Шинжлэх Ухаан, Боловсрол, Нийтийн Танин Мэдэхүй салбар хуралдааны хүрээнд “Шинжлэх Ухаан ба Нийгэм” сэдвийн дор илтгэлээ хэлэлцүүлнэ. Шинжлэх ухааны мэдлэгтэй, шинжлэх ухаанч хандлагатай Монгол хүнийг, цаашлаад нийгмийг хэрхэн төлөвшүүлэх арга зам, боломжийн талаар манай багийн эрдэмтэн судлаачид та бүхэнтэй санал солилцож, олон улсын туршлага болон өөрсдийн санал бодлыг хуваалцахыг хүслээ.

Дараах агуулгын дагуу илтгэлийг хэлэлцүүлнэ. Үүнд:

  • Шинжлэх ухаан, түүний ач холбогдол
  • Өнөөгийн Монгол хүн ба Монголын нийгэм
  • Шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэн байдал буюу “Science literacy”
  • Шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд хүргэж буй хэлбэрүүд, арга замууд буюу ”Public engagement”
  • Монголд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа, түүний ач холбогдол
  • Уриалга (”Take home message”) болон санал, зөвлөмж

Английн зохиогч Терри Прэтчеттийн (Terry Pratchett) “Great A’Tuin” гэдэг зураг нь агуу том яст мэлхийн дээр зогссон дөрвөн зааны нуруун дээр дэлхийг хавтгай хэлбэртэйгээр дүрсэлсэн нь харилцаа, холбооны өндөр технологи хөгжсөн орчин үед ч дэлхийг мөн хавтгай гэж томъёолох болсоныг төлөөлүүлэн харуулж байна.

Мөн цэнхэр гариг буюу манай дэлхийн зургийг сансараас бүтнээр авч чадах болсон өнөө үе хүртэл шинжлэх ухаан, түүний хэрэглээ хүн төрөлхтөний амьдралд улам түлхүү орж ирэх болжээ. Энэхүү хөгжил биднийг ч тойролгүй, бидний өдөр тутмын амьдралд бодитоор ашиглагдаж, хэрэглээ болж байгаа нь бид бүхэнд тодорхой.

1913 онд Монгол айлууд үхэр тэргийг тээврийн хэрэгсэлд ашиглаж байсан (1913 оны Монгол айлын дүр зураг) бол өнөөгийн малчин айл бүр нарны зай, сансрын антенн, мотоцикл, авто машин, үүрэн холбооны утастай болжээ. Ингэхээр шинжлэх ухаан бол бидний өдөр тутмын амьдралд байгаа бодит байдал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тухайлбал цаг агаар, хүрээлэн буй орчин, орчны бохирдол, хоол хүнс, эрүүл мэнд, хэрэглэж буй цахилгаан хэрэгсэл гээд бүх л зүйл шинжлэх ухаан,эрдэм шинжилгээ, судалгааны ололт, амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн байдаг.

Иймд шинжлэх ухаан нь оршин буй дэлхий ертөнц, хүрээлэн буй орчноо танин мэдэх, түүнийг ойлгох зам юм. Өөрөөр хэлбэл “Шинжлэх ухаан” нь байнга асуултыг дэвшүүлж, түүндээ хариултыг олох урт бөгөөд ээдрээтэй замюм.

Хувь хүний хувьд шинжлэх ухаан нь тулгарч буй асуудалд шинжлэх ухаанчаар (бодитой) хандаж, дүн шинжилгээ хийх замаар хамгийн оновчтой буюу зөв шийдвэрийг гаргах, ажигч, сониуч, тууштай зан чанарыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмших, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гээд олон чухал хувь хүний зан чанарыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Эдгээр төлөвшилийг нэгтгээд шинжлэх ухаанч хандлага гэж нэрлэж болох юм.

Хэдийгээр өнөөгийн манай Монголын нийгэмд бид бүхэн шинжлэх ухаан, өндөр технологийн ололт, амжилтын үр шимийг цаг хоцролгүй хүртэж, хэрэглэж чадаж байгаа ч үүнтэй зэрэгцэн манай нийгэмд хэт туйлширсан, тухайлбал төлөвшиж амжаагүй сургуулийн насны хүүхдүүдийг олноор нь бөө болгох замд хөтлөх, мөн хуурамч бөө болон ашиг хонжоо эрэлхийлэх зорилготой хүмүүсийн тоо олшрох гэх мэтчилэн сөрөг үзэгдлүүд газар аваад байгааг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

ӨнөөгийнMoнголын нийгэм гэхээрМонгол хүн/Монгол иргэний тухай асуудал яригдана. Тэгэхээр орчин үеийн Монгол иргэн хүний сул талууд болохxаранхуй буюу сохор итгэл үнэмшил, хэтэрхий зөн билэгт итгэгч (лам, бөө), хэт үндсэрхэг үзэлтэй, явцуурсан, тууштай биш, туйлшрамтгай, дүн шинжилгээ хийх чадвар муутай, цаг төлөвлөлтгүй,материаллаг, хэлсэндээ хүрдэггүй, шинжлэх ухаанч биш, ул суурьтай бус, өнгөц ханддаггэх мэтээс харахад манай нийгэм хэтэрхий зөн билэгтээ итгэсэн, шүтэн бишрэгч нийгэм болон хөгжиххандлагатай байна.
Хэдийгээр нийгмийн ерөнхий хандлага ийм байдалтай байгаа хэдий ч Монгол хүн бол оюуны өндөр чадвартай, сэтгэлгээ сайтай, орчин үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхаж яваа, сониуч, дасамтгай, эрсдэл даах чадвартай, гээд олон сайн талуудтай учраас өөрсдийгөө засаж залруулж, хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллавал шинжлэх ухаанч хандлагатай, ухаалаг, оюунлаг нийгмийг хөгжүүлэх боломжтой юм.

Тэгэхээр бидний урд хэрхэн шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэгтэй, шинжлэх ухаанчхандлагатай иргэнийг төлөвшүүлэх буюу шинжлэх ухааны мэдлэг, бодит мэдээ, мэдээлэл дээр суурилсан чөлөөт сэтгэлгээт нийгмийг хэрхэн байгуулах вэ гэсэн асуулт зайлшгүй тавигдаж байгаа юм. Та бүхнийг үүнтэй санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Үүний нэг гаргалгаа нь юуны түрүүнд шинжлэх ухааныг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх явдал юм.

Тэгэхээр юун түрүүндшинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэн байдал маш чухал. “Science literacy”гэдэг нь тухайн иргэн хүн өөрийн өдөр тутмынамьдралд тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд оновчтой асуултыг дэвшүүлэх, мөн түүндээ оновчтой хариултыг олox чадварыг хэлнэ.Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн иргэн хүн бол эмх цэгцтэй мэдээ, мэдээлэлийг олж авах, түүндээ дүн шинжилгээ хийснээр оновчтой ШИЙДВЭР-ийг хувь хүний болон нийгмийн түвшинд гаргах чадвартай байдаг.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад энэ чадварыг үнэлэх Шинжлэx уxаан, теxнологийн суурь мэдлэгийн сорилт-ыг боловсруулан гаргаж, түүний үр дүнд тулгуурлан үнэлгээг хийдэг.Тухайлбал: Швед, АНУ, Голланд зэрэг улсууд шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн хүн амынхаа тоогоор дэлхийн түвшиндхамгийн дээгүүр жагсаж байна.

Шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх нь түгээх, хүртээх, хамтрах гэсэн 3 талт цогцүйл ажиллагаа юм.

Өндөр хөгжилтэй орнуудад энэ загварын дагуу шинжлэх ухааныг ямар арга замуудаар олон нийтийн хүртээл болгох, дэлгэрүүлэх олон төрлийнүйл ажиллагааг явуулж байгаагаас манай улсад хэд хэдэн арга хэмжээнүүд явагдаад эхэлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон байна. Tухайлбал, музей,TED, семинарууд гэх мэтчилэн.

Гэсэн хэдий ч зайлшгүй явуулах шаардлагатай нэгэн том арга хэмжээг өдий хүртэл орхигдуулсан байгааг бидний хэдэн эрдэмтэн судлаачид олж хараад, цаашид зохион байгуулахсанаачлагыг дэвшүүлж байна.Энэ арга хэмжээ нь “Science festival” буюу Шинжлэх Ухааны Баяр байх болно. Энэ баярыг жил бүр зохион байгуулдаг болох хэрэгтэй байгаа төдийгүй уг арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулах шаардлагатай байна. Дараах арга хэмжээнүүдийг багтааж болох юм.

  • Олон нийтийн талбайд нээлттэй үзүүлбэр үзүүлэх, үзэсгэлэн гаргах, энэ нь зөвхөн мэргэжлийн ном, сурах бичиг байршуулахаар хязгаарлагдахгүй
  • Төрөл бүрийн цуврал лекцүүд,
  • Хэлэлцүүлэг өрнүүлэх,
  • Төрөл бүрийн хэлбэрээр музейн үйл ажиллагааг танилцуулах, үзэсгэлэн гаргах,
  • Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг шинжлэх ухааны ололт, мэдлэгтэй танилцах,
  • “Нээлттэй хаалганы өдөр” буюу Шинжлэх ухааны ололтуудыг өөрсдөө биечлэн хийж үзэх, лабораторийн туршилтанд оролцох,
  • Номын солилцоо, худалдаа зохион байгуулах,
  • Шинжлэх ухааны ололтын ач холбогдолыг харуулсан кино хөтөлбөр зэргийг багтааж болно.

Уг арга хэмжээг зохион байгуулахад мэдээж багаар ажиллах шаардлага тулгарна. Багийн бүтэц, зохион байгуулалтанд дараахи байгууллагууд: ШУТ-ийн байгууллагууд (эрдэмтэн, судлаачид), Их дээд сургуулиуд(багш, судлаачид), ЕБСургуулийн багш нар, Төрийн бус байгууллагууд, Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон сайн дурын ажилтангууд зайлшгүй оролцох шаардлагатай.

Аливаа арга хэмжээг зохион байгуулахад хамгийн чухал асуудал бол санхүүгийн дэмжлэг. Санхүүжилтыг шийдвэрлэхийн тулд дараахи байгууллагуудтай: Засгийн газрын агeнтлагууд, ШУТ-ийн сан, Их дээд сургуулиуд, ШУТ-ийн байгууллагууд,төрийн бус байгууллагууд, олон улсын сангууд болон байгууллагууд, хувийн хэвшлүүд болон доноруудтайхамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

Эдгээр үйл ажиллагааг явуулахньдараахи ач холбогдолтой.

  • Эрдэмтэн, судлаачид хийж байгаа судалгааны ажлынхаа үр дүнг олон нийтэд хүртээх, ойлгуулах, түүнчлэн шинэ санаа олж авах,
  • Судлаачид хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нягтрах,
  • Шинжлэх ухааны олон чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, нэг дор янз бүрийн насны олон тооны хүмүүсийг хамруулах,
  • Олон хүмүүс хамтрах, багаар ажиллах боломжийг үүсгэх, cайн дурынханы (эрдэмтэн судлаачид, оюутанууд) тусламжтайгаар зохион байгуулах,
  • ШУ-ны салбарт хөрөнгө оруулалтын урсгалыг татах
  • Залуучууд шинжлэх ухаанд суралцах, цаашилбал тэр чиглэлээр мэргэшихэд түлхэц болох.

Уг илтгэлийн хүрээнд бидний уриалга бол шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн “Оюунлаг иргэн”-ийг төлөвшүүлсэнээр “Оюунлаг нийгэм”-ийг бий болгох боломжтой. Энэ нь урт хугацааны явцад Монгол улсын хөгжлийг тодорхойлох гарц болно.

Мөн дараахи үндсэн саналуудыг дэвшүүлж байна.

  • Боловсролын байгууллагийн нэгж бүхэнд буюу ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, коллеж, техник-мэргэжлийн сургууль, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд дээр шинжлэх ухааныг олон нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг явуулдаг хүний нөөц, багтай болох,
  • Эрдэмтэн судлаачид төсөл бичиж, санхүүжилт хүсэхэд судалгааны ажлын үр дүнгээ мөн олон нийтийн хүртээл болгох шаардлагыг тавих,
  • Засгийн газар төсөвтөө ”Шинжлэx уxааны баяр”-т зарцуулаx төсвийг суулгаx.

Tэгэхээр хуралдаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг бидний санал болгож буй энэхүү төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаач биднийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдэгт найдаж байна.

 

Reference

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *