Лондон хотод нийтийн тээврээр зорчихын тулд Oyster картаар зорчих шаардлагатай. Oyster картыг доорх газруудаас 5 паундаар (уг төлсөн 5 паундаа карт ашиглаж дуусмагцаа картаа хүчингүй болгоод мөнгөө буцаан авч болно) худалдаж авч болно.
- Лондонгийн бүх метро, гал тэрэгний буудлууд дээрээс
- Аялал, жуулчлалын төвүүдээс
- Oyster карт борлуулах цэгүүдээс
Анхаарах зүйлс:
- Нийтийн тээвэрт бэлнээр мөнгө төлөх боломжгүй.
- Бүх нисэх онгоцны буудлууд дээр Oyster карт худалдан авах боломжтой.
- Нэг удаагийн автобусны билетний үнэ 1.50 паунд. 1 цагийн дотор дараагийн автобусанд үнэгүй сууж болно. Нэг удаагийн метроны үнэ оргил цаг, байрлах бүсээсээ хамаараад 2.40-с дээшээ үнэтэй.
- Зөвхөн автобусаар өдөрт олон удаа явах бол өдрийн 5 паундны Daily Trum and Bus гэсэн карт байдаг. Үүнийг Oyster карт борлуулдаг бүх газраас авч болно.
- 7 хоног болон түүнээс дээш хонохоор бол 7 хоногийн автобусны карт 21.20 паундаар эсвэл 7 хоногийн автобус, метро, гал тэрэгний карт 33 паундаар худалдаж авч болно. Эдгээр картыг Oyster карт борлуулдаг бүх газраас авч болно.
Чуулганы зочид төлөөлөгчдөд зориулан боловсруулав
Б.Уугангэрэл, Цахим Өртөө Холбоо