Илтгэлийн удирдамж

NamePster

“Монгол орны хөгжилд“  12 дугаар чуулга уулзалт “ Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” сэдвийн хүрээнд Францын нийслэл Парис хотноо 2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт зохиогдоно.

Удиртгал

Монгол Улсын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ажлыг чанаржуулж, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь туйлын чухал байна. Одоогоор батлагдсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын хэмжээнд тодорхойлсон төслүүдийг хэрэгжүүлэхэд сонирхлын бүлгүүдийн нөр их хөдөлмөр, хамтын ажиллагаа, санхүүжилтийн эх сурвалжуудыг бодитоор судлан тогтоох хэрэгцээ тулгараад байна.

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг гадаадад сурталчлах, тус салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспорт болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувийг нэмэгдүүлэхэд ашиглаж болох гадаад орнуудын туршлагыг судлах, хамтран ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа гадаадад байгаа Монголчууд, мэргэжлийн болон дэмжигч хувь хүмүүс, байгууллагуудтай төр засгаас хамтран үр бүтээлтэй, бизнес загварыг бий болгон ажиллах их боломж байна.

Хүүхэд, залуу үеийнхний бүтээлч сэтгэлгээг багаас нь дэмжин хөгжүүлж, урлаг соёл, бүтээлч салбарыг үйлчилгээ нь зөвхөн тодорхой хүрээний хүмүүст зориулагдах бус, харин иргэн бүр, тэр дундаа бидний хойч үе болсон хүүхэд залуус тэгш хүртэх боломжоор хангагдах нь манай улсын төрийн бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг байх зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь хүүхэд залуус, иргэдийн гоо сайхны мэдрэмж, ёс зүйн хүмүүжилд эерэгээр нөлөөлж, мөн тэдний баялаг бүтээх чадварыг хөгжүүлж, нийгмийн тогтвортой хөгжил, тус салбарын эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

Илтгэлд тавигдах агуулгын шаардлага
Энэхүү чуулга уулзалт нь Монгол оронд эхлэлээ тавиад буй бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд авч хэрэглэж болох хөгжингүй орнуудын дэвшилтэт туршлагад тулгуурлан хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

Иймээс оролцох илтгэлүүд нь Монгол орны бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц, тулгамдсан асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж шийдсэн байх шаардлагатай бөгөөд Монгол орны хөгжилд үр өгөөжөө өгөх үндэслэл, тооцооллыг харуулсан илтгэл байх шаардлагатай.

Эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, улсын байгууллагын ажилтнууд, энтрепренерууд болон гарааны компанийн эзэд, шинийг санаачлагч, оюутан сонсогчид хэн бүхэн чуулганы агуулгын шаардлагад нийцэж буй өөрийн мэргэжил, сэдвийнхээ хүрээнд дэвшүүлэн хийж буй болон хэрэгжүүлж эхэлсэн бүтээл, судалгааны ажлаа ирүүлэхийг урьж байна.

Илтгэлд тавигдах форматын шаардлага
Илтгэлийг Үндсэн илтгэл, Үзүүлэн илтгэл, Илтгэлийн абстракт гэсэн 3 хэлбэрээр хүлээн авна. Илтгэлийг 12 хэмжээний Arial фонтоор Монгол, Англи хэл дээр зөв бичгийн болоод хэл найруулгын шаардлага хангахуйц бичиж ирүүлнэ.

  • Илтгэлийн абстракт нь чуулганы өмнө хэвлэгдэх эмхэтгэлд ашиглагдах ба 500 үгнээс хэтрэхгүй байна. Абстрактад  оршил, хэрэглэсэн арга, үр дүн, дүгнэлт хэсгийг багтаана.
  • Үзүүлэн илтгэл нь чуулганы үеэр илтгэхэд ашиглагдах ба PowerPoint ашиглан 15 минутад багтаан үзүүлэхээр бэлтгэнэ. Үзүүлэн илтгэлд оруулсан зураг-дүрс тод байхын зэрэгцээ үзүүлэн илтгэлийг ирүүлэхдээ илтгэлийн товч нэр болон өөрийн нэр багтаасан байдлаар (IltgelinNer-IltgegchiinNer.ppt) файлаа нэрлэнэ.
  • Үндсэн илтгэл нь чуулганаас гарах илтгэлүүдийн нэгдсэн товхимолд ашиглагдах ба хавсралт материалын хэмжээнээс хамаарч 5-аас 10 нүүр байна.

Илтгэх хэлбэр
Илтгэлийг биеэр эсвэл цахим хэлбэрээр оролцох гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр илтгэж болно. Цахим хэлбэрээр илтгэх тохиолдолд илтгэгч 15 миунтад багтаасан видео бичлэг урьдчилан хийж ирүүлсэн байна. Видео бичлэг хийх боломжгүй тохиолдолд Үзүүлэн илтгэлээ (PowerPoint) дуутай бэлтгэн ирүүлж болно.

Илтгэлийг ирүүлэх хугацаа
Чуулганд илтгэлээрээ оролцохыг хүсэгч нь илтгэлээ Монгол Англи хэл дээр боловсруулан доорхи хугацаанд chuulga@gmail.com, info@md-forum.eu хаягаар ирүүлнэ.

Илтгэлийн хэлбэр   Ирүүлэх хугацаа
Илтгэлийн абстракт 2016 оны 4 сарын 8
Үзүүлэн илтгэл 2016 оны 4 сарын 15
Видео илтгэл (Цахим хэлбэрээр орoлцох тохиолдолд) 2016 оны 4 сарын 20
Үндсэн илтгэл 2016 оны 4 сарын 20

 

Чуулганыг зохион байгуулах баг

ParisIcon2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *