2022 оны 7 сарын 3-ны Бямба гарагт Улаанбатаар хотноо МУИС-н номын сангийн хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдах 17-р чуулган нь “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган” сэдвийн дор зохион байгуулагдана.
Энэ удаагийн чуулганаар мэдээлэл техонолгийн чиглэлээр гадаад, дотоодод ажилллаж суралцаж буй мэргэжил нэгт залуус оролцож энэ салбарын хүрээн дэх
- Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,
- Хилийн чанад дахь Монголчууд төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр авахад тулгарч буй бэрхшээл ба боломжууд,
- Өгөгдлийн засаглал ба тусгаар тогтнол,
- Мэдээллийн аюулгүй байдал
- Технологийн салбар дахь хүний нөөцийн асуудлууд сэдвүүдээр санал бодлоо солилцоно.
Хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.
Цахим эринд мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй та бүхнийг чуулганд өргөнөөр оролцож, танилын хүрээгээ тэлж, салбарын ололт амжилт, сорилт бэрхшээлийг хамтдаа хэлэлцэхийг урьж байна.
XVII чуулганы зохион байгуулах баг