“Монгол орны хөгжилд“ Есдүгээр чуулга уулзалт “ Инноваци ” сэдвийн хүрээнд Их Британийн нийслэл Лондон хотноо 2013 оны 6 сарын 1-ны Бямба гарагт зохиогдоно.
Сэдвийг сонгох үндэслэл
Монголд Инновацийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдсэн
Улс орны урт хугацааны хөгжлийн нэгэн гол хүчин зүйл нь инноваци. Монгол улсад Инновацийг дэмжин хөгжүүлэх, мэдлэгийн эдийн засаг, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхээр бодлогын түвшинд нэлээн ажлууд хийгдэж эхэлжээ. Тухайлбал, “Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэл” тодорхойлсон баримт үйлдэгдсэн ба “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Засгийн газраас хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийн жагсаалт” гарсан ба “Инновацийн тухай хууль”-ийг 2012 оны 5 сарын 22 нд баталсан. . Түүнчлэн “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдан Шинжлэх Ухааны паркийг Монгол улсын 5 бүсэд байгуулан хөгжүүлэхээр төлөвлөж байна.2 Цаашилбал, инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх “Венч сан” бий болгон “гарааны компани”-удыг (start-up) дэмжих, хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулахаар болжээ.
Ийнхүү Монголд үндэсний инновацийн тогтолцоо үүсэн бий болох хууль эрх зүйн орчин бүрдсэн ба хөгжингүй орнуудын технологи дамжуулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, мэдлэгийг солилцох сүлжээг өргөтгөх эхлэл тавигдсан байна.
Илтгэлд тавигдах агуулгын шаардлага
Энэхүү чуулга-уулзалт нь Монгол орны хөгжилтэй уялдан эхэн үеийн инноваци3 буюу дэвшилтэт инноваци, хөгжингүй орнуудын дэвшилтэт технологи, технологи дамжуулалтыг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжсэн байх, бизнесийн болоод төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулах нийгмийн инновацид чиглэнэ.
Иймээс Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц, тулгамдсан асуудлыг хөндсөн, ногоон хөгжлийг дэмжсэн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж шийдсэн Инноваци байх шаардлага буюу баялаг болгон хэрэгжүүлэх үйл явц, шинэ, шинэлэг санаачилга, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн Монгол орны хөгжилд үр өгөөжөө өгөх үндэслэл, тооцооллыг харуулсан илтгэлийг сонгон шалгаруулна.
Эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, улсын байгууллагын ажилтанууд, энтрепренерууд болон гарааны компанийн эзэд, шинийг санаачлагч, оюутан сонсогчид хэн бүхэн чуулганы агуулгын шаардлагад нийцэж буй өөрийн мэрэгжил, сэдвийнхээ хүрээнд дэвшүүлэн хийж буй болон хэрэгжуүүлж эхэлсэн бүтээл, судалгааны ажлаа ирүүлэхийг урьж байна.
Илтгэлд тавигдах форматын шаардлага
Илтгэлийг Үндсэн илтгэл, Үзүүлэн илтгэл, Илтгэлийн абстракт гэсэн 3 хэлбэрээр хүлээн авна. Илтгэлийг 12 хэмжээний Arial фонтоор Монгол, Англи хэл дээр зөв бичгийн болоод хэл найруулгын шаардлага хангахуйц бичиж ирүүлнэ.
- Илтгэлийн абстракт нь чуулганы өмнө хэвлэгдэх эмхэтгэлд ашиглагдах ба 500 үгнээс хэтрэхгүй байна. Абстрактад оршил, хэрэглэсэн арга, үр дүн, дүгнэлт хэсгийг багтаана.
- Үзүүлэн илтгэл нь чуулганы үеэр илтгэхэд ашиглагдах ба PowerPoint ашиглан 15 минутад багтаан үзүүлэхээр бэлтгэнэ. Үзүүлэн илтгэлд оруулсан зураг-дүрс тод байхын зэрэгцээ үзүүлэн илтгэлийг ирүүлэхдээ илтгэлийн товч нэр болон өөрийн нэр багтаасан байдлаар (IltgelinNer-IltgegchiinNer.ppt) файлаа нэрлэнэ.
- Үндсэн илтгэл нь чуулганаас гарах илтгэлүүдийн нэгдсэн товхимолд ашиглагдах ба хавсралт материалын хэмжээнээс хамаарч 5-аас 10 нүүр байна.
Илтгэх хэлбэр
Илтгэлийг биеэр эсвэл цахим хэлбэрээр оролцох гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр илтгэж болно. Цахим хэлбэрээр илтгэх тохиолдолд илтгэгч 15 миунтад багтаасан видео бичлэг урьдчилан хийж ирүүлсэн байна. Видео бичлэг хийх боломжгүй тохиолдолд Үзүүлэн илтгэлээ (PowerPoint) дуутай бэлтгэн ирүүлж болно.
Илтгэлийг ирүүлэх хугацаа
Чуулганд илтгэлээрээ оролцохыг хүсэгч нь илтгэлээ Монгол Англи хэл дээр боловсруулан доорхи хугацаанд chuulga@gmail.com хаягаар ирүүлнэ.
Илтгэлийн хэлбэр | Ирүүлэх хугацаа |
Илтгэлийн абстракт | 2013 оны 4 сарын 10 |
Үзүүлэн илтгэл | 2013 оны 4 сарын 20 |
Видео илтгэл (Цахим хэлбэрээр орoлцох тохиолдолд) | 2013 оны 5 сарын 10 |
Үндсэн илтгэл | 2013 оны 5 сарын 10 |
Илтгэлийг шалгаруулах
Ирүүлсэн илтгэлүүдийг Чуулганыг зохион байгуулах баг 4 сарын 15-ны дотор сонгон шалгаруулж 12 илтгэлийг чуулганд биечлэн тавиулах ба бусад илтгэлээс сонгон чуулганаас хэвлэн гаргах товхимолд оруулах болно.
Илтгэл боловсруулах явцад ашиглах Ииновацитай холбогдолтой материалууд
• УИХ хурлаас батлан гаргасан Инновацийн тухай хууль – http://www.legalinfo.mn/law/details/8668
• Хавсралт 1-д 8 дахь удаагийн чуулга-уулзалтын оролцогч Ж.Баасандуламын илтгэлд тулгуурлан бэлтгэсэн Инновацийн тухай танилцуулга.
• www.md-forum.eu хуудсанд тавигдах холбоосууд
Зохион байгуулах комиссийн бүрэлдэхүүн, хариуцсан чиглэлүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Чуулганыг зохион байгуулах баг
chuulga@gmail.com