UPDATE 2019.01.15:
Монгол орны хөгжилд XV чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ ирүүлэх хугацааг сунгаж өгөөч хэмээсэн хүсэлт олноор ирж буйг XV чуулганы зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрээр харгалзан үзэж илтгэлчээр оролцох хүсэлт, гол агуулга, хөндөж буй асуудал, санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүйг хүлээн авах хугацааг 2019 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл сунгаж байна.
“Монгол орны хѳгжилд” XV чуулга уулзалт
“Эрүүл Мэнд, Тогтолцоо”
Польш улс, Варшав хот
„Монгол орны хегжилд чуулга уулзалт нь 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа бѳгѳѳд 15 дахь удаагаа Польш улсын нийслэл Варшав хотноо “Эрүүл мэнд, тогтолцоо” сэдвийн хүрээнд 2019 оны 5 сарын 10-д зохигдох болсныг Та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэхүү чуулга уулзалт нь Хилийн чанадад ажиллаж амьдарч буй судлаач, эрдэмтдийн судалгааны ажлаа танилцуулах, санал бодлоо илтгэх индэр болохын сацуу сүүлийн жилүүдэд тус чуулганаас гаргасан зөвлөмж, шийдвэрээ Монгол Улсын төр засгийн байгууллагуудад хүргүүлж байгаа билээ.
Энэ удаагийн чуулга, уулзалт “Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болох бөгөөд дараахи үндсэн дэд сэдвүүдтэй байх юм.
Дэд сэдвүүд
1. Эрүүл мэндийн тогтолцоо, алсын хараа
2. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын туршлагууд, шинэ технологи, судалгааны асуудлууд
3. МУАУ брэнд, Эрүүл мэндийн аялал жуулчлал
Дээрхи сэдвүүдийн хүрээнд эрдэмтэн судлаач Та бүхнийг судалгаа шинжилгээний ажлуудаа танилцуулж илтгэлээ танилцуулахыг урьж байна.
Илтгэл нь дээр дурдсан гурван дэд чиглэлээр Монгол Улсын болон дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт, ирээдүйн чиг хандлага, төрийн бодлого, анагаах ухааны дэвшилтэт арга туршлага, технологийн шийдлүүд зэрэг сэдвүүдийг хамарсан агуулгатай байвал зохино.
Иймд эмч, эрдэмтэн судлаачид, шинжээч оюутан, судлаач Та бүхэн чуулганы агуулга шаардлагад нийцэж болох судалгааны ажил, хэрэгжүүлж буй ажил бүтээлээ ирүүлж өргөнөөр оролцоохыг урьж байна.
Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлт ирүүлэх хугацаа
Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоо, түүнийг сайжруулах арга замыг шийдэх чухал санал санаачилга агуулсан байна. Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, өөрийн илтгэлийн гол агуулга, хүрээ, хөндөж буй асуудалд дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүйг Монгол, Англи хэл дээр бэлтгэн 2019 оны 2 сарын 1-ний дотор chuulga@gmail.com хаягаар ажлын хэсэгт ирүүлнэ. (Update хугацааг сунгуулах хүсэлт олон ирж буйг харгалзан 2019.01.15 ааас 2019 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл сунгав)
Мөн илтгэлийн хамт дараах танилцуулгыг бичиж ирүүлнэ уу.
Үүнд: Овог нэр, эрдмийн зэрэг цол, өөрийн зураг, ажлын газрын хаяг, холбогдох утас, и-мэйл хаяг эрхэлдэг ажил, ажлын чиглэл, хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м.
15-р чуулганыг зохион байгуулах баг ирүүлсэн илтгэлүүдтэй 2018 оны 2 сарын 15-ны дотор танилцаж, хариуг илгээх бөгөөд сонгогдсон илтгэгчийн буудлын зардлыг чуулганы зохион байгуулах багаас хариуцах болно.
Тус чуулганд оролцогчоор оролцох хүсэлтэй хүмүүс Бүртгүүлэх хэсэг үрүү орж бүртгүүлнэ үү. Бүртггэлийн хураамж 25 евро түүнтэй тэнцэх польшийн злот байна. Илтгэгчид чуулганы бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
15-р чуулганыг зохион байгуулах ажлын алба.
Huuy 1.15 naa hedhen honog sungachyaa unuudur l mdekee
Хугацааг 2 сарын 25 хүртэл сунгасан болно. Хүсэлтээ хугацаанд багтааж ирүүлэхийг хүсье
Хүндэтгэсэн
Сайх байн уу ? Миний бүртгэлийг шалгаад хариу өгөөч. Би өнөөдөр амжиж явууллаа. Гуйж байна.
15 дугаар Чуулга уулзалтын хөтөлбөр хайгаад олсонгүй, тавигдсан уу? Баярлалаа.