Гадаадад монгол хэл зааж буй багш нарын санал

Бат-Эрдэнэ (Герман)

Ер нь бvx оронд vйл ажиллагаагаа явуулж буй монгол сургуулиудын нэгдсэн коммюнити зайлшгvй хэрэгтэй!

Дараа жилээс Монгол хэлээр тусгай салбар хуралдаан зохион байгуулж, яг хичээлээ зааж байгаа багш нар туршлагаа хуваалцах хэрэгтэй юм байна.

 

 Чулуунбаатарын Солонго

Миний “Цахим сургалт”-ын санаачилгын талаар яам ямар ч хариу илгээгээгүй. Дэлхийн улс орнууд гадаадад байгаа хүүхдүүддээ эх хэлийг нь заах үндсэн арга нь болчхоод байгаа цахим сургалтыг мэргэжлийн дээд шатны байгууллага уг нь мэдэж баймаар. Тэгэхээр яамны  удирдлагад асуудал байгаа юм болов уу гэж бодож байна.

 

 Сан-Франсискохотдахь “Гэр” төв”

МУ-ын удирдах дээд байгууллагууд ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй  ТББ-ын үйл ажиллагааг бодитойгоор дэмжиж,  хамтран бүтээлчээр ажиллах. Үүнд:

–       Хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудын бүртгэл судалгаа явуулах, үүнд холбогдох байгууллагууд зохих хэмжээний зардал гаргаж, чанартай үнэн зөв нэгдсэн дүн гаргах

–       Судалгаан дээр үндэслэн хүүхдүүдэд эх орон, өлгий нутгаа хайрлан хүндлэх, улмаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах сэтгэхүй хөгжүүлэх алсын хараатай төрийн бодлого боловсруулах санал гаргах

–       Гадаадад үндэсний хэл, соёл түүхийг өвлүүлэгч байгууллагууд хамтран нэгдсэн хичээлийн хөтөлбөр, улмаар сурах бичгий нь  зохиож Боловсролын Яамаар батлуулж, хэвлүүлэх

–       Үндсэн хуулинд “ерөнхий эрдмийн боловсролыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгоно” гэсэн заалтыг гадаадад өсч байгаа хүүхдүүдэд хамааралтай болгож, ядаж Монгол хэлний хичээлтэй холбоотой зардлын асуудлыг МУЗГ шийдэж өгөх

–       Эх оронч үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа сурагч, оюутан, насанд хүрэгчдийг судалж бүртгэн урамшуулах зарчимтай болох.

Тэр судалгаа бол бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гэж боддог. Иймд үүнийг АНУ-д байгаа ТББ-ууд харъяалагдах ЭСЯ, Консулын газартайгаа хамтран үр дүнтэй явуулвал зүгээр санагддаг.

 

Эрдэнэбат Гантөмөр

Олон Монголчууд маань албан есний сурах бичиг, хетелбер, онлайн сургалт, Монгол соелоо сурталчлахгээд олон сайханс анаа, ажил хэрэг болж эхэлж буй vйл ажиллагаанууд дурджээ.Эдгээр дээр нэмэхэд, сургуулийн емнех насны хvvхдvvдэд зориулсан агуулга (контент), нэвтрvvлгийн хvрэлцээг нэмэгдvvлэх тал дээр зарим нэг арга хэмжээ, тесел хетелберvvдийн боломж бололцооны талаар асуудал дэвшvvлэх нь маш чухал болов уу. Учир нь гадаадад есен торниж буй сургуулийн емнех насны монгол хvvхдvvд гадаад дуу хегжим, хvvхэлдэйн кино, тоглоом, хvvхдийн нэвтрvvлэг зэрэгт ихэнх цагаа енгерvvлж, эх хэлнээсээ хендийрсен байдал нийтлэг ажиглагдаж байгаа юм. Yvний нэг гол шалтгаан нь энэ орон зайд монгол агуулгын хvрэлцээ, хvртээмж нэн дутагдалтай байгаагаа сvvдэлтэй гэдэг нь илэрхий бегеед энэ нь орхигдуулж vл болох асуудлуудын нэг юм. Тиймээс энэхvv асуудлыг бодитойгоор гарган тавихын тулд энэ талын судалгааг дээр яригдсан судалгааны хvрээнд хамтатган хийх нь илvv vр дvнтэй болов уу хэмээн сэтгэнэ.

 

НямжавынНомун-Эрдэнэ

Дани улс гадаадад гарсан иргэдтэйгээ тухайн тухайн улсад бий болсон иргэдийн сайн дурын иргэдийн санаачилга, байгууллагуудыг нь дэмжиж хамтран ажиллах замаар тэдгээр олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж эх хэл, соёлын боловсролыг нь олгож, иргэдийнхээ бүртгэлийн баазаа өргөтгөж, мөн боловсролтой чадварлаг иргэдийнхээ талаархи мэдээллийн баазыг ч өргөтгөж, хамтарч ажиллах, харилцан мэдээлэл солилцож, холбоотой явдаг 100 жилийн туршлага байна. Үүнийгээ дагаад эх орноо гэсэн сэтгэл нь огшиж, иргэдийн үндэсний ухамсар ч дээшилдэг нь ойлгомжтой.

Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй Монгол сургуулиудын хамтарсан Зөвлөл байгуулах хэрэгтэй байна.

 

Өлзийн Оюунтүлхүүр-

ХБНГУ-ын Штуттгарт хотын “Солонго” монгол сургуулийн багш.

Миний санаачлагаар эхэлж Германы 5 монгол сургуулийн багш нар дэмжин хийхээр төлөвлөж байгаа “Монгол хэл ” төслийн үр дүнд 5 үе шатны сургалтын хөтөлбөр,3 үе шатны дасгал ажлын ном гаргах юм. Хамгийн гол нь аль ч оронд амьдарч байгаа монгол хүүхдүүд хэрэглэх боломжтой.

Хуучных шиг цагаан толгой болон дасгалынх гэж тусдаа ном дэвтэр байх бус нэгдсэн сурах бичиг хийх төлөвлөгөөтэй байгаа. Тодорхой сэдвүүдийн дагуу унших тексттэй,түүнтэйгээ уялдсан бичих дасгалуудтайгаа мөн уг сэдвийн дагуу сурах шинэ монгол үгнүүдийн жагсаалттайгаа-эдгээр үгээ хүүхэд бүр өөрийн сурч эзэмшсэн хэлээрээ орчуулаад тайлбарлаад бичих боломжтой гэх мэтээр унших,сонсох, ойлгох,ярих зэрэг хэл эзэмшихэд шаардагдах бүхий л чадварыг эзэмшүүлэх аль болох энгийн үг хэллэг бүхий сурах бичиг хийвэл үр дүнтэй юм гэж бид үзээд байна даа.

Бусад орныхон өчнөөн санал тавиад одоо болтол улсаас дэмжлэг бараг авч чадаагүй юм байна. Тэгэхлээр орон орон энд тэндээс тус тусдаа санал төсөл гэж байхаар нэгдээд нэг төсөл болгоод яаманд өгвөл дээр. Тэгээд хамтраад сурах бичгээ гаргах дээр хилийн чанадад монгол хүүхдүүдэд багшилж байгаа мэргэжлийн багш нар л ажиллавал илүү үр дүнтэй.

Тэрнээс монгол байгаа багш эрдэмтдийн гаргасан ном сурах бичиг өчнөөн байгаа шүү дээ.

 

ЯнсанжавынБолортуяа(Лондон)

Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном, сурах бичиг, гарын авлагууд хэрэгтэй. 5-6, 6-7, 7-8 насанд зориулсан тусгай хөтөлбөр баймаар байгаа юм. Үүнийг мэдээж зөвшөөрөхгүй л дээ. Ядах нь аа жишиг ном, цахим хичээлийн тухай дурсах шаардлагатай шүү, багш нар аа!

