Мэдлэгийг баялаг руу хөтлөх нь

Гадаадад сурч, ажиллаж тухайн өндөр хөгжилтэй орны ажлын зохион байгуулалт, дэвшилтэт технологийн талаар мэдлэг туршлагатай болсон монголчуудад эх орондоо эргэн ирээд хийж бүтээх шинэ санааны төсөл асар их байдаг нь гарцаагүй.

Харин тэдгээр шинэ санаануудыг хэрэгжүүлэхэд энтерпренер байх шаардлага гарч ирдэг. Сүүлийн үед моодонд орж буй энэ үгний талаар нэгдсэн ойлголт монголд байдаггүй тул тайлбарлавал:

“Би хувьдаа энтерпренер болох, шинийг санаачлан нэвтрүүлэхэд тодорхой заасаннас байхгүй гэж санадаг. Залуу эсвэл хөгшин байх, туршлагатай байх эсвэл шинэдэх зэрэг нь үнэндээ хамаагүй. Ямар ч хүн амьдралынхаа аль ч үед, хэдийд ч энтерпренер болж, эсвэл шинэчлэлийг авчирч болно. Хамгийн гол нь шинэ санаа гаргах, улмаар тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлэн бизнест ашиглах, мөн санаачлагатай бөгөөд эрсдэл хүлээх чадвартай байх юунаас ч чухал. Тэр үед та өөрийгөө болон орчин тойрон, улс эх орон, дэлхийг ч өөрчлөн хөгжүүлж чадна.”

хэмээн Цахим Өртөө Холбооны гишүүн, АНУ-н IBM компанийн мэргэжилтэн Э. Жагдагдорж оновчтой тодорхойлсон нь бий.

Ийнхүү өөрийн санаагаа хэрэгжүүлэхээр шулуудсан тохиолдолд энтерпренерүүдсудалгаа шинжилгээ хийх, хөрөнгө оруулалт хайхаас эхлээд санаа нь бодит биелэлээ олон бизнесийн ашигт ажиллагаа тогтворжтол тодорхой нийтлэг үе шатуудыг туулдаг гэсэн судалгаа байдаг.

АНУ болон Канадын туршлагаас үзэхэд старт-ап буюу шинээр эхлүүлэхээр зорьж буй бизнес төслийг үе шат бүрд дэмжиж, санаачлагчдыг үнэгүй зөвлөгөө мэдээллээр хангадаг, шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх болон санхүүжилтийн эх үүсвэр олоход дэмжлэг туслалцаа үзүүлдэг инкубатор, катализатор гэх төрийн болон олон нийтийн байгууллагууд нэлээд байдаг. Эдгээрийн жишээнээс дурьдвал: http://marsdd.ca/, http://socialinnovation.ca/, http://bizinc.ca/, http://www.idealab.com/.

Монголд “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв”, .”… хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын харьяа байгууллагууд байдагтай ижил төстэй ба дээрх байгууллагуудтай туршлага солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэх, энтерпренерүүдийн хүртэх үр шимийг дээшлүүлэх боломжтой юм.

Үүнтэй төстэй нэг жишээг дурьдахад, шинэ санаагаа хэрэгжүүлэхээр зорьж буй хүмүүст туслах зорилготой Канад-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачлан хэрэгжүүлж буй Мэнторшип хөтөлбөр байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид гадаадад сурч буй төгсөх курсын монгол оюутнуудыг төгсөөд эх орондоо ирэхэд нь орчиндоо дасан зохицох, ажлын гараагаа зөв эхлэх, хүсч буй мэргэжлээрээ ажиллахад нь дэмжлэг болох суурийг тавих зорилгоор тухайн салбарын туршлагатай мэргэжилтэнтэй холбон өгч 9 сарын турш дадлагажуулах хөтөлбөрт хамруулдаг. Хөтөлбөрийн хүрээнд оюутан сурч буй мэргэжлээрээ монголдоо ирж ажиллахад шаардлагатай мэдээллүүдийг олж авах ба, судалгаа шинжилгээ хийх, арга хэмжээ зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, албан бичиг хөтлөх г.м. ур чадваруудыг эзэмшин өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Хөтөлбөрийг цаашид монголд сурч буй оюутнуудыг гадаадад буй мэргэжилтнүүдтэй холбох маягаар өргөжүүлэх боломжтой.

Та бүхнийг мэнторшип хөтөлбөртэй http://www.canadamongolia.ca/information-for-mentors.html сайтаас танилцан, хамрагдах хүсэлтээ нээлттэй илгээхийг урьж байна!

Канад-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн Гүйцэтгэх Захирал С. Болор

Вай Эм Си Менежмент Консалтинг ХХК-н Гүйцэтгэх Захирал А. Булган

XV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд