Гадаад Харилцааны Яамнаас санаачилан хийж буй Хилийн чанад дах Монголчуудын холбоодын “ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУД- ЭХ ОРОНДОО” анхдугаар чуулган, Британийн Монголчуудын санаачилгаар үүссэн “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” 10-р чуулганууд “БҮТЭЭМЖИТ ХАМТЫН АЖИЛЛАГАА“ сэдвийн дор Улаанбаатар хотноо 2014 оны 9 сарын 18-д нэгдэн зохион байгуулагдана.
НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
8:00 – 9:00 | Бүртгэлийн ажиллагаа, угтан авалт |
9:00 – 9:10 | “ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУД- ЭХ ОРОНДОО” анхдугаар чуулга уулзалтыг нээж, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар үг хэлнэ |
9:10 – 9:20 | Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ |
9:20 – 9:30 | Монгол Улсын Их хурлын даргын мэндчилгээ |
9:30 – 9:40 | Консулын газрын захирал Ш.Сүхбаатар мэдээлэл хийнэ. |
9:40 – 10:00 | Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан ТББ-уудын талаархи нэгдсэн танилцуулга мэдээлэл – Н.Номун-Эрдэнэ, Европ Монголын Нийгэмлэгийн тэргүүн, Цахим Өртөө Холбоо ТББ-н УЗ-н дэд дарга |
10:00 -10:20 | Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын асуудалд – Др М.Саруул-Эрдэнэ АНУ дах Монгол Соёлын төвийн тэргүүн, Цахим Өртөө Холбоо ТББ-н гишүүн |
10:20-10:40 | Давхар харьяалал бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд –Д.Үүрцайх, Цахим Өртөө Холбоо ТББ-н гишүүн |
10:40-10:50 | Төрийн байгууллагууд ба Гадаадад буй Монголчуудын Холбоод, ТББ-дын хамтран ажиллах тогтолцоо – Д.Цэрэнбат, Цахим Өртөө Холбоо ТББ-н Тэргүүн |
10:50-11:10 | Монгол Улсын Ерөнхий сайд төлөөлөгчдөд хандан үг хэлж, мэдээлэл хийнэ. |
11:10-11:30 | Цайны завсарлага – Хэвлэл мэдээллийн хэсэг |
11:30-13:00 | Асуулт хариулт-чөлөөт хэлэлцүүлэг |
13:00-14:00 | Үдийн зоог |
14:00-14:10 | “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтыг нээж “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат үг хэлнэ |
14:10-17:10 | Салбар хуралдаанууд: 1. Өндөр технологи 2. Шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн танин мэдэхүй 3. Нийгмийн эрүүл мэнд 4.Бизнес эрхлэлт 5. Урлаг Соёлын менежмент |
17:10-18:30 | Салбар хуралдааны дүнг нэгтгэж, нэгдсэн зөвлөмжийг танилцуулна. |
18:30-18:40 | Нийт төлөөлөгчид зураг авахуулна. |
19:00-21:00 | Гадаад харилцааны сайд зоог барина. |
Ерөнхий танилцуулга.
Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дахь хэсгийн 5.11, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 261 дүгээр зүйлд гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, энэ хүрээнд гадаад дахь монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжин, Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааг нь шинэ шатанд гаргах, улмаар хамтын ажиллагаа, арга хэмжээний хөтөлбөр гарган ажиллах зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор хилийн чанадад суугаа Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.
Гадаадын 100 гаруй оронд Монгол Улсын 113 000 иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэдний сайн дурын үүсгэл санаачлагаар 64 холбоо, нийгэмлэг, оюутны холбоо байгуулагдаж 16 оронд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид гадаад улс руу суралцах, хөдөлмөр эрхлэх, удаан хугацаагаар оршин суух, зорчих иргэдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Монголчуудын үүсгэл санаачлагын холбоо нийгэмлэгийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, уялдааг хангах, хамтран ажиллах боломж, арга зам, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагаагаа тууштай эхлүүлэхэд энэхүү анхдугаар чуулга уулзалтын гол зорилго орших юм.
“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт
Энэхүү чуулган нь 2005 онд Лондон хотноо анх зохион байгуулагдаж, тасралтгүй өргөжин тэлсээр, хөгжингүй оронд ажиллаж, суралцаж буй Монгол төдийгүй Монголыг сонирхогч гадаадын судлаачид эрдэмтэдийн оюуны чуулган болж хэлбэршин тогтоод буй. 9 жил хилийн чанадад зохиогдсон энэхүү чуулган 10 жилийн ойгоо эх орондоо, гадаадад ажиллаж суралцаж буй Монголчуудтайгаа хэрхэн үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж болохыг харуулсан хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Цахим Өртөө Холбоо нь энэхүү чуулганыг үүссэн цагаас нь Британийн Монголчуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд 10-р чуулганыг зохион байгуулах гол байгууллагаар ажиллаж байна.
“Бүтээмжит хамтын ажиллагаа” нэгдсэн чуулган.
Гадаад харилцааны яам- “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас эдгээр чуулгануудын зорилго чиглэл нийлж буй тул хоёр чуулганыг хамтад нь “Бүтээмжит хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулахаар шийвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзсэн билээ.
Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулалтыг ГХЯ, илтгэгчид, илтгэлийн агуулгыг “Цахим Өртөө Холбоо” ТББ голлон хариуцаж, нягт хамтран ажиллаж байна.
Чуулганыг зохион байгуулах нэгдсэн баг*
Гадаад Харилцааны Яамыг төлөөлж | Цахим Өртөө Холбоо ТББ-г төлөөлж |
• ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар • ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Н.Батаа • ГХЯ-ны Консулын газрын 3-р нарийн бичгийн дарга С.Энхцэцэг • ГХЯ-ны Консулын газрын 2-р нарийн бичгийн дарга А.Ариун • ГХЯ-ны Консулын газрын атташе Х.Хос-Эрдэнэ |
• Д.Цэрэнбат – Цахим Өртөө Холбоо ТББ-н тэргүүн • Ч.Лодойравсал – Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-н дарга • Ц.Базаррагчаа – Цахим Өртөө Холбоо ТББ-н гишүүн • А.Булган – Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-ын гишүүн |
*Нэгдсэн баг нь ажил үүргийн чиглэлийг хариуцсан дэд багуудыг үүсгэн ажиллана
_______________________________________________________
“ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУД- ЭХ ОРОНДОО”
Монголчуудын Холбоодын анхдугаар чуулган
Монголчуудын Холбоодын анхдугаар чуулганы хүрээнд доорхи үндсэн 3 илтгэл тавигдана
• Илтгэлүүдийг доорхи нэр дурдсан илтгэгч нар илтгэнэ
• Илтгэлийн бэлтгэл ажлын хүрээнд ГХЯамны зүгээс бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллана
• Илтгэлүүд нь сэдвийн хүрээн дэх нийтлэг асуудлуудыг тусгасан, шийдэх арга замыг санал болгосон, хамтын оролцоог бий болгосон байна
• Илтгэлиийн сэдэв агуулгын хүрээнд санаа бодлоо илэрхийлэн хамтран ажиллахыг хүсэгчид үндсэн илтгэгч нартай холбогдон ажиллаж болно
Чуулганы үеэр Гадаадад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, холбоодын танилцуулгыг харуулсан зурагт мэдээллийн самбар ажиллуулах тул холбоодын удирдлагууд өөрсдийн холбоодын талаар товч танилцуулга, зурагт мэдээллийг 2 ширхэг А4 хуудасны хэмжээнд багтаан илтгэгч Н.Номун-Эрдэнэ. ГХЯамны консулын газрын 3-р нарийн бичгийн дарга C.Энхцэцэг нарт ирүүлнэ үү.
_______________________________________________________
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” 10 дугаар чуулга уулзалт
10-р чуулганаар доорхи салбар хуралдаанууд зохион байгуулагдана.
• Илтгэлүүдийг тодорхой сэдийн хүрээнд багаар бэлтгэн боловсруулж багаар илтгэнэ.
• Салбар хуралдаан бүрийн үргэлжлэх хугацаа 3 цаг байна
• Салбар хуралдаанаар тавьж хэлэлцүүлэх илтгэлийн агуулга хамрах хүрээ, салбар хуралдааны зохицуулагчид болон одоогоор бүрдсэн багийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна.
• Салбар хуралдаанд оролцох сонирхолтой хүмүүс тухайн салбар хуралдааны удирдагчтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллах боломжтой
Нийгмийн Эрүүл мэнд салбар хуралдаан
Дэд сэдэв “Эрүүл орчин-эрүүл монгол хүн”
Агуулга. Монголын томоохон хотуудад орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудлын нэг болоод байна. Сүүлийн 10 гаруй жилд хотжилттой холбоотой хүн амын бөөгнөрөл эрс нэмэгдснээр агаар, хөрс, ус ихээр бохирдож эдгээрт агуулагдах химийн бодисын хэмжээ ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэт дахин ихэсч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Үүнтэй холбоотой өвчлөл, хөдөлмөрийн чадварын алдалт, нас баралт, ялангуяа эрт нас баралт нэмэгдэж буй нь улс орны эдийн засаг төдийгүй өрхийн эдийн засагт томоохон хохирол учруулж буй. Энэ нь цаашилбал Монголын ирээдүй болох хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байна.Ийнхүү орчны, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол Монголын эрүүл иргэд гэж үгүй болох аюул тулгарч байна. Энэхүү салбар хуралдаан нь дээрх асуудлуудыг хөндөж гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэд, Монголдоо буй холбогдох яам тамгын газар болон судалгаа шинжилгээний байгууллагын ажилтнууд хамтарсан илтгэл тавьж орчны бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой зохион байгуулагдана.
Салбар хуралдааны удирдагч: Др Ц.Базаррагчаа, (bazra4@yahoo.com) Улаанбаатар
Багийн гишүүд:
С.Цэгмид, АУ-ны доктор, ОХУ
А.Энхжаргал, ШУ-ны мастер (MSc), Малайзи
Б. Сувд, ЭМШУИС-ийн докторант
Б.Ундармаа, АУ-ны доктор, Япон
Д.Баярсайхан, ДЭМБ, Женев
Ш.Энхцэцэг, ДЭМБ-ын Орчин ба Эрүүл мэндийн Европын төв, Бонн, Герман
Л. Оюунтогос, ДЭМБ, Лаос
Ш.Уранцэцэг, ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Н.Цогзолмаа, ЭМЯ-ны Химийн бодисын аюулгүй байдлын
Өндөр болон Мэдээлэл Холбооны Технологи
Дэд сэдэв: “Монголын биотехнологи, чип дизайн, эмбэддэд системийн өнөөгийн байдал, хурдацтай хөгжүүлэх боломж”
Агуулга: Цөөн хүн амтай улсын онцлогт тохирсон үйлдвэрлэлийн салбарыг, ялангуяа багахан хүн хүчээр их баялаг бүтээдэг, ямар нэг түүхий эдээс хамааралгүй, байгаль орчиндоо ээлтэй, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн салбарыг хөгжүүлэх нь чухал. Үүний жишээ нь Монгол орны хувьд хагас дамжуулагч чип дизайны болон эмбэддэд системийн салбарыг хөгжүүлэх зам байж болох юм .БИОТЕХНОЛОГИЙН салбарын талаар 1 өгүүлбэр. Тиймээс эдгээр салбарыг Монголд хөгжүүлэх нөхцөл, нөөц, боломжийн талаар олон нийт, төр засгийн түвшинд танилцуулах, энэ чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа Монгол залуусын туршлагаас хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Нөгөө талаас Монгол улсын хөгжил зөвхөн байгалийн баялаг дээр тулгуурлах бус оюуны мэдлэг шингэсэн шинэ салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх сэдлийг өгөх, мөн энэ чиглэлээр ажилладаг судалгааны байгууллага, гадаад, дотоодод байгаа мэргэжилтнүүд, хувийн хэвшлийг холбох, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг болох зорилготой.
Салбар хуралдааны удирдагч: Д.Батхуяг, (d.batkhuyag@gmail.com) МУИС, Улаанбаатар
Багийн гишүүд:
Др.Ч.Лодойравсаl, Улаанбаатар, МУ
Др.Д.Янжиндулам, Eindhoven, Holland
Др. Н. Ариун, Улаанбаатар, МУ
Шинжлэх Ухаан, Боловсролын салбар хуралдаан
Дэд сэдэв: Олон Нийтийн Танин Мэдэхүй
Шинжлэх Ухаан, Технологийн хурдацтай хөгжил бүхий өнөө үед мэдлэгт суурилсан нийгмийг цогцлооход мэдлэгийн чанар (мэдлэг бүтээх иргэдийг бэлтгэх) чухал. Тиймээс олон нийтэд шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг таниулах, эзэмшүүлэх, түүгээр дамжуулан нийтийн боловсролыг чанаржуулах, шинжлэх ухаанчаар хандах хандлагыг суулгах болон нотолгоо үндэслэл дээр суурилсан шийдвэрийг аль ч төвшинд гаргадаг нийгмийг төлөвшүүлэх зорилгоор энэ салбар хуралдаанаар дараах 3 чиглэлээр гол болон дагалдах илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Үүний үр дүнд эдгээр чиглэлийн төрийн бус байгууллагуудыг гадаад болон дотоодод энэ чиглэлийн мэргэжилтэн болон байгууллагуудтай холбох, нөөц бололцоог хэрхэн ашиглаж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд (дэмжлэг болно).
Салбар хуралдааны удирдагч: Др М.Болорцэцэг (mbolor2001@yahoo.com), Нью-Йорк, АНУ
Багийн гишүүд:
Др. Б.Бямбажав, Stockholm, Sweden
Др. Б.Амарсанаа, Jena, Germany
Т. Бат-Оргил, Улаанбаатар, МУ
Г. Орхон, Улаанбаатар, МУ
Д. Н.Наранжаргал, Улаанбаатар, МУ
Др. Ч. Лодойравсал, Улаанбаатар, МУ
Др. Н. Ариун, Улаанбаатар, МУ
Др. Сэрдарам, Улаанбаатар, МУ
Бизнес эрхлэлтийн салбар хуралдаан
Дэд сэдэв: ”Бизнесийн харилцаанд хүн бүр”
Агуулга: “Бизнесийн харилцаанд хүн бүр” дэд сэдэвтэй бизнесийн салбар хуралдааны зорилго нь иргэдийг өөр өөрсдийн салбарт бизнес эрхлэх “амбиц”-тай болоход сэдэл өгөх, энэ харилцаатай хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад санал санаачлага, ажил өрнүүлэхэд оршиж байна. Гадаад оронд ажиллаж амьдарч буй иргэдийн дийлэнхи нь бизнесийн байгууллагын харилцаанд ордог. Тэд тухайн улсуудад бизнес эрхлэхэд таатай бодлого, хууль эрхзүйн орчин, тухайн улсаас Монголд хийж болох үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санал санаачлагын талаар хамгийн их мэдээлэл өгөх боломжтой. Нөгөө талаас Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, судалдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг сайн мэддэг. Энэ талуудыг хооронд нь тодорхой сэдвүүдээр яриа хэлцэл өрнүүлж бүх талд шинэ сэдэл төрүүлэхэд энэ салбар хуралдааны зорилго оршино.
Гурван асуудал дээр төвлөрнө. Үүнд:
1. Гадаадад ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн талаар мэдээлэл судалгаа бага байна. Нөгөө талаас гадаадад сурч боловсорч эх орондоо ирээд аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байна. Зарим бизнес эрхлэгчээр төлөөлүүлэн гадаад орон дахь жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмждэг бодлого, бодит хийгдэж буй бизнесүүдийн талаар мэдээлэл өгч тодорхой санал зөвлөмж нэгтгэнэ.
2. Нэг талаас Монголд бизнес эрхлэгч нарын дунд тодорхой байр сууринд хүрээд зогсонго байдалд шилжсэн бизнесүүд байна. Нөгөө талд олон улсад аж ахуй эрхэлж байгаа иргэд Монголоороо дамжуулан бизнесээ өргөжүүлэх, мэдээлэл, холбоо үүсгэх сонирхол байна. Эдгээр талуудын сонирхолыг яаж нэгтгэх вэ гэдэг энэ салбар хуралдааны бас нэгэн гол асуудал юм.
3. Гадаадад ажиллаж сурч тодорхой бизнесийг хэрхэн хийх мэдлэгтэй болсон нэг тал олон болж байхад түүнийг нь Монголд хөрөнгө оруулж ажил болгох сонирхогч талууд байна. Энэ харилцааг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал энэ илтгэлийн өөр нэгэн чухал асуудал болж байна.
Салбар хуралдааны удирдагч: С.Санасэр, (ssanaser@gmail.com) МУИС, Улаанбаатар
Хэлэлцүүлэгийн баг
Э.Жагдагдорж (АНУ)
Д.Тунгалаг (Улаанбаатар)
Ц. Азбилэг (Франц)
С.Болор (Канад)
С.Шинэбаяр (Их Британи)
А.Булган (Улаанбаатар)
Ч.Ариунгэрэл (Их Британи)
Ц.Эрдэнэбат (Улаанбаатар)
Д.Гантулга (Улаанбаатар)
Д.Ганаа (Их Британи)
Бүтээлч үйлдвэрлэлийн салбар, урлагын менежмент салбар хуралдаан
Дэд сэдэв: “Дэлхийн урлаг, соёлын менежментийг Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах санал төлөвлөгөө”
Агуулга: Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.
Mонголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Даяарчлалын өнөө үед асар хурдтай хөгжиж буй технологийн ачаар Хил хязгааргүй (… without borders) мэргэжилийн группүүд асар олноор үүсэн амжилттай ажиллаж байгаагаас харахад хүний нөөц, боломж бололцоог тухайн хүн аливаа оронд биеэр байхаас үл хамааран улс орны хөгжилд гар бие оролцож болохыг олон тэргүүний монгол залуусын жишээ бэлхнээ харуулж байгаа. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах, түүнчлэн өнөөгийн Монгол орны дүр төрхийг гадаадад болон гадаадын иргэдэд зөвөөр таниулан сурталчилахад Монгол соёл, урлаг, бүтээлч салбараар дамжуулан ажиллах бололцоо их байна.
Тус салбар хуралдаанаар урлаг, соёлын менежмент, музейн хүний нөөцийн менежментийн чиглэлээр 3 үндсэн болон дагалдах илтгэлийг хэлэлцүүлж, энэ чиглэлээр Монгол улсын холбогдох яам, төр засгийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах саналыг дэвшүүлнэ.
Салбар хуралдааны удирдагч: Ж.Өнөрмаа (unurmaa@hotmail.com), Лондон, Англи
Багийн гишүүд:
С.Ариун, Founder of Mongolia Connection, Нью Йорк, АНУ
Ц.Уранчимэг, урлаг судлаач, Бөрклей дэх Кальфорниагийн их сургуулийн багш доктор, АНУ
___________________________________________________________
Монгол орны хөгжилд чуулга уулзалтад сонирхож оролцохыг хүсвэл доорхи холбоос хуудсаар орж бүртгүүлж болно. Заал танхимын багтаамжаас хамаарч бүртгүүлсэн хүний оролцох боломжтой эсэхийг 9 сарын 1-ны дотор хариу мэдэгдэх болно.