МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ


“Монгол орны хөгжилд”
Оюутны Эрдэм Шинжилгээний анхдугаар бага хурал “Инноваци-Ногоон Хөгжил” сэдийн хүрээнд Цахим Өртөө Коллеж дээр 2013 оны 4-р сарын 19-нд амжиллтай зохион байгуулагдлаа.

Уг хуралд нийт 4 сургуулийн 15 оюутан багийн болон бие даан судалсан судалгааны ажлаа танилцуулсан ба нийт 9 илтгэл хэлэлцэгдэв. Илтгэлүүд нь ногоон хөгжлийг төлөвшүүлэх, хүмүүсийн зан үйлд нөлөөлөн байгальд ээлтэй хэрэглээг заншуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, усны бохирдлыг багасгах болон эрх зүйн хувь ямар шинэчлэл хийж ногоон хөгжлийг дэмжиж болох талаар зэрэг өргөн хүрээг хамарсан, Монгол оронд хэрэгжүүлэх боложтой шинэлэг санаа, санаачлагуудыг агуулсан байлаа.

Энэхүү хурал нь Их Британийн нийслэл Лондон хот болон ЕХ-ны улсуудад ээлжлэн уламжлал болон зохион байгуулагддаг “Монгол Орны Хөгжилд“ чуулга уулзалттай уялдан зохион байгуулагдаж байгаараа онцлог ба уг хурлаас шалгарсан бүтээлийг Лондон хотноо 2013 оны 6-р сарын 1-д болох IX чуулга уулзалтанд хэлэлцүүлэх боломжийг олгож байна.

Тус анхдугаар хурлыг Цахим Өртөө Коллеж, Байгаль Хамгаалах Сан,  Британийн Монголчуудын Холбоо, Европ-Монголын нийгэмлэг, Шинэ-Монгол сургууль, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Оюутны Хобоо зэрэг байгуулагууд хамтран зохион байгуулсан ба зохион байгуулагч байгууллагын төлөөлүүд, эрдэмтэн багш нар илтгэлийн агуулга, ач холбогдол, илтгэгчийн ур чадвар,  бүтээлийн бичиглэл, ишлэл зэрэг олон улсын эрдэм шинжилгээний ажилд тавигддаг стандарт шаарлагын дагуу үнэлэн, дүгнэж бүтээлүүийг шалгарууллаа.

Шалгаруулалтын дүнд:

Нэгдүгээр байр: “Бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдал усны бохирдолыг бууруулсан туршилтын дүн”, МУИС-ББС-ийн 4-р дамжааны оюутан Ж.Гандолгор,

Хоёрдугаар байр: “Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал ус, лагнаас химийн элемент хромыг авч дахин ашиглах боломжийн судалгаа”, ШУТИС-МИС-ийн 4-рдамжааны оюутан И.Шинэбаяр,

Гуравдугаар байр: “Улаанбаатар хотын зарим орон сууцны айл өрхийн ус болон цахилгаан хэрэглээний дундаж төлбөрийн дүнг мэдээлэн хэмнэлттэй зан үйлийг төлөвшүүлэх нь”, ЭМШУИС-ийн оюутнууд А.Алтангэрэл, Н.Аюурзана, М.Болормаа, Г.Насантогтох, Г.Сувдаа,

МОХ-ы тусгай шагнал: “Ногоон эрх зүй – Ногоон хөгжил”, МУИС-ХЗС-ийн 5-р дамжааны оюутан М.Цэнд-Очир нар тус тус эзэллээ.

Шалгарсан судлаач оюутан, багт шагналыг 2013 оны 4-р сарын 27-д болох Цахим Өртөө Сургууль ерөнхий  ивээн тэтгэгчээр оролцож буй  “Боловсрол Шинэчлэл 2013” үзэсгэлэнгийн үйл ажиллагаан дээр гардуулан өгнө.

№  Нэр Сэдэв Сургууль
1 А.Баярчимэг, Б.Сугарсүрэн, Т.Цэрэндорж. Ногоон хөгжил-Сэргээгдэх эрчим хүч МУИС-ЭЗС
2 А.Алтангэрэл, Н.Аюурзана, М.Болормаа, Г.Насантогтох, Г.Сувдаа. Улаанбаатар хотын зарим орон сууцны айл өрхийн ус болон цахилгаан хэрэглээний дундаж төлбөрийн дүнг мэдээлэн хэмнэлттэй зан үйлийг төлөвшүүлэх нь ЭМШУИС
3 М.Цэнд-Очир Ногоон эрх зүй – Ногоон хөгжил МУИС-ХЗС
4 А.Анхбаяр Монголын бэлчээрийн эрх зүйн асуудал-Ногоон хөгжил МУИС-ХЗС
5 Г.Давааням Уул уурхайн салбар дахь хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага, хэрэгжүүлэх арга зам МУИС-ХЗС
6 Н.Норовсамбуу Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй болгох тогтолцоо МУИС-ХЗС
7 Ж.Гандолгор Бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдал усны бохирдолыг бууруулсан туршилтын дүн МУИС-ББС
8 И.Шинэбаяр Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал ус, лагнаас химийн элемент хромыг авч дахин ашиглах боломжийн судалгаа ШУТИС-МИС
9 М.Мөнхжаргал Инноваци-Ногоон хөгжил УА

 

  .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *