Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ ирүүлэх хугацааг сунгаж өгөөч хэмээсэн хүсэлт олноор ирж буйг XV чуулганы зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрээр харгалзан үзэж илтгэлчээр оролцох хүсэлт, гол агуулга, хөндөж буй асуудал, санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүйг хүлээн авах хугацааг 2019 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл сунгаж байна.
“Монгол орны хѳгжилд” XV чуулга уулзалт
“Эрүүл Мэнд, Тогтолцоо”
Польш улс, Варшав хот
Дэд сэдвүүд
1. Эрүүл мэндийн тогтолцоо, алсын хараа
2. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын туршлагууд, шинэ технологи, судалгааны асуудлууд
3. МУАУ брэнд, Эрүүл мэндийн аялал жуулчлал
Эрдэмтэн судлаачид, эмч, шинжээч оюутан Та бүхэн чуулганы агуулга шаардлагад нийцэж болох судалгааны ажил, хэрэгжүүлж буй ажил бүтээлээ ирүүлж өргөнөөр оролцоохыг урьж байна.
Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, өөрийн илтгэлийн гол агуулга, хүрээ, хөндөж буй асуудалд дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүйг Монгол, Англи хэл дээр бэлтгэн 2019 оны 2 дугаар сарын 1-ний дотор chuulga@gmail.com хаягаар ажлын хэсэгт ирүүлнэ.
Мөн илтгэлийн хамт дараах танилцуулгыг бичиж ирүүлнэ уу.
Үүнд: Овог нэр, эрдмийн зэрэг цол, өөрийн зураг, ажлын газрын хаяг, холбогдох утас, и-мэйл хаяг эрхэлдэг ажил, ажлын чиглэл, хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м.
15-р чуулганыг зохион байгуулах баг ирүүлсэн илтгэлүүдтэй 2018 оны 2 сарын 15-ны дотор танилцаж, хариуг илгээх бөгөөд сонгогдсон илтгэгчийн буудлын зардлыг чуулганы зохион байгуулах багаас хариуцах болно.
15-р чуулганыг зохион байгуулах ажлын алба.
Энэ бүхний гол зорилго нь бусад улсуудын хөгжлийг дэмжих болон туслах явдал, харин худалдааны арга зам бол байнга төрийн үүрэг мэт байсан, гэвч зөвхөн төрд бүх юмаа найдаж болохгүй, хүмүүс өөрсдөө мөнгө олох хэрэгтэй. Миний бодлоор https://www.avatrade.mn/ -д оролцвол гайгүй сайн орлого олж болно. Биткоин болон бас бус арилжааны активууд энд бий шүү.