Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин – III Чуулга уулзалт

Монгол орны хөгжилд чуулга уулзалтын хүрээнд явагдаж буй Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалт 2016 оны 6-р сарын 5-нд Kанад улсын Торонто хотод болох тул Канадад Бизнес Эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тус чуулга уулзалтыг Монгол улсаас Канад улсад суугаа Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Канад Монголын Худалдааны Танхимаас зохион байгуулж буй бөгөөд Уулзалт 2016 оны 6-р сарын 5-нд YEDI Business Accelerator Campus, 907 Alness Street-д 9:00-18:00 цагийн хооронд болно.

Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хүрээнд дэмжиж зохион байгуулах төлөвлөгөөт ажлын нэг бөгөөд ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Бизнес хөгжлийн хороо, Цахим өртөө холбоо, Их Британи дахь Монголчуудын холбооноос чуулганы үйл ажиллагааг дэмжин, хамтран зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.

toronto2016

Мөн энэ уулзалт нь Канад дахь Монголчуудын Холбооны анхдугаар уулзалт бөгөөд уулзалтын эрхэм зорилго нь бизнес эрхлэгч болон мэргэжилтэн та бүхний үйл ажиллагааг Монгол эх орондоо болон Канад улс цаашилбал дэлхий дахинд таниулах, өөр хоорондоо харилцан танилцаж, туршлага солилцох боломжоор хангах, нэгдсэн сүлжээ бий болгох мөн шилдэг монгол бизнес эрхлэгч, мэргэжилтнийг шалгаруулж, шагнал гардуулахад оршиж байгаа юм.

Чуулга уулзалтын үеэр:

1) Канад дахь “Монголчуудын холбоо”-ны анхдугаар уулзалт

2) Канад дахь жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт семинар

3) “Made in Mongolia-Торонто” үзэсгэлэн худалдаа

4) Монгол улсаа сурталчлах урлаг соёлын арга хэмжээ

5) Канадад урилгаар болон мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийн танилцуулга, туршлага, зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Арга хэмжээний үеэр олон сонирхолтой илтгэлүүд болон хэлэлцүүллэгүүд явагдах ба өглөөний цай, үдийн хоолоор үйлчлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй мэдээлэх болно. Баярлалаа.

https://www.facebook.com/events/1617665098555195/
http://www.canadamongolia.ca/
http://www.md-forum.eu

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XIV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Харилцааны Яам
Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын зөвлөл

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XIV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



rathaus-logo-en
Der Regierende Bürgermeister von Berlin - Senatskanzlei





Tuvd agentur


gobi-logo-en
Gobi Cashmere Europa GmbH


Mongolian Economy сэтгүүл


МҮОНРТ
rat-logo-en
Hotel am Buschkrugpark
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо
logo-en
Agentur für Unternehmen

logo-en
Mongolei Zentrum Bonn
logo-en
Монос хүнс ХХК