Цөөн хүний хүчээр их баялаг бүтээдэг, ямар нэг түүхий эдээс хамааралгүй, байгаль орчиндоо ээлтэй, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ талаар тодруулахаар МУИС-ийн Технологи дамжуулах төвийн ажилтан Д.Батхуягтай ярилцсан юм.
– Пүрэв гарагт “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулган болно. Арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө үү?
– Ойлголтыг товч өгөхийг хичээе. Энэ чуулга уулзалтаар “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор эх орны хөгжлийг түргэсгэх, хувь нэмэр оруулах ямар боломж байгааг төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс хамтарч хэлэлцэнэ. Тэр дундаа гадаадад суралцаж, ажиллаж байгаа Монголчууд хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, нөөц бололцоогоо зөв хуваарилж бүтээлчээр хамтарч ажиллах боломжийг санал болгоно. Үүнд: Өндөр технологи, Шинжлэх ухаан боловсрол, нийгмийн таних мэдэхүй, Нийгмийн эрүүл мэнд, Бизнес эрхлэлт, Урлаг соёлын менежмент зэрэг 5 салбарт маш тодорхой саналуудыг дэвшүүлж хэлэлцүүлнэ.
– Арга хэмжээг Гадаад хэргийн яам болон Цахим өртөө холбоо ТББ хамтранзохион байгуулж буй. Чуулганы цар хүрээ, ач холбогдол, үр дүнг та хэрхэн харжбайна?
– Төрийн болон төрийн бусбайгууллагуудын санаачлагаар олон чухал арга хэмжээг зохион байгуулж, асуудал дэвшүүлсээр ирсэн. Зорилгоор нь ангилж үзвэл нэг чигт зүглэсэн олон санаачлага нэгдэж чадаагүйгээс хүчгүйдэж, хүрсэн үр дүн нь тогтворгүй байгаа нийтлэг дүр зураг харагдана. Бүтээлч хамтын ажиллагаа дутагдаж байна гэсэн үг. Тэгвэл энэ байдалд дүгнэлт хийж, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар Гадаад хэргийн яам, Цахим өртөө холбоо ТББ болон оролцогч бүх талууд чуулах гэж байгаагаараа ач холбогдолтой. Үр дүнд нь нэг хийсэн ажил, гаргасан зардлыг давтаж хийдэггүй, дахиж үрдэггүй, гарсан үр дүн нь дараагийн өөрчлөлт, шинэчлэлт шаардагдах хүртэл тогтвортой хөгжиж чаддаг тэр хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоо бүрдэх болов уу гэж харж байна. Мөн нэг зүгт чиглэж яваа зорилго нэгтнээ дэлхийн Монголчуудаасаа олж авч чаддаг болно.
– Чуулганы “Өндөр технологи” сэдэвт салбар хуралдааныг та чиглүүлж явуулах юм байна. Нийт хичнээн орноос илтгэгч оролцох вэ?
– Манай салбар хуралдаанд Япон Солонгос, Европын холбооны улс, Монгол улсаас илтгэгчид оролцоно. Салбар хуралдааны онцлог маань ерөнхийгөөс тодорхойд шилжих явдал, өөрөөр хэлбэл,чухам ямар өндөр технологийг Монгол улсад хөгжүүлэх нөөц бололцоо байна, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн яаж бүтээлчээр хамтарч ажиллах вэ гэдгийг хэлэлцэнэ. Цөөн хүн амтай улсын онцлогт тохирсон, байгалийн баялгаас хараат бус, дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг өндөр технологийн аж үйлдвэрийнцоо шинэ салбарыг хөгжүүлэх боломжтой. . Иргэд гадаад оронд чөлөөтэй зорчиж, дэлхийн мэдлэгээс хуваалцах нөхцөл бүрдснээс хойш өндөр хөгжилтэй оронд тухайн салбартаа ажиллаж байгаа нарийн мэргэжлийн судлаач, инженер, техникий нмэргэжилтэн олон болсон. Дэлхийгээр тархан суугаа тэр хүмүүс энэ чуулганаар нэгэнт бий болсон нөөц бололцоондоо тулгуурлаж, шинэ салбаруудыг Монгол улсад хөгжүүлэх боломжит хувилбар, гарцыг санал болгоно.