Аль ч оронд байгаа нь хамаагүй, монгол хэл нь гадаад хэл сурч байгаатай адил болсон хүүхдүүдэд “хэл сурах” гэдэг утгаар нь сонсох, ярих, унших, бичих чадвар хөгжүүлсэн ядахнаа жишиг ном байх хэрэгтэй юм. Яагаад ” жишиг” гээд байгаа вэ гэвэл ижил түвшний агуулгыг бага болоод дунд насныханд заахаар жижгүүдэд нь хүнддэж байна. Тэгэхээр ном бол насны ангилалтай хийгдвэл сайн байгаа юм.

Жишиг ном хийвэл дээш доош нь хүүхдүүдийнхээ түвшинд тохируулаад мэргэжлийн багш нар зааж болох мэт санагдаад.

Зөвхөн цагаан толгойн ном хийх учир дутагдалтай байгаа юм. Одоо ном хийхээр төсөл хийж байгаа нөхөд, багш нар монгол хэлийг анхан шатнаас дунд, гүнзгийрүүлсэн шатанд хүртэл хэлний түвшинг ахиулсан, үгийн дуудлагыг уншсан, сонсгол ярианы дасгал түүнийг шалгах аргачлалтай номнууд хийвэл илүү үр дүнтэй болох юм.

Монголын номыг хэрэглэх нь гадаадад суралцагч хүүхдүүдийн хувьд агуулга хүнд, сонирхолгүй байдаг нь нэгэнт тодорхой тул сурах бичиг хийхээр зэхэж буй багш нар хоорондоо санаа оноогоо сайн солилцож, чамбай болоод сайн ном хийчихвэл Монголын боловсролд нэлээд их хувь нэмэр болох юм.

Нэгдсэн мөрийн хөтөлбөртэй, нэгдсэн сурах бичигтэй болж нэг стандартад орвол сайн.

Гадаадад суралцагч хүүхдүүдэд монгол хэл заах дүйцсэн хөтөлбөртэй болох, түүний дагуу ном, сурах бичиг хийх асуудлаа сайн тусгаарай. Бид үгийн сангийн хичнээн нөөцтэй байхаар анхан шат гэж үзэх вэ? Тэгвэл дунд шат нь ямар байх уу? Ямар агуулгаар, хэдэн цагийн багтаамжаар юуг судлах вэ? гэдгээ сайн тооцоорой, төсөл хийж буй мэргэжлийн багш нар минь.

Бас сургуулийн өмнөх насныхан болон алслагдмал амьдардаг монголчуудын хүүхдүүдэд цахим хичээл ч хэрэгтэй байх юм. Үүнийг орхигдуулж үл болно.

 

Балжиннямын Загд-Очир(Австри)

  1. Төрөөс хилийн чанадад суугаа өөрийн орны иргэдийн хэл соёлын тал дээр түлхүү анхаарч, санхүүгийн дэмжлэгийг тогтмол үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад олгодог байх.
  2. Аль нэг гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монголын элчин сайдын яамдын дэргэд, эсвэл заавал уялдаатай ажилладаг бол их зүгээр санагдах юм. Тухайлбал анги танхим, сурах бичиг зэргээр нь хангачихдаг байх. Миний хувьд эндээ байдаг ЭСЯ-д амаар болон бичгээр хэд хэдэн удаа хандсан боловч хариу аваагуй.
  3. Гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж Монгол хэл, соёлын байгууллагуудыг нэгтгэсэн холбоо маягийн зүйл үүсгээд(вэбсайттай) нэг бодлоготой, нягт хамтын ажиллагаатай, өөр хоорондоо туршлага солилцдог байвал их зүгээр санагдах юм. жишээ нь: Багш нарын сургалт семинар хийдэг, суралцагсдын дунд янз бүрийн тэмцээн уралдаан зохион явуулдаг, солилцоо аялал … гэх мэт
  4. Гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан Монгол хэлний сурах бичиг нэн шаардлагатай байна. (түвшин бүрээр)
  5. Монгол хэлний Онлайн сургалтын хичээлүүд, сонсох хичээлүүд, мөн хэл соёлын ном сэтгүүлтэй бяцхан номын сантай байх, үндэсний тоглоом, хөгжмийн зэмсэг зэрэг цөөн тоотой байсан ч зүгээр байх юм. Жишээ нь: Монгол гэр, Морин хуур гэж мянга ярилгүй үзүүлээд бариулдаг бол арай өөр байх.

 

ЛхагваагийнУранчимэг(АНУ)

Өнгөрсөн зун Монголд очихдоо хийж буй номыг нь сонирхсон. Монголд байгаа хүмүүс гадаадад өсөж буй хүүхдүүдэд ном хийхэд учир дутагдалтай санагдсан. Учир нь тэдний сонгож буй үг өгүүлбэр, зураглал, жишээ зэрэг нь эндхийн хүүхдүүдийн бодож сэтгэж, харж үзэж байгаатай нийцэхгүй байх шиг. Тиймээс гадаадад ажиллаж байгаа багш нар өөрсдөө холбоо байгуулж, тус холбоодын багш нар арга туршлага, санал бодлоо нэгтгэсэн сурах бичиг гаргавал ямар бол?

Бидэнд буй бэрхшээлүүд:

  1. Сурагчийн тал дээр

а. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан эх хэл дээрээ үзэх харах, сонсох, хүртэхүйд нь зориулсан монгол хэл, түүх соёлын холбогдолтой сургалтын материал хүүхэд тус бүрт хэрэгтэй байна. Үүнд, ном, сурахбичиг, ДВД, СД

б. Бага боловсрол эзэмшигчдийн хүрээнд: Үсэг таниулах, унших бичихэд зориулагдсан ном сурах бичиг, бусад дагалдах материалууд. Эдгээр материалыг Болосрол Шинжлэх ухааны Яамнаас үнэ төлбөргүй тараах жагсаалтад хамруулах.

  1. Байр, ангитанхим

Албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, олон жил тогтвортой ажиллаж байгаа сургуулиудын байр ангийн түрээсийг хөнгөвчлөх, улсын төсөвт суулгах.

  1. Багшнарыннийгмийнхаламж

Гадаад оронд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарын ажилласан жилийг тооцож тэтгэвэрт хамруулах талаар Боловсролын хуульд тусгай заалт оруулах.

 

СүхбаатарынМөнхтуяа(Нотинхам)

Сурах бичиг бичих зөвлөл гаргаад нэн түрүүн анхаарлаа хандуулан ажиллавал ямар вэ? Заавал улсаас санхүүжилт шаардалгүйгээр энд байгаа багш нар нийлэн эхэлбэл зүгээр санагдлаа. Оролцоходбэлэнбайна.

 

Банзрагчийн Энхтуяа ( Хэл шинжлэлийн ухааны магистр )

Хилийн чанадад сурч буй хүүхдүүдэд зориулсан, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон, мөн тухайн амьдарч буй орны болон Монгол улсын нийгэм соёл, түүх ёс заншлыг харуулсан бэсрэг эхүүдтэй Монгол хэл-унших бичгийн номууд чухал юм.

Швед улсын боловсролын систем нь дэлхийн ямар ч орныг бодвол тухайн оронд суралцаж байгаа гадаад хүүхдүүдийн ”Эх хэл, соёлын асуудалд онцгой анхаарч үздэг. Үүний нэг жишээ нь Шведийн бүх сургуулиудын сургалтын программд тухайн орны хүүхдүүдийн үндсэн эх хэлийг нь заахаар тусгагдсан байдаг. Үүний дагуу зөвхөн Монгол хэл төдийгүй Англи, Франц, Араб, Спани, Итали гэх зэрэг 70 гаруй орны эх хэлийг 400 гаруй багш Стокгольм хотод зааж тэдгээр багш нарын нийгмийн хангамжийг Швед улсын төрөөс үзүүлж байна. Швед улсад ямарч хүүхэд (бичиг баримтгүй байсан ч) сурч боловсрох эрхээр хангагдсан байдаг. Зөвхөн Стокгольм хотын хэмжээнд 300 гаруй монгол сурагчид суралцаж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдэд нийт 8-9 н монгол багш “ Эх хэл”-ээ зааж байгаа төдийгүй шинээр ирсэн монгол хүүхдүүддээ Швед хэлний тусламж үзүүлж мөн тухайн хүүхдэд шаардлагатай бусад хичээлд нь ч швед хэлний зүгээс дэмжлэг үзүүлдэг.

Швед орон нь боловсролынхоо системд ингэж анхаарч байгаа нь тухайн нийгмийнхээ ирээдүйг боловсролтой боловсон хүчнээр эртнээс бэлтгэж байгаа нэгэн жишээ юм.

Эх хэлээ илүү сайн сурах нь аливаа боловсрол, мэдлэгийн үндэс нь гэж үздэг Шведийн боловсролын системийн энэхүү туршлагыг бусад орнуудад дэлгэрүүлэхэд нөлөөлөх талаас нь хуралд оролцож байгаа төлөөлөгчид анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

Санал оруулах нь:

  • Сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон сурах бичиг байхаас гадна бие даасан дасгал ажлын эхүүд, тарааж өгөх материал зэргүүд нь ихээхэн хэрэгцээтэй байна. Энэ нь тэнхмийн болон онлайн хэлбэрээр ашиглаж болохоор хоёр талтай байвал бүр ч сайн.

Гадаадад суралцаж буй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, сургалтын материалууд нь мөн л тухайн улс орны онцлог хүүхдүүдийн нас сэтгэхүйн байдлыг харгалзаад улс орнуудад ондоо байж болох юм. Иймд гадаадад сурч буй монгол хүүхдүүдэд зориулсан монгол хэлний чиглэлийн сурах бичиг, сургалтын материал зохиох нэгдсэн групп гаргах хэрэгтэй.

Үүнд монгол хэл шинжлэлийн эрдэмтэдээр ахлуулсан орон орноос төлөөлөлтэй ( гадаадад тухайн хэлийг зааж байгаа багш нараас оролцуулсан) байвал зүгээр санагдаж байна. Учир нь гадаадад төрөөд эх хэлээрээ ярьж, уншиж, бичиж чадахгүй хүүхдүүд тэр ч бүү хэл насанд хүрч байгаа залуучууд их байгаа учир тэдэнд зориулсан тухайн орны хэл дээр нь тулгуурлаад монгол хэлийг нь заах харьцуулсан тайлбар маягийн ном, сурах бичиг ихээхэн хэрэгтэй байна. Энэ нь шинээр тухайн оронд шилжин ирсэн монгол хүүхдүүдэд ч ач холбогдолтой.

  • Гадаадад байгаа багш, сурагчдын хувьд цаг хугацаанаас шалтгаалаад өөрчлөгдөж болох хандлагатай, харин Шинжлэх ухааны үндэслэлтэй сурах бичиг, сургалтын материалууд нь олон жилийн үр өгөөжтэй учир энэ тал дээр илүү анхаарах нь чухал гэж үзэж байна.
  • Гадаадад монгол хэл зааж байгаа багш нарт зориулсан “Орчин цагийн Монгол хэлний” сургалт семинарыг ойрын хугацаанд монголд юмуу эсвэл гадаадын орнуудад бүсчилж явуулах шаардлагатай байна.
  • Монгол хэлний дүрмийн нэгдсэн толь бичигтэй болох зайлшгүй хэрэгцээтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *