tserenbatah

Цахим Өртөө Холбооны тэргүүн Д.Цэрэнбат

Үндэслэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого үйл ажиллагааны хөтөлбөр” Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудал тусгагдсан байдаг ч төр засгийн болоод хлийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчуудын хоорондын байнгын ажиллагаатай бүтэц тогтолцообүрдэлгүй өдийг хүрсэн билээ.

Өмнөх засгийн үед боловсрогдсон “Зөгийн Үүр” хөтөлбөр нь төрийн зүгээс хилийн чанадад ажиллаж суралцаж буй Монголчуудтай холбоотой бодлогыг тодорхойлох, ялангуяа өндөр мэдлэг боловсролтой чадвартай Монголчуудаа эх оронд нь татахад чиглэсэн утга агуулгатай баримт бичиг байсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл нэртэй байгууллага байгуулагдаж түүний өдөр тутмын ажиллагааг уг Зөвлөлийн Ажлын алба гүйцэтгэж байсан билээ.

Хэдий төрийн зүгээс энэхүү бүтцийг бий болгосон ч хилийн чанадад ажиллаж буй Монголчуудын ТББ, холбоод нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байсан нь тэдэнд тулгарч буй асуудлыг цогцоор нь олж харах,шийдэхэд бэрхшээл учруулж байв.

Улмаар 2012 оны сонгуулийн дараа уг Зөвлөл татан буугдаснаар төр засгийн зүгээс ч бодлогын хэмжээнд хамтран ажиллах бүтэцгүй болсон юм.

Энэ үед “Хилийн чанад дахь Монголчуудын холбоодын чуулга уулзалт”-ыг Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар хийж буй нь хилийн чанадад суугаа Монголчуудтайгаа нөхцөл байдлыг хамтдаа хэлэлцэх, шинжлэн тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих сайхан боломж гэж итгэж байна.

Чуулганы бэлтгэл ажиллагааны үед дэлхийн 60 гаруй оронд буй 100 гаруй төрийн бус байгууллага холбоодууд өөрсдийн товч танилцуулга үйл ажиллагааны чиглэлийн мэдээллээ ирүүлсэн нь Монголчууд байгаа улс орондоо өөрсдийн эрх ашигаа хамгаалах, хэл соёлоо хадгалан үлдэх, хөгжил дэвшлийн онцлогоос эх орондоо хүргэх,амжилттай бизнес эрхлэхээр нэгдэн нийлж хамтын зохион байгуулалтад орж байдгийн тодорхой нотолгоо. Эдгээр байгууллагууд холбоодын хувьд төр засгийн зүгээс гаргах бодлогод тусгуулах асуудлууд, хамтран ажиллах саналууд нь нийтлэг. Иймээс асуудлаа нэгтгэн боловсруулж хилийн чанад дах монголчууддаа чиглэсэн төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг бий болгохлп хамтран ажиллахуйц өөрсдийн нэгдсэн бүтэц тогтолцоотой болох, тухайлбал Хилийн чанад дах Монголчуудын ТББ Холбоодын Зөвлөл байгуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдэн хүрлээ.

Зөвлөлийн Зорилго, Үзэл баримтлал, Бүтэц зохион байгуулалт, Үйл ажиллагаа

Зорилго

Зөвлөл нь Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын нэгдэл байж хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчуудын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, даяаршсан Монгол иргэдийг төлөвшүүлэх, тэдний боломж бололцоог Монгол улсын хөгжил дэвшилд зөв зохистойгоор чиглүүлэх талаар Монголын төрөөс баримтлах бодлогод тусгуулах, түүний хэрэгжүүлэлтэд тэргүүлэн оролцоно

Үзэл баримтлал

Монгол улсын язгуур эрх ашгийг дээдэлж , алив хууль ёсыг хүндэтгэн дагаж, Хилийн чанад дах Монголчуудын ТББ, Холбоодын эв нэгдэлийг ханган ажиллах

Зөвлөлийн ерөнхий бүтэц

Зөвлөл нь хилийн чанад дах Монголчуудын ТББ-дын Нэгдсэн Зөвлөл нь түүний дүрмийг хүлэн зөвшөөрсөн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудыг ТББ, Холбоодыг эгнээндээ нэгтгэнэ. Мөн энэ талаар 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй, энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагч Цахим Өртөө Холбоо, чуулганы бэлтгэл ажлын дунд бүрдэн бий болох нь ажиглагдаж буй гадаад улс оронд Монгол хэлээг зааж сургаж буй багш нарын Зөвлөлтэй үйл ажиллагааны нягт уялдаа холбоотой байх болно гэж үэж дараах байдлаар загварчилан дүрслэв

13_1

Одоогоор боловсрогдсон дүрмийн төслийн дагуу Зөвлөлийн дотоод бүтцийн хувьд газар нутгийн байршлыг төлөөллийг харуулсан байдлаар Удирдах Зөвлөлөө бүрдүүлэх тухай тусгагдсан буй. Маргааш буюу 9 сарын 19-д болох Зөвлөл байгуулах хурлаар энэ талаар нарийвчилан тогтож хэлэлцэнэ.

Хамтын ажиллагааны Загвар

Зөвлөл нь Хилийн чанад дах ТББ-дын үйл ажиллагааны нийтлэг чиглэлүүдэл үндэслэн үйл ажиллагаагаа явуулна. Өмнө тавигдсан илтгэлүүдээс доорхи нийтлэг асуудлууд байдаг нь харагдаж буй. Эдгээр үйл ажиллагааны чиглэлүүдээр төрийн бодлого боловсруулах яамд, хэрэгжүүлэх агентлагуудаас бүрдсэн Засгийн газрын бүтэц, дотоод гадаадын бусад байгууллага хувь хүмүүстэй эрх зүйн тодорхой орчны хүрээнд хамтран ажиллах чиглэлийг баримтлана.

Засгийн газраас бүрдэх бүтцийн хувьд Гадаад Харилцааны Яам нь энэхүү Зөвлөлийн хамгийн ойр харьцах, тэрхүү бүтэцтэй холбогдох гүүр болж ажиллах нь илүү тохирмжтой гэж бидний зүгээс үзэж буй. Учир нь гадаад орнуудад байгаа элчин сайдын яам, консулын газрууд нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй ТББ, Холбоодтой хамгийн ойр байдаг төрийн байгууллага бөгөөд харилцан ойлголцож хамтран ажиллаж ирсэн уламжлалтай.

13_2

Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажилладаг, тэдгээрийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудтай ажил хэргийн санамж бичгүүд боловсруулан, тодорхой хөтөлбөр төслүүд хамтран хэрэгжүүлэх байдлаар ажиллана.

Зөвлөлийн зүгээс авч хэрэгжүүлэх үйл ажиллаганы талаархи саналууд

Ойрын үед хийх ажиллагаа

Зөвлөлийн хувьд нэг тэргүүнд хийх ажиллагаа нь дүрмээ эцэслэн баталж, бүтцээ бүрдүүлэх улмаар Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гаргах явдал юм.

Хэлбэршүүлэх үйл ажиллагаа

Бүтэц тогтолцоо бүрдэж үйл ажиллагааны чиглэлүүд гарсны дараа тодорхой ажиллагаануудыг хэлбэршүүлэн тогтворжуулснаар энэхүү Зөвлөлийн гишүүн байгууллагууд харилцан ойлголцож, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.

  • Иймээс тодорхой сэдвүүдээр сар бүрийн онлайн уулзалт хийж байх, уулзалтын үед хэлэлцэгдэн гарах шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажиллагааг нийтэд нээлттэй байлгах, итгэл үнэмшлийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх
  • Төр засагтай хамтарсан бодлого боловсруулалтын төслүүдийг эхлүүлэх
  • Гадаад Харилцааны Яам, Цахим Өртөө Холбооноос эхлэлийг нь тавьж өгч буй энэхүү чуулга уулзалтыг төрийн үүсэн бий болох бүтэцтэй хамтран 2 жил тутамзохион байгуулж хэлбэршүүлэх

Эх орныхоо төлөө , ирээдүйнхээ төлөө бүтээлчээр сэтгэж, бүтээлчээр нэгдэж, бүтээлчээр хамтарцгаая!

Нэмэлт мэдээлэл

“Бүтээлч Хамтын Ажиллагаа” чуулганы дараа Зөвлөлийг байгуулахтай холбогдон хийгдсэн гол ажилбарууд, боловсрогдон гарсан баримт бичгүүд

  • 9 сарын 19-нд чуулганд оролцохоор ирсэн ТББ, Холбоодын төлөөлөгчдийн Зөвлөл байгуулах хуралдаан ГХЯамны хурлын танхимд зохион байгуулагдаж танилцуулагдсан дзрмийн төслийн хүрээнд Зөвлөлийг байгуулж, Удирдах Зөвлөлийг сонгов. Байгуулагдсан Удирдах Зөвлөлд нэн тэргүүн Дүрмийн төслийг 3 долоо хоногт багтаан нарийвчилан боловсруулж хэлэлцүүлэн батлуулах үүргийг оноов.
  • 9 сарын 20-ны Бямба гарагт Цахим Өртөө сүлжээний 10 жилийн ойг тохиолдуулан чуулганд оролцогсод өөр хоорондоо танилцах арга хэмжээнд оролцов
  • 9 сарын 24-ны Лхагва гарагт ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Консулийн Газрын дэд дарга Н.Батаа нартай чуулганыг зохион байгуулах багийн хамт олон уулзаж нэгдсэн чуулганы үр дүн болоод цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн өдөр Зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ , Удирдах Зөвлөлийн зарим гишүүдийн хамтаарМонголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзаж хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов
  • 10 сард Шинэчилэн боловсруулагдсан дүрмийг цахим хэлбэрээр хэлэлцэж батлаж, 9 сарын 19-ны дүрмийн төслийн шинэчилсэн хувилбар хэмээн гаргав.. Баталсан дүрмийн хүрээнд Удирдах Зөвлөл нь тивүүдийн квот бүхий төлөөлөл, үйл ажиллагааны чиглэлүүдийг хариуцсан Хороодын дарга нар нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэв. Мөн Гүйцэтгэх Алба, Хяналтын Албатай байхаар баталлаа.Зөвлөл нь Монгол Улсын Хууль Зүйн Яаманд Төрийн Бус Байгууллагын хэлбэрээр бүртгүүлэн ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна
  • Зөвлөлийн цахим хуудасны хаяг http://www.mongoliansabroad.org/

Хавсралтууд

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫННЭГДСЭН ЗӨВЛӨЛ” TӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ” TӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *