ИЛТГЭЛ БОЛОН ИЛТГЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2017 оны 4-р сарын 6-нд Лондон хотноо зохион байгуулагдах “МОНГОЛЫН БОЛОМЖ” сэдэвт “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” XIII чуулга уулзалтын илтгэлд тавигдах шаардлагууд

Илтгэлийн агуулга:
Илтгэл нь доор дурдсан 3 сэдвийн аль нэгний хүрээнд тухайн салбарын эрх зүйн орчин, зах зээлийн чиг хандлага, өрсөлдөөнт байдал, санхүүгийн таатай болон тааламжтай бус нөхцөл, ажиллах хүчний чадамжит байдал, өөрийн үйл ажиллагаагаараа Монгол орондоо ямар үр өгөөж үзүүлж буй, түүнчлэн Монгол орны хувьд тухайн салбарын амжилттай хөгжүүлэхэд анхаарч хэрэгжүүлүүштэй саналуудыг гаргаж тавьсан байна.
Илтгэлийн агуулга, хамрах хүрээтэй холбоотой дэлгэрүүлэн тодруулах зүйлсийг салбар бүрийн зохицуулагчтай chuulga@gmail.com хаягаар холбогдон авна.

Салбар  Модератор
“Монголын Мега төслүүд”

 

“Хоёр хөрш ба Бид”, 

“Аж үйлдвэрийн тогтвортой хөгжил (ХААн салбар)”

Л.Дуламзул-  Vice President / Structured Finance/SMBC bank, — Advisor to UB municipality

Д.Цэрэнбат-Цахим Өртөө Холбооны тэргүүн

Б.Энхтүвшин-Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн тэргүүн

Хураангуйн (abstract) формат:
– Чуулганы өмнө хэвлэгдэн гарах танилцуулга товхимолд орох 300 үгэнд багтсан хураангуй бичнэ. Үүнд дээр дурдсан санаануудыг багтаан оруулсан байна.
– Хураангуйг Монгол хэлээр Arial фонт, 12 хэмжээтэйгээр
2015 оны 3 дугаар сарын 03 –ны дотор ирүүлнэ.

Илтгэл:
– Илтгэл нь ганцаарчилсан, ижил төрлийн бизнесийн хувьд хамтарсан хэлбэрээр тавигдаж болно
– Чуулган дээр илтгэх үзүүлэн илтгэлээ MS Power Point эсвэл Prezi програм дээр хийнэ;
– Зураг, дүрс тод байхаас гадна ойлгомжтой, гарчиг, тайлбар зэргийг багтаасан байх;
– Илтгэлийн MS Word хэлбэрт оруулан бичсэн 4-5 хуудас текстэн хэлбэрийг 3 дугаар сарын 20 ны дотор chuulga@gmail.com, info@md-forum.eu хаягаар ирүүлсэн байх. Энэ нь чуулганы дараа хэвлэгдэх илтгэлүүдийн нэгдсэн товхимолд болон чуулганы цахим хуудаснаа нийтлэгдэнэ.
– Илтгэлийг хадгалж нэрлэхдээ өөрийн нэр, илтгэх цагаа (хөтөлбөр бэлэн болонгуут илтгэх цаг тодорхой болно) оруулсан байх. Жишээ нь: Tsetsegee_14:30 гэх мэт.

Илтгэгчид:
– Өөрийн тухай танилцуулгыг ирүүлэх. Овог нэр, ажлын газрын хаяг, холбоо барих утас, и-майл, зэрэг цол, эрхэлдэг ажил, ажлын чиглэл, хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м. зүйлсийг товч бөгөөд тодорхой бичиж өөрийн зурагтай хамт ирүүлэх;
– Илтгэлийн гол агуулга, дүгнэлтийг Монгол хэлээр 15 минутад товч тодорхой илтгэж, 15-20 минутын хэлэлцүүлэгт оролцоно;
Илтгэх цагаа хатуу баримтлах. Иймд
o 1PP slide-д 2 минут ойролцоогоор зарцуулах жишээтэй илтгэлээ бэлдэхийг зөвлөж байна.
o Хэт их слайд хийхээс татгалзана уу. Нийтдээ 10-12 слайд хангалттай гэж зөвлөж байна.
– Чуулганд оролцогсдод өөрийн илтгэлээ тарааж болох ба хэвлэхтэй холбоотой асуудлыг илтгэгч өөрөө хариуцна.

Монгол болон бусад гадаад орноос цахим хэлбэрээр оролцогчид:

Чуулганд биеэр хүрэлцэн ирэх боломжгүй илтгэгчдийн хувьд илтгэлээ цахим хэлбэрээр ирүүлэн оролцож болно. Цахим хэлбэрээр гэдэгт илтгэлээ дээрх шаардлагын дагуу бэлдээд илгээх үйл явцаа заагдсан хугацаанд багтаан видео бичлэг эсвэл дуутай power point хэлбэрээр илгээж оролцохыг хэлнэ.
Мөн илтгэгч хүсвээс өөрийн илтгэлийн хэлэлцүүлэгт шууд skype холболтоор оролцох боломжтой

Онлайн хэлбэрээр оролцох илтгэлүүдийн урьдчилсан байдал 4 сарын 20-нд эцэслэгдэн тогтсон байна.
Чуулганыг зохион байгуулах баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *