МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД 7 ДАХ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ЗАР

Британийн Монголчуудын зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” сэдэвт долоо дугаар чуулга-уулзалт 2011 оны 5 сарын 7-ны Бямба гарагт Лондон хотын төв хэсэгт орших Limkokwing University of Creative Tehcnology–ийн Лондон дах салбарын байранд 8:00 – 17:00 цагуудын хооронд зохиогдоно.

Энэ жилийн чуулга уулзалт нь Мэдлэгт суурилсан хөгжил ерөнхий нэрийн дор Хөгжлийн тухай саналууд болон Санхүү эдийн засаг – Мэдээллийн технологи гэсэн 2 салбараар хуралдана.

7-р чуулганы онцлогуудаас:

• Чуулга уулзалтад Герман, Голланд, Ирланд, Монгол, Оросын Холбооны Улс, Польш, Португаль, Швед улсуудаас илтгэгч оролцогчид хүрэлцэн ирж байна.
• Зочин илтгэгчээр Монгол улсаас Шведийн Вант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Энхмандах оролцож Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудалд сэдэвт илтгэл тавина
• Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах хамтран ажиллах зөвлөлөөс чуулганд зориулж 2 сая төгрөгийн тусламж үзүүлж буйн зэрэгцээ уг зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн дарга Ч.Энх-эрдэнэ хүрэлцэн ирж гадаадад суугаа иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй засгийн газрын бодлого чиглэл, “Зөгийн үүр” хөтөлбөрийн талаар танилцуулга хийж гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгууллага холбоодын төлөөлөгчид, иргэдтэй уулзаж ярилцана
• Чуулганы ажиллагаанд Оюу Толгойн ордыг олборлогч Rio Tinto компани ивээн тэтгэгчээр оролцон өөрийн компанийн талаар илтгэл тавьж ажлын байрны танилцуулга сурталчилгаа хийнэ.
• Чуулганд илтгэлээрээ оролцогч зочид Лондонгийн төв хэсэгт байрлах 5 одтой Renaissance Chancery Court зочид буудалд байрлана
• Чуулганд оролцогсод зохион байгуулагч ивээн тэтгэгч нарт зориулсан үдэшлэгт МУГЖ Ч.Бат-эрдэнэ, Энхийн элч дуучин Анхбаяр, Халиунаа нар ая дуугаа өргөхөөс гадна МУГТамирчин, мэрэгжлийн боксийн дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв нарын алдартнууд урилгаар оролцоно. Үдэшлэгийн тасалбарыг чуулганы танхимаас худалдан авч болно.

Британи дах Монгол оюутны Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй Education Fund төслийн хүрээнд чуулганы үеэр Англи хэл дээрхи ном сонин сэтгүүл толь бичиг хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Чуулганыг Монгол Улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо, Их Британи дах Монгол Оюутны Холбооноос хамтран зохион байгуулж байна.

Чуулганы урьдчилсан хөтөлбөрийг энд дарж үзнэ үү

Чуулганы холбогдох бусад мэдээллүүдийг http://chuulgan.blogspot.com хуудаснаас үзэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *