“ИРГЭН ТӨВТЭЙ ГАДААД БОДЛОГО, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДВЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Хилийн чанадад ажиллаж, сурч, аж төрж буй элэг нэгт Монголчуудаа төлөөлөн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй Монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагын чуулга уулзалтад хуран цугласан Та бүхэнд талархал илэрхийлье.

Ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчих болж улмаар тэндээ суурьшин аж төрөх болсоор даруй 20 гаруй жилийг үджээ. Үүнтэй холбогдуулан хилийн чанадад аж төрж буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал тавигдах болж Монгол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг боллоо. Энэ ч үүднээс хилийн чанадад байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хамгаалах асуудлыг Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусган УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан билээ.

Шинэчлэлийн Засгийн газар ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг Гадаад харилцааны салбарынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, консул-эрхзүйн туслалцааг иргэддээ ойртуулах үүднээс ДТГ-ын байршлыг шинэчлэн тогтоох шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Саяхныг хүртэл Индонез, Бразил улсад Элчин сайдын яам, Туркийн Истанбул, Киргизийн Бишкект Ерөнхий Консулын газар болон Хятадын Хайлаар, Солонгосын Пусанд Консулын газар нээгээд байна.

Гадаад харилцаа гэдэг зөвхөн нэг яамны асуудал бус төрийн бүхий л байгууллага, өрх айл, иргэн бүр оролцогч нь байдаг өргөн хүрээтэй харилцаа юм. Тиймдээ ч хилийн чанадад суугаа ард иргэддээ түшиглэн, “Иргэн бүр-Элчин сайд” зарчимд тулгуурлан, гадаад оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай үед туслалцаа дэмжлэг үзүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэх, мөн гадаадад буй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага, холбоодтой нягт хамтран ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр Гадаад харилцааны яам санаачлагатай, үр бүтээлтэй, цаашид илүү үр дүнд хүрэхийн тулд чармайн ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлаас гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж, эрх зүйн үндсийг тавьж өгснөөр 2012 оны Улсын Их Хурлын Сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа Монгол иргэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан идэвхтэй оролцож, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн нь бидний хувьд том алхам байлаа.

Хилийн чанадад аж төрж буй иргэдийнхээ бодит эрх ашгийг хамгаалах, нэн ялангуяа хүнд хэцүү зовлон бэрхшээл тохиолдсон үед нь анхан шатны санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх явдал бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байх учиртай. Энэ ч үүднээс Шинэчлэлийн Засгийн газар “Иргэдэд туслах сан”-гийн хөрөнгийн хэмжээ дорвитой нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд 2014 онгарснаасхойш32 иргэнд 94,1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна. Мөн хилийн чанадад онцгой үед ажиллах төлөвлөгөө боловсруулан, Зам тээврийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг түр хугацаагаа ророн байр, хоол хүнсээр хангах, бичиг баримт олгон эх оронд нь буцаах журам гарган ажиллаж байна.

Хилийн чанадад ял эдэлж буй иргэд мөн бидний анхаарлын гадна үлдэх ёсгүй. Зөвхөнэнэ оны 2 дугаарулиралдл гэхэд БНХАУ-д ял эдэлж буй 10 иргэнтэйманай Консулын газрын захирал өөрийн биеэр очиж уулзан саналхүсэлтийгньсонсож, ар гэрийнхэнд нь уламжлах ажлыг зохион байгууллаа. Саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын дарга Си Зиньпины айлчлалын үеэр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протоколд гарын үсэг зурлаа. Энэ нь харийн оронд ял эдэлж буй иргэдээ эх оронд нь авчрахад чиглэсэн үнэхээр том алхам боллоо гэж үзэж байна.

 

Зочид оо,

Харьд суугаа иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалахаас гадна харьд өсч буй хүүхэд залуустаа төрөлх хэл соёлоо өвлүүлэх нь бидний өмнө тавигдах нэгэн чухал зорилт болоод байна. Тиймээс хэл соёлоо сургах чиглэлээр монголчуудолноорсуурьшсангадаадорнуудынзаримхотуудадүйл ажиллагаа явуулж буй сайн дурын байгууллага, хувь хүн, хамт олны үйл ажиллагааг Засгийн газар тууштай дэмжихийг цохон тэмдэглэмээр байна. Бид энэ чиглэлээр судалгаа хийсэн бөгөөд эдүгээ АНУ-ынСан-Франциско, ШХУ-ынЖенев, БНХАУ-ынЭрээнхотуудадмонгол хэлээр сургалт явуулдаг байгууллагуудалбанёсоорүйлажиллагааявуулжэхлээд байна.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах нь дан ганц ДТГ-уудын ажил биш юм. Үүнд суугаа орондоо ажиллаж аж төрж буй иргэдийн идэвх санаачлага чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Товчдоо бол ЭСЯ-Иргэн хооронд нягт хамтын ажиллагаа шаардсан амьд холбоо юм. Гэтэл тухайн орон, хотод оршин суугаа иргэдийн бодит бүртгэл, бодит тоог тооцон гаргаж чадахгүй байгаа нь иргэн-төр хоёр хоорондоо нягтран ойртох, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэх явдалд ихээхэн саад тотгор учруулж байна. Энэ байдлыг засч залруулахад зөвхөн иргэн хүний үүрэг хариуцлага, ухамсраас гадна тухайн газар үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага та бүгдийн оролцоо асар их үүрэгтэйг тэмдэглэхийг хүсч байна.

Цаашид гадаадын 100 гаруй оронд амьдарч буй 113 000 иргэнийхээ дуу хоолой, хүсэл зоригийг өнөөдөр энд цугласан та бүгдээр дамжуулан сонсч, Та бүгдийнхээ санал санаачлагыг дэмжих, хэрэгжүүлэх, хэл соёл, уламжлалаа хадгалах, өвлүүлэх зэрэг олон асуудлаар яриа хэлэлцүүлэг өрнүүлэн, түүнээс гарах санаачлагуудыг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд болоод гадаадад амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл болсон холбоод, нийгэмлэгүүдийн оролцоотойгоор цаашид дорвитой үр дүнд хүргэхийн тулд нягт хамтран ажиллаж, ажил хэрэг болгох нь та бидний үүрэг юм.

Эн тэргүүнд гадаадад байгаа Дипломат төлөөлөгчдийн газрууд монгол иргэддээ тэгш үйлчилж, эрх ашгийг нь хэрхэн хамгаалж байгаагаар Элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг дүгнэдэг болох, энэ талаар тухайн оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдээс санал асуулга, судалгаа явуулдаг болох алхмыг миний бие Гадаад харилцааны сайдаар томилогдсон даруйдаа эхлүүлсэн. Иргэн бүр элчин сайд учраас Монгол хүн гадагшаа явах, гадаад улс оронд ажиллаж амьдрахдаа Монголынхоо төрөөр хамгаалуулж, ардаа өмөг түшигтэй гэсэн бүрэн итгэлтэй байх агуулга юуны өмнө энд хамаарч байгаа юм. Нөгөө талаар энэ бол цөөхөн монголчууд бид бүгдээрээ хичээл зүтгэл гаргаж улс орныхоо нэр хүндийг дэлхийд өсгөх хариуцлагын тухай, өөр бусад улс орон, үндэстний хууль дүрэм, нийтлэг жишгийг хүндлэх тухай өргөн хүрээний хамтын ажиллагааны ойлголт юм.

Эх нутгаасаа алс аж төрж буй монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулсан 24 оронд суугаа68 холбоо, нийгэмлэг, оюутны холбоог төлөөлөн энэхүүчуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийг өргөн дэвшүүлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд