Чуулганд тавигдах илтгэлийн сэдэв багтаамжийн талаар

Өндөр технологийн салбарын хөгжлийн гол суурь болох entrepreneurship, R&D, венч капитал, төрийн харилцан уялдаа, хамтын ажиллагаанаас хамааран тухайн орны өндөр технологийн салбарын амжилт тодорхойлогддог нь бусад орны арга туршлагаас ажиглагдаж байна. Тиймээс Монголд яг одоо тулгараад байгаа доор дурдсан дөрвөн асуудал нь зайлшгүй шийдэх ёстой асуудлуудад тооцогдож буй. . Эдгээр асуудлуудыг хөндөн чуулганы тодорхойлсон дэд сэдвүүдээр өгүүлэл хүлээн авч байна.

Монголын өндөр технологийн тулгарсан асуудлууд:

  • Өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжүүлэх оновчтой дэд бүтцийн нэг гэж үздэг Шинжлэх Ухааны паркыг Монгол улсад хөгжүүлэх тухай;
  • Өндөр технологи, инновацийн төсөл, үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмжихэд чиглэсэн венч капиталын санг хэрхэн байгуулж ажиллууллах тухай. Уг хүрээнд, инновацийн хууль, венч капиталын сангийн эрх зүйн асуудал зэргийг хэрхэн зохион байгуулж ажиллуулдаг талаар, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил болон төрд өргөх тодорхой санал;
  • Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хуулийн дагуу өөрсдийн бий болгосон зах зээлийн шаардлага хангасан, эрэлттэй байгаа үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах зорилгоор дэргэдээ компани байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгдөг. Үүнтэй холбоотойгоор Европын их сургуулийн старт-ап компаниуд хэрхэн ажилладаг, санхүүждэг, орлого ашгаа хуваарилдаг, холбогдох дүрэм журмын тухай;
  • Монголын өндөр технологийн дэд салбаруудыг тодорхойлох арга зам. Үүнтэй уялдан холбогдох технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвартай эсэх, зах зээлийн судалгаа, гол өрсөлдөгчид, хамтран ажиллагчидтай ямар бодлогоор ажиллах зэрэг технологийн форсайт, зах зээлийн форкаст хийж хөрөнгө оруулалт, судалгаа, үйлдвэрлэлийн бодлого, стратеги боловсруулах тухай;

Эдгээр тулгамдсан асуудлуудыг дараах сэдвүүдийн дор хөндсөнөөр Монголын их сургуулийн судлаачид, хөрөнгө оруулагчид, засгийн газарт зөв, цэгцтэй ойлголт өгч, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад хувь нэмэр оруулах юм.

 

Холбогдох сэдвүүд

Доор дурьдагдсан болон бусад холбогдох сэдвийн дор өгүүлэл сонгон шалгаруулж авна. Заавал дурьдсан сэдвийг хөндөх албагүй хэд хэдэн дэд сэдвийг зэрэг хөндсөн төдийгүй өөр дурьдагдаагүй сэдвийг оруулж болно.

 A. Өндөр технологийн аж үйлдвэр ба entrepreneurship:

  1. Технологийн чиглэлээр шинээр байгуулагдаж буй компанитай (start-up company) холбогдох асуудлууд, бусад орны туршлаганд тулгуурлан хөгжүүлэх арга;
  2. Олон улсын түвшинд өрсөлдөх өндөр технологийн компани байгуулах арга:
    1. Өндөр технологийн салбарт шаардлагатай хүний нөөц, түүнийг хөгжүүлэх;
    2. Дотоодын болон гадаадын зах зээлд инновацаар өрсөлдөх боломж, шаардлагатай хууль эрх зүйн орчин;
    1. Монголын өндөр технологийн салбарт аутсорсингийн гүйцэтгэх үүргийг өндөрсгөх;
    2. Өндөр технологийн салбарын гол цөм болох инновацийг бусад орны туршлаганд тулгуурлан хөгжүүлэх.
  1. Шударга өрсөлдөх чадвартай бизнесийн эрүүл орчин, хамтын ажиллагаа
  2. онголын өндөр технологитой холбогдох компаниудын өнөөгийн байдал, хэтийн төлөв;

Б. Өндөр технологийн аж үйлдвэр ба R&D:

  1. Өндөр технологийн салбарт (өөрийн ажиллаж суралцаж буй чиглэлийн хшүнээндээ ярьж болно) их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын оролцох оролцоо, хамтын уялдаа, хэтийн төлөв;
  2. Олон улсын өндөр технологийн салбарын R&D-гийн ерөнхий стратеги, гүйцэтгэх үүрэг; Монголын тохиолдолд анхаарах зүйлсийг дурдах
  3. Инкубатороос зах зээлд амжилттай өрсөлдөх чадвартай компанийг бий болгосон туршлагууд;
  4. Монголын инкубатороос болон судалгаа шинжилгээнээс төрж буй компаниудын ололттой болон сул талууд, цаашид хөгжүүлэх стратеги;
  5. R&D-ийн хөгжилд шаардлагатай хууль эрх зүйн орчин.

В. Өндөр технологийн аж үйлдвэр ба санхүү, менежмент:

  1. Өндөр технологийн хөрөнгө оруулагчид, вэнч капиталын тогтолцоо;
  2. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, хууль эрх зүйн орчин г.м нөхцлийг бүрдүүлэх төр засгийн оролцоо, дэмжлэг;
  3. Судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төрийн өндөр технологийн салбарын оролцоо, тэдний хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв;
  4. Өндөр технологийн салбарыг амжилттай байгуулах шаардлагууд, орчин нөхцөл, стратеги;
  5. Олон улсын өндөр технологийн аж үйлдвэрийн чиг хандлагад тулгуурлан, Монгол орны өндөр технологийн салбарыг өргөжүүлэх стратеги

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *