Хилийн чанад дахь монголчуудын хэл соёлын асуудалд_Хавсралт2

АНУ дахь Монгол сургуулиудын Зөвлөл

АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн санаачлага болон Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын Газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын БШУЯамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга А. Насанбаяр болон С. Болормаа нартай видео хурал 2014 оны 3 сарын 9 нд зохион байгуулсан.

Уулзалтын үеэр яригдсан асуудлууд болох сургууль болон сурагчдын судалгааг БШУЯ наас ирүүлж, дэлгэрэнгүй судалгаа гаргах, гадаадад төрөлх монгол хэл, соёлоо сурч буй хүүхдүүдэд хувьсах зардал олгох болон бусад саналыг холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх, гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн сонирхол, ахуйн онцлогыг тусгасан цагаан толгойн номны эх бэлтгэх  ажлуудыг хэрэгжүүлэх, монгол сургуулиудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Монголын БШУЯ тай хамтран ажиллах АНУ дахь монгол сургуулиудын зөвлөл байгуулагдсан.

Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Зөвлөлийн ахлах: У. Сувданцэцэг
Хэл шинжлэлийн ухааны доктор, Чикаго хот дахь Монгол Мэдлэг сургуулийн хичээлийн эрхлэгч
Нарийн бичгийн дарга: Н. Энх-Амар, Денвер хот дахь Эрдэм сургуулийн багш
Гишүүд: О. Түмэндэмбэрэл, Вашингтон ДС монгол сургуулийн захирал
Я. Баатар, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Сан Франциско хот дахь Мэдлэг сургуулийн захирал
Т. Бямбаа, Денвер хот дахь Эрдэм сургуулийн захирал
С. Энхтуяа, Лос Анжелес хот дахь монгол сургуулийн захирал
Т. Эс-Олдох, Оакланд хот дахь монгол сургууль
Д. Батсүх, Форвард математикийн сургалтын багш
Б. Мөнхзул, Монтессори сургуулийн багш
Н. Үүрийнтуяа, Эмэгтэй Таны Хөгжил сангийн боловсрол хариуцсан мэргэжилтэн.

Монгол сургуулиуд:
1.    Вашингтон дахь Монгол Сургууль,
Хичээлийн эрхлэгч Түмэндэмбэрэл 7035058894
tumeeotgoo@yahoo.com
2. Дэнвэр  хот
Эрдэм Монгол Сургууль
Захирал Т.Бямба7202125326
byambatavkhai@yahoo.com
3. Дэнвэр хот
Дэнвэр  Монгол Сургууль
Захирал Майцэцэг7202321404
4. Чикаго хот
Монгол мэдлэг сургууль
Хичээлийн эрхлэгч У. Сувданцэцэг7739544160
maralsuvd@yahoo.com
5. Вау аrеа
Гэр Төв
Монгол Сургуулийн захирал Эс- Олдох5107599229
monoakus@yahoo.com
6. San Francisco
Мэдлэг  сургуулийн захирал Цогтчимэг41553980804
medlegsan@yahoo.com
7. Los Angeles
Монгол Сургуулийн захирал  Энхтуяа4242022134
classic_enkhtuya@yahoo.com
8. Sacramento
Монгол Сургууль
Баясгалан9169343133
seseer@gmail.com
9. San Francisco
Математик сургалтын  багш5102892054
d_batsukh@yahoo.com

“Гэр” хүүхдийн төвийн дэргэдэх “Би Монгол” сургууль

Калифорни мужийн Оакланд хотод үйл ажиллагаа явуулдаг “Гэр” хүүхдийн төв нь 2009 онд АНУ-д ашгийн бус олон нийтийн байгууллага (501c3) статустайгаар байгуулагдсан. Энэ төв нь боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Би Монгол” сургуулийг 2009 оны 10 сарын 11нд 13 сурагч, 2 багштайгаар анх байгуулсан бол  2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн 6 багш, 90 орчим сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа 6 дахь жилдээ эхлэхээр бэлтгэж  байна. (2013-2014 онд 89 сурагч бүртгэгдсэн)
Хичээл сургалт, анги танхим: Би Монгол сургууль нь Боловсролын Яамны сургалтын хөтөлбөр дээр үндэслэн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл, хичээлийн цаг,  тэдний сонирхолд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж мөрддөг. Сургуульд 5-аас дээш насны хүүхдүүдийг Монгол Хэл, Уран уншлага, Түүх соёл, Үндэсний бүжиг, Морин хуур, Шанз хөгжим, Шатрын ангиудад элсүүлэн жил бүрийн 9 сараас 6 сар хүртэл 7 хоногт 1-2 удаа хичээллэдэг.  Хичээлийг мэргэжлийн өндөр чадвартай, МУБТА, МУСТА, Спортын мастер, Докторын зэрэгтэй багш нар удирдан явуулдаг. Бид сургалт хүмүүжлийн арга хэмжээнүүдээ Оакланд хот дахь Азийн Соёлын

Төвийн ангиудыг түрээсэлж  явуулж байна.

Санхүүжилт: Сургуулийн санхүүжилт нь сургалтын төлбөр, урлагийн тоглолт болон мөнгө өсгөх арга хэмжээнээс олсон сангаас бүрддэг.  Сургалтын төлбөрийг эцэг эхчүүдээс 1 цагийн хичээл $7-12.00-т тооцож хураадаг бөгөөд Монгол хэлний хичээлийг үнэ төлбөргүй явуулдаг. Төлбөрийн 65-70%-ийг багш нарын цалинд, (цагийн хөлсний доод хэмжээ $20) үлдсэн хэсгийг байрны түрээс,  урлагийн хувцас, хөгжим, хичээлийн хэрэгсэл болон бусад арга хэмжээнд зарцуулдаг. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал $600-650.00.Гэр Хүүхдийн төвийн удирдах зөвлөлийн гишүүд сайн дураар ажилладаг бөгөөд цалин хөлс авдаггүй. Санхүүжилтийг тогтвортой байлгах үүднээс  жил бүр Монголын Эрдэнэс зэрэг урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд  зохион байгуулж өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх журмаар ажилладаг. Мөн Монголд хэрэгжиж байгаа хүүхдийн төлөө төслүүдийг дэмжиж ажилладаг.2013 онд хүүхдийн хавдар судлал, оношлогооны төвд $1700 хандивласан.Мөн хөдөө орон нутгийн сургуулиуд, асрамжийн газруудад ном, тоглоом, хувцас илгээдэг.

МОНГОЛ МЭДЛЭГ СУРГУУЛЬ
Чикаго хот
АНУ-н Чикаго хотноо Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад Монгол хэл соёл, зан заншилаа заан өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Мэдлэг сургууль нь 2011 оны 10 сарын 01 нд байгуулагдан, жил бүр 60 гаруй сурагчтай, 8 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сургууль Бямба гариг бүр 4 цагаар Монгол хэл, Унших бичиг,Дүрслэх урлаг, Дуу хөгжим гэх хичээлүүдийг өөрсдийн онцлогт дүйцүүлэн хийсэн сургалтын хөтөлбөрөөр зааж, шатар, аман хуур, төгөлдөр хуурын дугуйлан хичээллүүлж байна.
Мөн сургалтаас гадна хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Шатарчин хүү, Авъяас тэмцээнүүдийг жил бүр зохион байгуулж, монгол улс тунхагласны баяр, шинэ жил, цагаан сар болон үсэглэлийн баяраа нийт Чикагочуудтайгаа тэмдэглэдэг уламжлалтай.
2014 онд Улаанбаатар хотноо нийт сурагчдынхаа бүтээлээр “Салхит өнгө” зургийн үзэсгэлэнг гаргасан.

Эрдэм Монгол сургуулийн танилцуулга

Эрдэм Монгол сургууль нь Colorado Department of  Human Services-ээс хүүхдүүдэд сургалт явуулж болно гэсэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр  2010 оноос  АНУ-ын Колорадо мужид  төрсөн ба амьдарч буй  Монгол Америк хүүхдүүдэд Монгол хэлээр уншиж ойлгодог,бодол санаагаа бусдад ойлгомжтой илэрхийлэн зөв ярьдаг,түүнчлэн үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлж,хэл яриаг нь хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж дэмжин туслах  зорилготой ажиллаж байна.

Монгол хэл соёлын МЭДЛЭГ сургууль

Сан Франциско хотноо хичээлллэж байна.Уг нь анх Оакландын Эрдэм сургуулийн салбар сургууль гэж байгуулагдсан.Гэтэл Эрдэм сургуулийг хичээллүүлж байсан хүмүүс маань шилжиж явсан учир тэр чигтээ хаасан.Харин МЭДЛЭГ сургууль маань дундаа тасалдалтай ч гэлээ тав дахь жилдээ ажиллаж байна.

Монгол хэлийг уншиж, бичүүлж сургах зорилготой.Бүх л бололцоогоо дайчлан эцэг эх, байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажилладаг.Монгол хэл зааж байгаагийн хувьд америкт байгаа бусад сургуультай зовлон жаргал нь адил юм билээ.Өнгөрсөн хавар болсон багш нарын уулзалтын үеэр энэ тухай дэлгэрэнгүй ярилцсан.Харин шийдвэр гаргах ёстой асуудлыг ултай хэлэлцэлгүй орхисон тал бий.

Монгол хэл зааж сургая гэхэд
– Элсэгчийн түвшин харилцан адилгүй.Монгол хэлний түвшингээр нь авч үзвэл нас, хэд дүгээр ангид суралцдаг нь хамаагүй болдог.
– Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж илэрхий дутагддаг.Хүүхдийнхээ англи хэлний сургалтад их анхаардаг хэрнээ төрөлх хэлнийхээ сургалтад анхаарал тавихдаа хойрго.Үгүйдээ л өгсөн даалгаврыг долоо хоногийн хугацаанд хийлгэж амжилгүй аваад ирдэг.
– Монгол сурах бичгийн номуудыг ашиглахад хүнддэх тал бий.Түүнийг нөхцөл байдалдаа зохицуулан хэрэглэдэг.

Манайх сургуулийнхаа дэргэд Хүүхдийн номын сан байгуулан ажиллахаар бэлтгэл ажлыг үндсэндээ гүйцээгээд байна.

Мэдлэг сургуулийн захирал
магистр Ю.Цогтчимэг
Боловсролын тэргүүний ажилтан

АНУ дахь Монгол Соёлын Төв
2007 онд байгуулагдсан.АНУ-д Монгол судлал, Монгол хэл соёлыг дэлгэрүүлэх, сурталчлах, хадгалах үйл ажиллагаа эрхэлдэг.2007 оноос хойш Блүүмингтон хотноо жил бүр “Монгол хэл соёлын зуслан” ажиллуулсаар ирсэн.Өнгөрсөн найман удаагийн зусланд нийтдээ давхардсан тоогоор 240 орчим хүүхдийг хамруулан, монгол хэлний хичээл заажээ.
Мөн насанд хүрэгчдэд зориулан монгол бичгийн зуслан ажиллуулж байна.

ХБНГУ дахь Монгол сургуулиуд

1.Штуттгарт хотын “Солонго” монгол сургууль
•        2009 онд 3 ангийн 25 хүүхэдтэйгээр хагас сайн өдөр болгоны тогтмол сургалтын хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан.
•        Энэ хичээлийн жилд шинээр бага насны бюу 2-4 насны хүүхдүүдийн бүлэг нээж 4 ангийн 24 хүүхэдтэйгээр үргэлжилсэн.
•        Ахлах ангийн хүүхдүүдийн цаг заг зав нь бага болж нилээн хүүхдүүд сургуулиас гарч байгаа учраас  ахлах ангиа энэ хагас жилээс эхлэн сардаа нэг удаа буюу  өсвөр үеийн  чөлөөт цагийн клуб хэлбэрээр  өөрчлөн эхлээд байгаа
•        Энэ Клубт нийт 14 өсвөр насны хүүхдүүд хамрагдаад байна.
•         2013-2014 оны хичээлийн хагас жилээс хүүхдүүд болон эцэг эхчүүд хамрагдсан морин хуурийн сургалтыг эхлээд байгаа.
Харилцах хаяг:
Ц.Бат-эрдэнэ :baterdene@vma-ev.com           Tel-0049-17684714318
Ө.Оюунтүлхүүр :oyuntulhuur99@yahoo.de     Tel-0049-17632296048

2.Мюнхен хотын “Од”монгол сургууль
•        2007 онд байгуулагдаж эхний 2 жил тоглоомын бүлэг хэлбэрээр явагдаж байсан
•        2009 оноос 3 ангитайгаар 7 хоног тутмын сургалт явуулж байна.
•        Одоо 4-12 насны 12 хүүхэд суралцаж байгаа.

Харилцах хаяг:

Ж.Мөнхжаргал   :  p_tsetseg@yahoo.de  ,     Тел:0089-54571053
М.Нямжаргалnyamjargal999@gmail.com

3. Нюрнберг хотын”Эрдэм” монгол сургууль
•        2013 онд 13 хүүхэдтэйгээр байгуулагдсан.
•        Одоо 8 хүүхэдтэйгээр 2 долоо хоног тутамд 2 цагаар Монгол хэл, Морин хуурын  хичээл ордог.
Харилцах хаяг:
О.Тунгалаг: tungalag_onol@yahoo.com , Tel-0049-16099548192

4. Дюсселдорф хотын “Соёл” монгол сургууль
•        2013 онд байгуулагдсан.
•        3 бүлэгт 3-17 насны 20 гаруй хүүхдүүд  долоо хоног тутамд 2 цагаар хичээллэдэг.
Харилцах хаяг:
М.Одончимэг: o.moik@t-online.de,  Tel-0049-1601025108

5. Берлин хотын “Ирээдүй” монгол сургууль
•        2008  байгуулагдсан.
•        Одоо 6-25 насны 15 хүүхэд залуучууд долоо хоног бүр 2 цагаар монгол хэлээ суралцаж байна.
Харилцах хаяг:
А.Алимаа: maidar.berlin@yahoo.de , Tel-0049-1743214144

Их Британи дахь Монгол Хэлний Төвийн танилцуулга

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв нь Их Британий Лондон хотноо 2013 оны 11-р сард монгол хэл-утга зохиолын багш Я. Болортуяагийн санаачлагаар үүсэн байгуулагдсан.

Тус төв нь МУ-аас ИБУИНВУ-д суугаа МУ-н ЭСЯ-ны дэмжлэгээр 2014-01-11 –нд Монгол хэл-Утга зохиолын багш Я. Болортуяа, Монгол хэл-Англи хэлний багш Ж. Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн болно.
Сургалт 7 хоногт нэг удаа ЭСЯ дээр явагддаг. Анхны төгсөлтөө 2014 -05-26 нд хийж, авиа таниулах 16, дунд шатны 7 сурагч нийт 23 сурагч төгсгөлөө.

Мөн 2013 онд эцэг эхчүүдэд зориулсан авиа таниулах зөвлөмж видео хичээл, хүүхдэд зориулсан сонсгол ярианы сд, 2014 онд “ Хүүхдийг ярианд сургах нь” сонсголын сд-г мэргэжлийн дуу бичлэгийн студид хүүхдийн дуу хоолойгоор бичүүлж, дасгалын номтой нь хамтатган гаргалаа.

Манай төв нь 2014 оны 06-р сарын 14-нд МУ-н бүртгэлд бүртгэгдэж, Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв ТББ болсон.
Тус төвийн тэргүүнээр Я. Болортуяа, гүйцэтгэх захирлаар А. Солонго нар ажиллаж байна.

Бид сургалтанд хэрэглэгдэх ном, сурах бичиг, сонсгол болон ярианы сд, гарын авлага зэрэг материалаа өөрсдийн нөөц боломж, эцэг эхчүүдийн тусламж дэмжлэгээр хийж сургалтаа явуулж байгаа онцлогтой.

имайл хаяг: yansanjav.bolortuya@yahoo.co.uk
утас: 07568191966

Нотингхэм хот дахь төв
Англи улсын Ноттингам хотноо Жамц Чимэдбалдир, Энх Вүүдворд нарын санаачилгаар Монгол Боловсролын төв байгуулан, түүний дэргэд Монгол хэлний Бямба гарагийн сургууль эхлүүлэн 2013-2014 оны хичээлийн жилд 6-13 насны 20 хүүхдэд цагаан толгойн 16 долоо хоног, бататгах 16 долоо хоногийн хичээл заажээ. Багш Сүхбаатарын Мөнхтуяа.

Австри улс дахь “МОНГОЛ СОЁЛЫН НИЙГЭМЛЭГ”

Бидний хэсэг залуус 2012 оноос эхлэн Австри улсын Вена хотод оршин суугаа Монголчууд, онцгойлон Монголын бяцхан иргэдийнхээ төлөө олон үйл ажиллагааг зохион явуулж ирлээ.Тус улсад одоогийн байдлаар албан бус тоогоор 4000-5000 орчим Монгол иргэд оршин суудаг ба тэдгээрийн 7% орчим нь сургуулийн насны хүүхдүүд юм.Бидний авсан судалгаанаас vзэхэд тэдний дийлэнх хувь нь эх хэл, соёлын мэдлэг хангалтгvй гэж дvгнэгджээ.Иймийн тул бид 2014 оны 10 сарын 1-с Монгол хэл, соёлын сургалтыг ангийн зохион байгуулалттайгаар явуулахаар зэхэж байна.

Манай хамт олон тэргүүн: Балжиннямын Загд-Очир /Хэл шинжлэлийн магистрдэд тэргүүн: Булхарын Базарханд /Сэтгүүл зүйн магистрант/гишүүд: Пүрэвсамбуугийн Туул /Анагаах ухааны докторант/ Рэнцэнгийн Эрдэнэцэцэг /Анагаах ухааны докторант/Ганхуягийн Энхтуяа /Хятад судлалын оюутан/ Буяндэлгэрийн Болортуяа /Байгалийн шинжлэх ухааны оюутан/ Даваасүрэнгийн Санчир /Гүн ухааны магистрант/ Болдбаатарын Уянга /Байгалийн шинжлэх ухааны магистрант/

Манай байгууллагын үндсэн зорилго:
• Монголын бяцхан иргэддээ эх хэл, соёлоо зааж өвлүүлэх
• Өөрийн түүх, зан заншилаа дээдэлдэг эх оронч иргэн болоход туслах
• Монголчуудыг нөхөрлүүлэх үйл ажиллагаа зохион явуулах
• Насанд хүрэгчдэд Уйгаржин Монгол бичиг заах
• Гадаадын иргэдэд Монгол хэл, соёл заах
Бидэнтэй холбогдох: хаяг: Roegergasse 3/20, 1090 Vienna, Austria утас: +43 6502744633 +43 6505833567 цахим шуудан: zgdaaa_mg@yahoo.com facebook хуудас: Mongol Soyoliin Niigemleg

Бельги дэх Монголчуудын “Эв нэгдэл” холбооны танилцуулга

БМЭН холбоо нь 2001.04.14 нээс vйл ажиллагаагаа эхэлсэн.Бельги улсын бvртгэлд албан есоор бvртгэгдсэн.БМЭН холбооны тэргvvнээр Л.Алтанчимэг ажиллаж байна.Холбооны тэргvvн Л.Алтанчимэг нь Европ-Монгол нийгэмлэгийн удирдах зøвлøлийн гишvvн.Бельги дэх Азийн холбооны эмэгтэйчvvдийн зøвлøлийн дарга,Бельги дэх

Монголын эмэгтэйчvvдийн “Хатан” нийгэмлэгийн тэргvvнээр ажиллаж байна.БМЭН холбооны удирдах зøвлøлд:
Д.Доржбаяр
Б.Батсайхан
С.Тøгсøø
Г.Норов
Д.Оюунгэрэл
Д.Жаргалсайхан нар ажиллаж байна.

БМЭН холбооны зорилго нь:
Бельгид ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа байгаа
газарын хууль дvрмийг таниулах,гадаадад Монгол соелоо сурталчилан таниулах,øсвøр vеийнхэнд Монгол эх хэл, ес заншлаа таниулан сурган øвлvvлэх зорилготой юм.

БМЭН холбоо нь байгуулагдсанаар дараах vйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирлээ.Vvнд: Жил бvр Бельги дэх Монголчуудын баяр наадамыг Бельгийн Вант улсад суугаа Монголын ЭСЯ тай хамтран зохион байгуулж ирлээ.Монголчуудын дунд “Хøдøлгøøн -эрvvл мэнд” арга хэмжээний хvрээнд тогтмол 7 хоногт 1 удаа сагсан бøмбøг, ширээний теннис тоглох цаг,7 хоногт тогтмол 1 удаа “Хамтдаа бvжиглэх цаг”арга хэмжээг тогтмол явуулж ирлээ.

Бельгийн аварга шалгаруулах сагсан бøмбøгийн тэмцээн,ширээний теннисны тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж ирлээ.
Шинэ жил,эмэгтэйчvvдийн баяр,хvvхэдийн баярыг жил бvр уламжлал болгон зохион байгуулж,øøрсдийн боломжоороо ажил мэргэжил, авьяасаараа хошуучлагч нарыг шагнан урамшуулж ирлээ.Бельгид ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа байгаа газар нь амьдарч ажиллахад нь туслах зорилгоор Антверпен хотын захиргаатай хамтран янз бvрийн хуулийн зøвлøлгøø,семинаруудыг зохион байгуулж ирлээ.

Олон улсын фестивалиудад Монгол улсаа тøлøøлøн оролцож Монгол соел урлагаа сурталчилж ирлээ.ж нь:
2001онд Антверпен хотод болсон олон улсын фестивальд Бельгийн хаан Filip Moнгол гэрт зочилж Монголын тухай асууж сонирхсон нь бидний хувьд бахархалтай vйл хэрэг байлаа.

Монгол улсаас ирсэн хамтлаг дуучид урлаг спортынхонтой уулзах уулзалт ярилцлагуудыг амжилттай зохиож байлаа.Монголчуудын дунд Сагсан бøмбøгийн , ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирлээ..

Бельги дэх”Хамтын халуун сэтгэлийн” залуучуудын vйл ажиллагааг дэмжиж øвчтэй Эрдэнэцэцэг охинд хандив цуглуулах,
Монгол дахь эмзэг ядуу бvлгийнхэнд хувцас цуглуулж явуулах зэрэг буяны ажилд оролцож ирлээ.Эх хэл соелоо эрхэмлэн залуу vедээ зааж сургах зорилгоор 2011 оноос эхлэн хvvхэдvvдийн дунд Монгол хэлний сургалтыг явуулж,мøн сурагчидаа шатарын хичээлд хамруулж,Бельгид зохиогдож буй янз бvрийн уралдаан тэмцээнvvдэд амжилттай оролцож ирлээ.Бидний зохион байгуулж байгаа vйл ажиллагаа улам чанаржиж олныг хамарсаар байна.

XIV чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

Монгол Улсын
Гадаад Харилцааны Яам
Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын зөвлөл

Британийн Монголчуудын Холбоо

Цахим Өртөө
Холбоо

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Будда продакшн

XIV чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд



rathaus-logo-en
Der Regierende Bürgermeister von Berlin - Senatskanzlei





Tuvd agentur


gobi-logo-en
Gobi Cashmere Europa GmbH


Mongolian Economy сэтгүүл


МҮОНРТ
rat-logo-en
Hotel am Buschkrugpark
Швед Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо
logo-en
Agentur für Unternehmen

logo-en
Mongolei Zentrum Bonn
logo-en
Монос хүнс ХХК