсролын хѳтѳлбѳртэй болгох боломж бий болох юм.Үүн дээр ССАЖЯ болон БШУЯ ны хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.Музейн боловсролын ажилтанг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх боломжийг БШУЯ наас бодлогоор дэмжиж ѳгвѳл музейн боловсролын салбар хѳгжих боломж мѳн их байна.Мѳн манай музейнүүд шинжлэх ухааны салбарынхаа эрдэмтэн судлаачид болон урлагийн чиглэлээр үрлаач, зураач, уран бүтээлч нартай хамтран ажиллаж боловсролын хѳтѳлбѳрийнхѳѳ агуулгыг зѳвхѳн түүх соёлоор хязгаарлахгүйгээр урлаг, байгаль орчин, шинжлэх ухааны танин мэдэхүйн чиглэлүүдээр ѳргѳжүүлэх шаардлага байгаа нь асуулга судалгааны үр дүнгээс харагдаж байна.

АНУ-д музейн боловсролын хѳтѳлбѳр нь насаар ангилагдахаас гадна гэр бүл, насан хүрэгчид, хѳгжлийн бэрхшээлтэй хүмүүс, мѳн багш нарт зориулсан байдаг.Үүний дотроос ерѳнхий боловсролын сургууль руу хандсан хѳтѳлбѳр нь бие даасан хѳтѳлбѳр болж явдаг.Асуулга судалгаанаас харахад манай Монголын музейд хэрэгжиж байгаа боловсролын хѳтѳлбѳр нь одоогоор дан ганц ерѳнхий боловсролын сургууль руу хандсан нь дийлэнх байна.Гэр бүлд зориулсан сургалтыг Монголын Үндэсний Түүхийн музей амжилттай явуулж байгаа ба энэ музейн боловсролын хѳтѳлбѳрийн талаархи ѳгүүлэл энэ чуулганы тохимолд мѳн орсон байгаа. Цаашид боловсролын хѳтѳлбѳрийг тогтвортой явуулахад шаардлагатай тѳсѳв,, боловсон хүчний асуудлыг шийдээгүй тохиолдолд одоо явагдаж хѳтѳлбѳрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох тал бий. Түүнээс гадна АНУ-д гэхэд хэдий тѳсѳв, боловсон хүчин нь байсан ч музейн ерѳнхий боловсролын сургуулийн хѳтѳлбѳр тогтвортой амжилттай явуулахад энэ 2 байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагаачухал байдгийг 6 загвараар харуулсан байдаг байна.Музейн боловсролын чиглэлээр олон жил судалгаа хийсэн Др. Ван Чен Лию судалгааныхаа үр дүн дээр үндэслэн музей сургуулийн хамтын ажиллагаа, харилцааны энэ 6 загвар гаргасан байдаг байна.Эдгээр загварууд нь тухайн музей сургуулийн харилцаанаас хамаараад ѳѳр ѳѳр байх онцлогтой тиймээс музей сургуулиуд хоорондоо зохицож аль загвар нь бодит байдал дээр нийцтэй байна тэр загвараа сонгон хэрэгжүүлж болох юм.Загвар нь гол 2 зүйл дээр тулгуурлагдаж байгаа. Үүнд Хамтын харилцан холбоог хэн анх бий болгож байна Музей болон сургууль хоорондоо хэрхэн харилцан ажиллаж байна.

  1. Музейгээс сургууль руу хандсан
  2. Музей зонхилсон, багш нар идэвхтэй оролцсон
  3. Сургууль зонхилсон, багш нараас санаачлага гарсан
  4. Музейн боловсролын хѳтѳлбѳрийг ерѳнхий боловсролын сургуулийн хичээлийн сэдвүүдтэй нийцүүлсэн, багш нар олон музейтэй харьцах
  5. Музей дэх сургууль
  6. Музей, сургуулийн хамтын ажиллагааг зохицуулах 3 дахь байгууллагын оролцоо

Музейгээс сургууль руу хандсан

Энэ загварын хувьд музей гол үүрэг гүйцэтгэж багш болон сурагчдад зориулан сургалтын материал бэлдэж сургуулиудад ѳгѳх.Энэ нь сургууль үйлчлүүлэгч, музей үйлчилгээ үзүүлэх хэлбэр бѳгѳѳд хоорондоо байнга харилцсан холбоо бүхий хамтын ажиллагаа байхгүйгээс гадна багш сурагчид музей ирж үзсэнээр хязгаарлагдаж байдаг.Энэ загвар одоо манай ихэнх музейнуудад байгаа хувилбар.

Энэ загвараар бол музей ѳѳрийн музейн сан хѳмрѳг, үзмэр, үзэсгэлэнгээ танин мэдүүлэх зорилгоор сургалтын материал бэлдэж сургуулиудад тараадаг.Үүний нэг Монголд хэрэгжиж байгаа жишээ бол хайрцаг дахь музей юм. 2009 онд анх Монголын Динозавр Судлалын Хүрээлэн (МДСХ) ТББ“Хайрцаг дахь динозавр” сургалтаа эхэлж, Байгалийн Түүхийн Музей дээр хотод байрладаг музейнүүдийн ажилтан нарт энэ загвараар музей болгон ѳѳрсдийн танин мэдэхүйн хайрцагийг хийж сургуулиудаар аялан явуулж музейгээ суртачлан, танин мэдүүлэх боломжийн талаар сургалт хийсэн байгаа. Энэ санаачлагыг Монголын Урлагийн Зѳвлѳл дэмжин санхүүжүүлж Байгалийн Түүхийн Музейд “Хайрцаг дахь динозавр” сургалтыг хийх боломжийг бүрдүүлсэн мѳн энэ тѳсѳл ѳргѳжин одоо “Хайрцаг дахь музей” нэртэйгээр бусад музейнүүдэд хэрэгжиж эхэлж байгаа билээ.

Музей зонхилсон, багш нар идэвхтэй оролцсон

Энэ загварын хувьд 2 байгууллагын хамтын ажиллагаа ѳргѳсѳж ирж байгаа хувилбар юм.Мѳн зарим үүрэг хариуцлагаа хувааж авч байгаа.Энэ тохиолдолд музей багш нарыг урьж авчиран сургалтад хамруулан сурагчдад зориулсан сургалтын хѳтѳлбѳрийг хамтран хийх.Ингэснээр багш нарын идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ.Энэ загвартай тѳстэйбагш нарт зориулсан сургалтыг Үндэсний түүхийн музей хэрэгжүүлсэн байгаа.

Сургууль зонхилсон, багш нараас санаачлага гарсан

Энэ загварын хувьд мѳн үүрэг хариуцлагаа хуваасан.Энэ нѳхцѳлд багш нар санаачлагыг гартаа авч сурагчдад зориулсан сургалтын хѳтѳлбѳр, материалын санааг гаргаж музейн боловсролын ажилтаны туслалцаатайгаар хийнэ.Багш нарын энэ санаачлагаар музей үзэсгэлэн болон сан хѳмрѳгтэй холбоотойгоор музейн сургалтын дасгалуудыг хамтран хийнэ.

Музейн боловсролын хѳтѳлбѳрийг ерѳнхий боловсролын сургуулийн хичээлийн сэдвүүдтэй нийцүүлсэн, багш нар олон музейтэй харьцах боломж

Энэ загвар нь ѳмнѳх загваруудыг бодвол музейн боловсролын хѳтѳлбѳр нь сургуулийн хичээлийн хѳтѳлбѳр дээр нэмэлт байдлаар орохын оронд тодорхой хичээлийнх нь сэдвүүдтэй уялдуулан хѳтѳлбѳрѳѳ хийх юм.Энэ нѳхцѳлд багш нар гол үүрэг гүйцэтгэж, олон музейнүүдтэй хамтран ажиллах боломжийг олгоно.ММНХ явуулсан судалгаанaas харахад манай музейчдээс энэ тѳрлийн загварыг нэвтрүүлэх саналыг тавьсан байгаа.Энэ загварыг хэрэгжүүлэхэд БШУЯ болон ССАЖЯны нягт хамтын ажиллагаа маш чухал бѳгѳѳд музейн боловсролын хѳтѳлбѳрийг ерѳнхий боловсролын сургалтын хѳтѳлбѳртэй нийцүүлснээр танхимаас гадуур сурагчид хичээлийнхээ сэдэвтэй холбоотой мэдлэг мэдээлэлийг музейгээс олж авах боломж нээж ѳгѳх юм.

Музей дэх сургууль

Энэ загварын хувьд сургууль музей дээр байрлах эсвэл нэг газар нэг доор хамтdaa байрлах.Энэ нѳхцѳлд энэ 2 бие биенээсээ шууд хамааралтай.

Музей, сургуулийн хамтын ажиллагааг зохицуулах 3 дахь байгууллагын оролцоо

Музей ба сургууль нь үйл ажиллагаа, зорилгын хувьд 2 ѳѳр системтэй байгууллагууд учир хамтран, харилцан ажиллахад бэрхшээлтэй асуудлууд байх нь нилээд байх нь аргагүй юм. Энэ загварын хувьд энэ асуудлыг харгалзан 3 дагч оролцогч зохицуулагч байвал энэ 2 байгууллагын хувьд харилцан ажиллахад тулгарах асуудлыг шийдэх үүрэг гүйцэтгэж оролцож болох юм гэж үзэж байгаа юм. 3 дахь байгууллагын хувьд их дээд сургууль, музейн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тѳрийн бус байгууллагууд байх жишээтэй.

Манай музейнүүдийн хувьд загвар 1 болон 2 хэрэгжиж яваа үүн дээрээ үндэслээд музейчдээс гарсан саналын дагуу загвар 4 хэрэгжих боломж бий гэхдээ үүн дээр санхүүжилт болон яам хоорондын үүнийг зохицуулах бодлого шийдэгдсэн тохиолдолд загвар 4 орж ирэх боломжтой юм. Загвар 4-ыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс бий. Үүнд: Сургууль талаас гардаг бэрхшээл байгаа.Хүүхдүүдийг зохион байгуулалттай авчрах унаа байдаггүй байсан ч санхүүжилт дээрээ гацдаг мѳн багш нарт нэмэлт туслах багш гаргах эсвэл музейд хүүхдүүдтэй ажиллахад ѳгѳх нэмэлт цалинг зохицуулах шаардлага гэх мэт.Мѳн сургууль музейн хоорондын амжилттай хамтын харилцан ажиллах зүйлд нѳлѳѳлдѳг зүйл гэвэл хүүхдүүд музейд ирэхийн ѳмнѳх бэлтгэл ажил юм.Үүнд багш нар музейн орчинд хэрхэн мэдлэгийг хүүхдүүдэд ѳгѳх мѳн дасгалуудтай танилцах нь чухал.Үүнтэй холбоотой музейн боловсролын ахилтан нар багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулдаг.Музей дээр сурагчид ирээд явсаны дараа музей буцаж багш нартай холбоотой байх нь энэ хамтын харилцан холбоог цааш амжилттай тогтвортой хѳгжүүлэхэд чухал нѳлѳѳтэй юм.

Музейн олон нийтийн хѳтѳлбѳр

Олон улсад олон нийтийг музейн үйл ажиллагаанд оролцуулах нь эдийн засгийн хувьд тѳдийгүй олон нийттэй эерэг харилцаа бүрдэж, тэднээс дэмжлэг авах мѳн музейн үйл ажиллагааг танин мэдүүлэхэд хэрэгтэй гэж үздэг.ММНХ-ны хийсэн музейн боловсрол,олон нийтийн хѳтѳлбѳртэй холбоотойгоор асуусан асуулга сүдалгаанаас харахад олон нийтийн хѳтѳлбѳр ихэнх музейд байдаггүй тѳсѳв байхгүй байна.

Музейолон нийтийг хэрхэн үйл ажиллагаандаа оролцуулдаг талаар АНУ-ын музейн 2 жишээгээр энд товч орууллаа. АНУ-ын Сеаттл хотод байдаг Винг Люк музей АНУ-даа олон нийтийг хэрхэн үзэсгэлэн хийх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулдагаараа загвар музей болсон байна.Үзэсгэлэнгээ хийхдээ үндсэн 7 шат дамждаг байна. Үүнд: 1. Олон нийттэй холбогдож тэдний талаархи мэдээлэл авч орон нутгийн зѳвлѳх комиссыг байгуулсан байна.2. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил 3.Үзэсгэлэнтэй холбоотой мэдээлэл цуглуулж, судалгаа хийх.4. Үзэсгэлэнгийн дезайн загвар гаргах, 5.Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг хийх, байрлүүлах, 6.Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 7.Үзэсгэлэнтэй холбоотойгоор орон нутгаас оролцож, сонирхсон хүмүүсээс нэмэлт мэдээлэл, эд ѳлгийн зүйлээр сан хѳмрѳгѳѳ баяжуулах.Үзэсгэлэнгээ хийхдээ шат болгонд нь олон нийтийн оролцоог бий болгож, музейн ажилтан нар нь зохицуулагч байх, шаардлагатай мэдээлэлээр хангаж, судалгаа хийж ѳгдѳг байна.Үзэсгэлэн хийх баг нь музейн ажилчид, орон нутгийг тѳлѳѳлсѳн гол гишүүд, орон нутгаас оролцогч гишүүдээс бүрдэнэ.Монголд ѳнгѳрсѳн онд олон нийтийн оролцоог бий болгох зорилгоор Булган сумын Бүрэгхангай суманд Соёл Урлаг Судлалын Хүрээлэн болон ММНХ санаачлан шинэ музейн үзэсгэлэнг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор амжилттай хийсэн.Энэ тѳслийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл мѳн энэ чуулганд манай салбар хуралдааны нэг илтгэл болон орсон байгаа.

ММНХ-ны музейнүүдээс авсан асуулгаас харахад зун намарын улиралд ачаалал ихтэй байдаг ба энэ үед бүх ажилчид тайлбар хийх тохиолдол зарим нэг музейд гардаг байна.Oлон улсад сайн дурын ажилтан нарыг сонгон шалгаруулж авч тодорхой хугацааны сургалтад хамруулж, музейн тайлбар хийлгэх нь нийтлэг байдаг.АНУ-д ажилд орох, их дээд сургуульд элсэхэд сайн дурын ажил хийж байсан эсэхийг бас шалгуур болгох нь бий.Мѳн тэтгэврийн насанд гарсан хүмүүсийг буцаж нийгэмшүүлэхэд сайн дурын ажил чухал ач холбогдолтой.Музейн хувьд эдийн засаг, нийгэмд дэх харьцаанд их эерэг нѳлѳѳ авчирдаг.

Америкийн Байгалийн түүхийн музей нь ойролцоогоор 1000 гаран сайн дурын ажилтантай тиймээс сайн дурын ажилтан нарыг хариуцсан түсгай салбартай.Сайн дурын ажилтанг сонгохдоо музейд үндсэн ажилтан авдаг шалгуураар авдаг. Насны хувьд 16 наснаас дээш настай байх шаардлага тавьдаг. Сайн дурын ажилтан нар цалин авдаггүй ч үндсэн ажилтан нар шиг цагаа бүртгүүлэх шаардлагатай байдаг учир нь нэгэнт сонгогдсон бол доод тал нь жил ажилласан байх мѳн долоо хоногт хагас ѳдрѳѳс нилээд хэдэн ѳдѳр ажиллах үүрэгтэй байдаг.

Тус музейн сайн дурын ажилтан нарыг хийж байгаа ажлаар нь 2 хуваадаг.Үзмэрийн танхимийнх ба албан ѳрѳѳнийх гэж хуваагддаг.Үзмэрийн танхимийнх нь тайлбар хийхээс гадна үзмэрийн танхимтай холбоотой үзмэрийн хуулбаруудыг үзүүлэн тавьж, хүмүүст барьж үзэх боломжийг ѳгч мѳн нэмэлт мэдээлэлийг ѳгдѳг.Албан ѳрѳѳний сайн дурын ажилтан нар номын сан, архив дээр ажиллахаас гадна эрдэмтэн, судлаачдад туслах ажил хийдэг зарим тохиолдолд сан хѳмрѳгийн каталогийн мэдээлэлийг комьютерт оруулах ажлыг хийх жишээтэй.

Музейн сайн дурын ажилтан болбол:

  • Ѳѳрийн музей болон хотын бусад музейг үнэгүй үзэх
  • Музейд зохиогдож байгаа сургалтад үнэгүй оролцох
  • Музейн дэлгүүрт 20% хямдралтай үйлчлүүлэх
  • Машины зогсоол хямдралтай
  • Музейн аялалуудад уригдан оролцох
  • Музейн номын санд үйлчлүүлэх
  • Музейн гишүүнчлэл хямдралтай

  Дүгнэлт

 Манай Монголд энэ онд орчин цагийн музей үүсч хѳгжсѳний 90-н жилийн ой тохиож, музейчдын дунд олон арга хэмжээ зохион байгуулагдаж сайхан тэмдэглэн ѳнгѳрлѳѳ. Хэдий 90 жил болсон ч музей тогтвортой хѳгжихѳд нѳлѳѳлѳх зүйлүүдийн нэг болох музейн танин мэдэхүйн боловсрол болон олон нийтийн хѳтѳлбѳрүүд тун дутагдалтай байна. Барууны орнуудад музей орж ирсэн орлогоо ѳѳрсдѳѳ шаардлагатай боловсрол, олон нийтийн хѳтѳлбѳртѳѳ зарцуулах боломж нь байдаг гэтэл манайд энэ боломж байдаггүй ба тѳсѳвд боловсрол, олон нийтийн хѳтѳлбѳртэй холбоотой зардал нь тусгагдаагүй байдаг нь манай музейчдийн хувьд энэ чиглэлийн ажил зохион байгуулахад тун бэрхшээлтэй байгаа. Хэдий тийм ч ММНХ-ны гаргасан судалгаагаар бол манай музейнүүд жилдээ доод тал нь 4-5 удаа боловсролын хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж байна. Гэхдээ олон улсын музейн хѳгжилтэй энэ зэрэгцэн явахын тулд музейн боловсролын салбарыг хѳгжүүлэх нь нэн чухал зүйл болоод байна.Энэ салбарыг хѳгжүүлснээр музейн боловсролын системд дэх үүрэг мѳн музейн тогтвортой хѳгжилд бас тун сайн нѳлѳѳтэй. Энэ салбарыг хѳгжүүлэхэд нэн түрүүн шаардлагатай байгаа дараахь зүйлүүдийг санал болгож байна:

– Музейн боловсролын хѳтѳлбѳрийг боловсруулахад яамдын хамтын ажиллагааг бий болгох

– Музей, ТББ, яамдын гурвалсан холбоог бий болгон хамтран ажиллах

– Музейн боловсролын хѳтѳлбѳрийг албан ёсоор сургалтын хѳтѳлбѳрт оруулах

– Музейн боловсролын хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг тѳсѳвд суулгах

– Музейн боловсролын ажилтанг бэлтгэх, сургалтад хамруулах

– Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хѳтѳлбѳрийг бодлогын хувьд дэмжих.

 

Ашигласан материал:

  • American Alliance of Museums 2014.“Building the Future of Education: Museums and The learning ecosystem”.
  • American Museum of Natural History. Manual for museum volunteers.
  • http://www.amnh.org/join-support/volunteer-now
  • Institute of Museums and Library services. 2009. “Museums, Libraries and 21st Century Skills.”
  • Nicholls, A., Pereira, M., and Sani, M. 2013.“New trends in museums of the 21st century”. Report 7. The Learning Museum Network Project.
  • Somerville, K. 2013. Museum and P-12 School Collaborations and the Role of a Third-Party Facilitator.Museum Studies Theses. Paper 1.
  • Wing Luke Museum: http://www.wingluke.org/community-process/
  • http://www.wingluke.org/exhibit-process

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *